Премьер лигийн 28 дугаар тойргийн хүрээнд “Эвертон” клуб талбайдаа “Вест Бромович”-ыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод Бельги довтлогч Ромелу Лукаку нэг гоол оруулсан. Ингэснээр премьер лигт 19 гоолтой болж, хувийн дээд амжилтаа шинэчиллээ.
Мөн тэрбээр “Эвертон”-ы төлөө премьер лигийн 131 тоглолтод оролцож, 62 гоол оруулаад байгаа юм. Лукаку өмнө нь 2015-2016 оны улиралд премьер лигт 18 гоол оруулж байсан юм. Тэрбээр зургаа дахь улиралдаа премьер лигт тоглож байгаа билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.