Өнөөдөр манай гурван бөх барилдана

Өнөөдөр манай гурван бөх барилдана

Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн Гран при тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр хоёр дахь өдрийн барилдаанууд болно. Эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодрох учиртай.

Тэгвэл өнөөдөр манайхаас эрэгтэй 73, 81 кг-д гурван бөх барилдана. Эрэгтэйчүүдийн 73 кг-д С.Баяртүвшин зодоглож байгаа бөгөөд эхний тойрогтоо Японы Такеши  Долтай учраа таарлаа. Харин 81 кг-д Б.Гаажадамба, Б.Алтансүх нар зодоглож байгаа.

Б.Гаажадамбын хувьд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны Кажымукантай барилдахаар оноолт таарлаа. Харин Б.Алтансүх С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн бол хоёрдугаар тойрогт Тажикстаны Акмал Муродовтай барилдахаар оноолт таараад байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.