“Лестер” шөвгийн 16-д шалгарлаа

“Лестер” шөвгийн 16-д шалгарлаа

Английн Хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний 1/16 шигшээн хүрээнд доод лигийн “Дерби” клубтэй тэнцсэн “Лестер” хариу тоглолтоо өнгөрсөн шөнө хийлээ. Тэгэхдээ талбайдаа хариу тоглолтыг хүлээж авч, өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авсан юм.

Ингэснээр шөвгийн 16-д шалгарлаа. Тоглолтын 46 дахь минутад Кинг тооны харьцааг нээсэн. Харин зочдоос 61 дэх минутад Камара тэнцүүлсэн юм. Ийн хоёр баг үндсэн цагт 1:1-ээр тэнцсэн. Тэгвэл нэмэлт цаг сунгаад 94 дэх минутад Ндиди нэг гоол нэмэрлэсэн бол 114 дэх минутад Грэй гүйцээжээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.