“Реал” Дибалагийн төлөө 105 сая евро төлөхөд бэлэн байна

“Реал” Дибалагийн төлөө 105 сая евро төлөхөд бэлэн байна
Испанийн алдарт “Реал Мадрид” клуб “Ювентус”-ын Пауло Дибалаг худалдаж авахаар төлөвлөж байгаа ажээ. Sport.es-ийн мэдээлж байгаагаар “Реал Мадрид”-ын Ерөнхийлөгч Флорентино Перес эдүгээ 23 настай Аргентин довтлогчийн төлөө 105 сая евро төлөхөд бэлэн байгаа аж.  
 
Мөн тоглогчид өөрт нь жилийн 10 саяын цалин амласан юм байна. “Ювентус”-ын хувьд Дибалагийн цалинг 3 саяас 5.5 болгож нэмээд байгаа. Хэрвээ Дибала “Реал”-д ирвэл Мората явах нь тодорхой юм байна. Магадгүй “Ювентус” руу ч эргэж очиж болох юм. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.