“Манчестер Сити” vs “Монако” анхны учраа

“Манчестер Сити” vs “Монако” анхны учраа

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8 шигшээн үлдсэн дөрвөн тоглолт өнөө, маргааш шөнө болно. Өнөө шөнө Английн “Манчестер Сити” клуб талбайдаа Францын “Монако”-г хүлээж авах юм. Хамгийн гол нь хоёр баг анх удаагаа учраа таарч тоглох гэж байна. Өнгөрсөн жил “Сити” шөвгийн дөрөвт үлдэж, “Реал”-д хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 1:0-ээр хожигдож байсан. Харин “Монако” тийм ч амжилттай байгаагүй.

Тиймдээ ч “Манчестер Сити”-гийн талд боломж илүү байгаа гэхэд болно. Мөн талбайдаа хийж буй тоглолтод олон гоолын зөрүүгээр хожиж чадвал дараагийн шатанд шалгарах боломжтой.  Одоогоор “Сити”-гээс Агуэро Аваргуудын лигт 6 гоолтой байгаа бол “Монако”-гаас Фалькао 4-ийг хийсэн.

Хоёр багийн статистик

Манчестер Сити

-Энэ бол хоёр багийн хоорондын анхны тоглолт

-Манчестер Сити Европын тавцанд Францын багийн эсрэг хэзээ ч хожигдож байгаагүй. “ПСЖ” клубын эсрэг гурав тоглохдоо нэг хожиж, хоёр тэнцсэн.

-“Сити” Аваргуудын лигийн сүүлийн 8 тоглолтод ганц ч хожигдоогүй. 5 хожиж, гурав тэнцээд байгаа юм. Энэ 8 тоглолтдоо 5 гоол алдсан юм.

-Агуэро Этихад цэнгэлдэхэд Аваргуудын лигийн сүүлийн 6 тоглолтод ердөө ганцхан гоол оруулсан. Тэр дундаа хасагдах шатанд ганц ч удаа гоолдож чадаагүй байна.

Монако

-Монако Английн багуудтай хасагдах шатанд учраа таарсан тоглолтууддаа бүгдэд нь хожсон. 1997-1998 оны улиралд “Манчестер Юнайтед”-ыг, 2003-2004 онд “Челси”-г, 2014-2015 оны улиралд “Арсенал”-ыг мулталсан.

-Монако Аваргуудын лигийн хүрээнд Английн багуудын талбайд зочилсон сүүлийн таван тоглолтдоо энэ тэнцүү хожиж, хожигдсон. Тодруулбал, хоёр хожиж, хоёр хожигдож, нэг тэнцсэн. Хамгийн сүүлд 2015 онд “Арсенал”-д, 2016 онд “Тоттенхэм”-д хожигдсон.

-Монако Аваргуудын лигт дөрвөн удаа хэсгээ тэргүүлсэн. 2003-2004, 2004-2005, 2014-2015, 2016-2017 оны улиралд хэсгээс нэгээр гарчээ.

Н.Болд

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.