Н.Төгсцогт өнөөдөр найм дахь тулаанаа хийнэ

Н.Төгсцогт өнөөдөр найм дахь тулаанаа хийнэ

АНУ-ын Алабама мужийн Бирминхэм хотын “The Legacy Arena” хэмээх 17 600 хүний суудалтай ордонд өнөөдөр Н.Төгсцогт найм дахь тулаанаа хийнэ. Өмнө нь долоон удаа тулалдахдаа бүгдэд нь ялсан манай тамирчны ээлжит өрсөлдөгч нь Филиппиний боксчин , 23 настай Жхон Дамас Жемино юм.

  “The Disaster” буюу “Гамшиг” хэмээх хочит энэ залуу 163 см өндөр, баруун, мэргэжлийн бокст 23 тулаан хийснээс 15 ялалт байгуулж (7 KO), долоо ялагдаж, нэг тэнцсэн, чансаагаараа дэлхийд 33 дугаарт эрэмбэлэгдэж байгаа тамирчин. Хоёр боксчин Super feather weight буюу 59 кг жинд өрсөлдөх бөгөөд Н.Төгсцогт   3 кг орчим жин хасч байгаа ажээ. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.