Африкын цомын тэмцээний хагас шигшээ шатны хоёр дахь тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд Камеруны шигшээ баг Ганатай тулсан. Энэ тоглолтод Камерун өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авч, шигшээд шалгарлаа.
Тоглолтын 72 дахь минутад Нгаде-Нгаджу тооны харьцааг нээсэн бол 90 дэх минутад Бассогог гүйцээжээ. Ийнхүү Камерун шигшээ тоглолтод Египетийн багтай тулахаар боллоо. Финалын тоглолт энэ сарын 5-нд болно. Харин 4-ний өдөр Буркина-Фасогийн шигшээ Ганатай хүрлийн төлөө тулна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.