Монголын тамирчид Японы Изонусан хотод Олимпийн бэлтгэл хийх эхлэл тавигдлаа

Монголын тамирчид Японы Изонусан хотод Олимпийн бэлтгэл хийх эхлэл тавигдлаа
Япон улсын Изонусан хотын орлогч дарга, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцтай уулзаж, хамтран ажиллах санал дэвшүүллээ. Тус хот нь 2007 оноос манай Төв аймгийн засаг захиргааны нэгжтэй хамтран ажиллах хүрээнд хүүхэд, залуучуудын солилцооны арга хэмжээг жил бүр зохион байгуулж байгаа юм. 
 
Мөн тус хотын марафон гүйлтийн тэмцээнд манай тамирчид тогтмол оролцдог бөгөөд цаашид марафон гүйлтийн төрөлд тамирчин солилцох, хамтарсан бэлтгэл зохион явуулахаар болж байна. Үүнээс гадна “Токио-2020” олимпийн наадмын хүрээнд манай тамирчдын олимпийн наадмын бэлтгэл сургуулилтаа Японд хийх үндсэн хот нь Изонусан хот болох санал тус уулзалтаас гарчээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.