Дунд жингийнхэн гуравдугаар тойргоос цааш ахисангүй

Дунд жингийнхэн гуравдугаар тойргоос цааш ахисангүй

Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн Гран при тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр манайхаас эрэгтэйчүүдийн 73, 81 кг-д гурван бөх гарч барилдсан. Гэвч гурвуулаа хоёр, гуравдугаар тойрогт ялагдаж, тэмцээний өндөрлөлөө. 

73 кг-ын жинд барилдсан С.Баяртүвшин эхний тойрогтоо Японы Дой Такешиг ялсан бол хоёрдугаар тойрогт Германы Игор Вандкед хоёр базаригаар ялагдсанаар тэмцээнээ өндөрлөлөө. Тэгвэл 81 кг-д барилдсан Б.Гаажадамба эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны Кашимуканыг буулгаж авсан. Гэвч гуравдугаар тойрогт Канадын Брэйнд Этиннег барсангүй. 

Харин Б.Алтансүхийн хувьд эхний тойрогтоо хийлж, Тажикстаны Акмал Мурадовыг буулгаж авсан ч 1/8 шигшээд Болгарын бөх Иванов Ияалог баралгүй ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Маргааш манайхаас ганцхан бөх барилдана. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.