Монголын улсын хөлбөмбөгийн 14 хүртэлх насны охидын шигшээ баг анхныхаа олон улсын тэмцээнд оролцоохоор өнөө өглөө Хонгконгийг зорьжээ. Байгуулагдаад жил ч болоогүй Монголын эмэгтэйчүүдийн анхны шигшээ баг Хонгконг улсын “Жокэй” клубын нэрэмжит тэмцээнд оролцохоор эх орноосоо мордож байгаа нь энэ юм.
Тус тэмцээнд Монгол, Хонгконг, Тайланд, Лаос гэсэн дөрвөн улсын 14 хүртэлх насны охидын шигшээ баг оролцож, энэ сарын 13-нд аваргуудаа тодруулна. Манай охидын шигшээ эхний тоглолтоо Тайландын багтай маргааш, хоёр дахь тоглолтоо 11-нд Лаосын багтай хийх бол сүүлийн тоглолтоо зохион байгуулагч Хонгконгийн шигшээ багтай 13-ны өдөр хийснээр тэмцээнээ өндөрлүүлэх юм байна.
МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар өчигдөр охидын шигшээ багийн тоглогчид болон албаны хүмүүстэй уулзаж, үдэж өглөө. Охидын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэн Ики Ёоүжү ажиллаж байгаа ажээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.