“Барселона” шөвгийн найм руу орлоо

“Барселона” шөвгийн найм руу орлоо

Испанийн цом буюу “Копа дл Рей” тэмцээний 1/8 шигшээн хариу тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө дөрвөн тоглолт болж, шөвгийн наймд үлдэх таван баг тодорхой боллоо. Каталаны “Барселона” багийнхан дэлхийн шилдгийг тодруулах ёслолд ч оролцохгүйгээр энэ тоглолтод бэлтгэсэн. Түүнийхээ ачаар талбайдаа “Атлетик” клубыг 3:1-ээр буулгаж авлаа.

Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:3-аар хожиж, шөвгийн наймд шалгарлаа. Тоглолтын 35 дахь минутад Суарес гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 48 дахь минутад Неймар торгуулийн цохилтоос нэгийг нэмсэн байна. Харин 51 дэх минутад Саборит тооны харьцааг ойртуулсан ч 78 дахь минутад Месси хожлын гэж хэлж болохоор гоолыг оруулжээ.

Бусад тоглолтын үр дүн

Вильярреал 1-1 Реал Сосьедад /Эхний тоглолт 1-3/

Алавес 1-1 Департиво /Эхний тоглолт 2-2/

Кордоба 1-2 Алькоркон /Эхний тоглолт 0-0/

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.