Английн “Арсенал” клуб Японы шигшээ багийн довтлогч Такума Асаног сонирхож эхэлжээ. Лондоны баг “Санфречче Хиросима” клубын 21 настай довтлогчийн төлөө аль хэдийнэ саналаа хүргүүлчихээд байгаа аж.
Гэхдээ чухам ямар үнээр худалдаж авч байгаа болон хэдэн жилийн гэрээ байгуулсан нь тодорхой бус байгаа юм. Асано өөрөө “Би “Арсенал” намайг сонирхож байгааг сонсоод үнэхээр гайхсан. Гэхдээ би амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа” хэмээн ярьжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.