Монголын чөлөөт бөхийн холбооноос үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг хийж дуусчээ. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар Ц.Баярсайхан, Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарыг сонгон авчээ.
Харин эрэгтэй багт 12, эмэгтэй багт 11 тамирчинг сонгон авсан байна. Тэгвэл шигшээ багийг бүрдүүлэх үеэр дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Батцэцэг шигшээгийн үндсэн тамирчнаас нэрээ татжээ. Тэрбээр үндэсний шигшээ багийн орон тооны бус шигшээд орох хүсэлтээ холбоондоо гаргасан байна.
Тэрбээр “Би шигшээд 20 нас хүрээгүй орох үедээ маш их урам авч байсан учраас энэ удаа дүү нартаа боломж олгоё” гэсэн аж. Ингэснээр өнөө жилээс жин өгсч барилдаж, улсын аварга болсон, “Алтан гран при” тэмцээний хошой аварга П.Орхонд том боломж гарч ирж байна.
Гавьяат тамирчин С.Батцэцэгтэй хамт ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, Азийн аварга шалгаруулах тэмцээний медальт Ш.Түмэнцэцэг нар залуу тамирчдаа дэмжих зорилгоор шигшээгийн үндсэн тамирчнаас нэрээ татаж, орон тооны бус шигшээд орох хүсэлтээ холбоондоо гаргажээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.