“Рома” Европа лигээс мултрах уу

“Рома” Европа лигээс мултрах уу

Европа лигийн 8/1 шигшээн хүрээнд болсон хамгийн сонирхолтой тоглолт Францын “Лион” болон Италийн “Рома”-гийн хооронд өрнөлөө. Хоёр багийн эхний тоглолт Францид болсон. Энэ тоглолтод  “Лион” өрсөлдөгчөө 4:2-оор буулгаж авлаа. Ингэснээр хариу тоглолтод маш том давуу талтай болж ирлээ. Италийг ганцаар Европа лигт төлөөлж байгаа “Рома” ерөнхийдөө л мултрах дээрээ тулчихлаа.

Гэхдээ хариу тоглолтын даалгавар тийм ч хүнд биш. 2:0-ээр хожиход л хангалттай. Тийм болохоор хариу тоглолтод жинхэнэ утгаараа “гал гарах” нь ээ. Энэ удаагийн тоглолтын 8 дахь минутад талбайн эздээс Диакаби гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 20 дахь минутад Салах хариуг нь барьсан. Улмаар Фасио нэгийг нэмж, “Рома” тэргүүлж эхэлсэн. Гэвч “Лион”-оос Толиссо 47, Фекир 74, Ляказетт 90 дэх минутад гоолдож, Италийн багийг сөхрүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.