Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн 1/16 шигшээн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб талбайдаа Францын “Сент-Этьен”-ыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа.
Тоглолтын хувь заяаг шийдсэн гурван гоолыг бүгдийг нь Швед довтлогч Златан Ибрахимович оруулж, хет-трик хийжээ. Тэрбээр тоглолтын 15, 75, 88 дахь минутад гурван гоол оруулсан юм. Хоёр багийн хариу тоглолт ирэх долоо хоногийн пүрэв гарагт болно.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.