“Челси” оноо алдсан ч “Арсенал”, “Тоттенхэм” ашиглаж чадсангүй

“Челси” оноо алдсан ч “Арсенал”, “Тоттенхэм” ашиглаж чадсангүй

Английн премьер лигийн 23 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Челси” клуб “Ливерпүүл”-ийн талбайд зочилсон. Улирлын эхний хагаст хоёр баг “Цэнхэрүүд”-ийн талбайд тулахад “Ливерпүүл” өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авсан билээ. Харин энэ удаад 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр “Челси” 56 оноотой боллоо. Харин “Ливерпүүл” 46 оноотой болж, тэргүүлэгчээс 10 оноо алдаж байна.

“Челси” хоёр оноо алдаж байх хооронд “Арсенал” талбайдаа “Уотфорд” клубыг хүлээж авч, 1:2-оор хожигдлоо. Ингэснээр 47 оноотой хэвээр үлдэж, гуравдугаар байр руу ухарч байгаа юм. Тоглолтын 10 дахь минутад Кабуль тооны харьцааг нээж, 13 дахь минутад Дини нэгийг нэмжээ. Тэгвэл “Арсенал”-аас 58 дахь минутад Ивоби нэг гоол оруулсан байна.

Тэргүүлчийг нэхэж яваа өөр нэг баг болох “Тоттенхэм” энэ тойрогт “Сандерланд”-ын талбайд зочилж, хуурай тэнцлээ. Ингэснээр нэг оноо авч, 47 оноотой болсноор хоёрдугаар байр руу орж ирлээ.

Бусад тоглолтын үр дүн

Борнмут 0-2 Кристал Палас

Бөрнли 1-0 Лестер

Мидлсбро 1-1 Вест Бромович

Суонси 2-1 Саутгэмптон

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.