Африкын цомын тэмцээний В хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд болж, хасагдах шатанд шалгарах хоёр багийн нэр тодорхой боллоо. Эхний хоёр тойрогт хожиж, хэсгээс гарах нь тодорхой болоод байсан Сенегалын шигшээ баг сүүлийн тойрогт Алжиртай тоглосон. Энэ тоглолтод Алжир хожиж, нөгөө талд хожигдохыг хүлээх хэрэгтэй байв. Гэвч тэд ядаж л өөрсдийнхөө хожих даалгаврыг ч биелүүлж чадалгүй, Сенегалтай 2:2-оор тэнцлээ.
Ингэснээр Сенагал 7 оноотой болж, хэсгээ тэргүүллээ. Харин Алжир ердөө хоёр оноотой хэвээр үлдэж, хасагдах шатанд шалгарч чадалгүй мултарлаа. Сенегалаас 43 дахь минутад Диоп, 53 дахь минутад Соу гоолдсон. Харин Алжираас Слимани 10, 52 дахь минутад хоёрыг оруулжээ.
Тэгвэл нөгөө талд Зимбабве заавал хожих даалгавартай Тунистай тулсан. Энэ тоглолтод Тунисын шигшээ баг өрсөлдөгчөө 2:4-өөр буулгаж авч, 6 оноотой болсноор хэсгээс хоёроор гарлаа. Тоглолтын 9 дэх минутад Слити тооны харьцааг нээж, Мсакни 22, Хенисси 36 дахь минутад нэг нэгийг нэмж, Тунис тэргүүлж эхэлсэн. 42 дахь минутад Мусона тооны харьцааг багахан ойртуулсан ч 45 дахь минутад Хазри торгуулийн цохилтоос дахин холдуулжээ. Зимбабвегаас хоёр дахь гоолыг 58 дахь минутад Ндора оруулсан юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.