“Байерн” хожиж, ойрын өрсөлдөгчөөсөө 10 оноогоор тасарлаа

“Байерн” хожиж, ойрын өрсөлдөгчөөсөө 10 оноогоор тасарлаа

Германы Бундес лигийн 24 дүгээр тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Байерн Мюнхэн” клуб талбайдаа “Айнтрахт”-ыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 59 оноотой болж, тэргүүн байраа улам бататгасаар байна. Мөн араасаа нэхэж буй “Лейпциг” клубээс 10 оноогоор тасраад байна.

Тоглолтын 38, 55 дахь минутад Левандовски хоёрыг оруулсан. Ингэснээр тэрбээр 21 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байна. Тэгвэл энэ тоглолтын 41 дэх минутад Дуглас Коста нэг гоол нэмэрлэжээ.

Бусад тоглолтын үр дүн

  • Лейпциг 0-1 Вольфсбург
  • Дармштадт 2-1 Майнц
  • Герта 2-1 Боруссия Дортмунд
  • Фрайбург 1-1 Хоффенхайм
  • Ингольштадт 2-2 Кельн
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.