“Арсенал”, “Ливерпүүл” хожлоо

“Арсенал”, “Ливерпүүл” хожлоо

Английн премьер лигийн 25 дугаар тойргийн эхний тоглолтууд боллоо.  Топ дөрөвт багтаж байгаа “Арсенал” клуб энэ тойрогт “Халл Сити”-г талбайдаа хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 50 оноотой болж, гуравдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 34, 90 дэх минутад Алексис Санчес хоёр гоол оруулж, багтаа ялалт авчирчээ. Тэрбээр ингэснээр 17 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж байна.

Тэгвэл 2017 он гарсаар хожил гээчийг мартаад байсан “Ливерпүүл” клуб энэ шатанд “Тоттенхэм”-ийг талбайдаа хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 49 оноотой болж, дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Харин “Тоттенхэм” 50 оноотой хэвээр үлдсэн ч гоолын зөрүүгээр хоёрдугаар байраа хадгаллаа.

Тоглолтын хувь заяаг шийдсэн хоёр гоолыг 16, 18 дахь минутад Садо Манье оруулсан. Ингэснээр тэрбээр премьер лигт 11 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын 7 дугаар байрт бичигдэж байна.

Бусад тоглолтын үр дүн

  • Вест Хэм 2-2 Вест Бромович
  • Сток Сити 1-0 Кристал Палас
  • Сандерланд 0-4 Саутхэмптон
  • Мидлсбро 0-0 Эвертон
  • Манчестер Юнайтед 2-0 Уотфорд
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.