“Вест Бромвич” Рондоныг Хятадын багт 32 саяар зарахаас татгалзлаа

“Вест Бромвич” Рондоныг Хятадын багт 32 саяар зарахаас татгалзлаа

Английн “Вест Бромович” клуб багийн довтлогч Саломон Рондоны төлөө 32 сая фунт санал болгосон Хятадын багийн саналаас татгалзлаа. Рондоныг Хятадын “Тяньцзинь Цюаньцзянь” клуб авахаар оролдсон бөгөөд түүнтэй хамт “Зенит” клубт хүчин зүтгэж явсан Витцелээр ятгуулсан гэнэ.

Английн олон шилдэг багийн гол тоглогчдыг авахаар санал тавиад байгаа “Тяньцзинь Цюаньцзянь” багийн ээлжит дайралт ийн бүтэлгүй болжээ. Рондон энэ улиралд премьер лигт 22 тоглолтод оролцож, 7 гоол оруулчихаад байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.