“Ювентус”, “Милан” нөхөн тоглолтдоо хожлоо

“Ювентус”, “Милан” нөхөн тоглолтдоо хожлоо

Италийн Сери А лигийн нөхөн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб “Кротоне” клубын талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 23 тойргийн тоглолт гүйцэж, 57 оноотой болсноор араасаа нэхэж буй “Рома”-гаас 7 оноогоор тасарч байгаа юм.

Тоглолтын 60 дахь минутад Марио Манжукич тооны харьцааг нээсэн. Улмаар 74 дэх минутад Игуаин Сери А лигийн 16 дахь гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байна.

Тэгвэл “Милан” клуб нөхөн тоглолтоо “Болонья”-гийн талбайд зочлон хийж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 40 оноотой болж, 7 дугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 36 дахь минутад “Милан”-аас Габриэль Палетта улаан авч, талбайг чөлөөлсөн. Улмаар 59 дэх минутад Юрай Куцка араас нь хөөгдөж, багаа 9 хүнтэй үлдээсэн. Гэвч “Милан” хоёр дутуу байхдаа өрсөлдөгчөө 89 дэх минутад Пашаличийн оруулсан гоолын ачаар хожиж чадлаа. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.