Гавьяатууд болон ОУХМ-ын халз барилдаан 16-нд болно

Гавьяатууд болон ОУХМ-ын халз барилдаан 16-нд болно

Монголын жүдочид дэлхийн дэвжээнд хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд жүдо бөх эрчимтэй хөгжиж, ямар ч тэмцээнээс медаль авах хэмжээнд хүрчихээд байна. Тэгвэл Монголын шилдэг жүдочдын халз барилдаан энэ сарын 16-нд АСА циркт болох ажээ.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин цолтой шилдэг бөхчүүдийн эсрэг ОУХМ-ууд тулах энэхүү барилдаанд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, дэлхийн аварга Г.Болдбаатар, М.Уранцэцэг, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин тэргүүтэй шилдгүүд оролцох юм.

Харин тэдний эсрэг ОУХМ Д.Төмөрхүлэг, Ж.Амарболд, О.Ууганбаатар тэргүүтэй залуучууд тулна. Хамгийн гол нь Олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг урилгаар ирж барилдаж байгаа ажээ.

Халз барилдаанд дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин өнөө жил 60 кг-д улсын аварга болсон Ж.Амарболдтай барилдах юм. Харин дэлхийн аварга Г.Болдбаатартай ОУХМ Д.Төмөрхүлэг тулна. Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатартай ОУХМ О.Ууганбаатар барилдах бол Олимпийн аварга Н.Түвшинбаярын эсрэг Ө.Дүүрэнбаяр тулах ажээ.

Эмэгтэйчүүдийн хувьд дэлхийн аварга М.Уранцэцэгийн эсрэг Олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг барилдах бол Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн эсрэг Г.Энхрийлэн барилдах юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.