Касорла гэмтлийн улмаас 10 долоо хоног талбайд гарахгүй

Касорла гэмтлийн улмаас 10 долоо хоног талбайд гарахгүй

Английн “Арсенал” клубын дасгалжуулагчАрсен Венгер багийн хагас хамгаалагч Санти Касорлаг бэртлийн улмаас 10 долоо хоног талбайд гарахааргүй болсон талаар ярьжээ. Эмч нарын баг түүнийг хагалгаанд орох шаардлагатай гэж үзсэн учраас ийн эмнэлэгт хэвтэх шаардлагатай болчихоод байгаа аж.

Энэ талаар Венгер “Касорлаг энэ улиралд дахиж тоглоно гэж найдаж байна. Түүний гэмтэл бүрэн эдгэртэл 6 долоо хоногийн хугацаа байгаа. Тэр одоо гүйж ч чадахгүй байгаа шүү дээ. Улмаар бэртлээсээ эргэж ирээд 4 долоо хоногийн туршид бэлтгэлээ хийж байж талбайд гарах боломжтой болно” хэмээн ярьжээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.