2002 оноос хойш анх удаа “FA Cup”-ын хагас шигшээд Лондоны гурван баг үлдлээ

2002 оноос хойш анх удаа “FA Cup”-ын хагас шигшээд Лондоны гурван баг үлдлээ

Английн Хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хагас шигшээд  “Челси”, “Тоттенхэм”, “Арсенал” болон “Манчестер Сити” клубүүд үлдээд байгаа билээ. Ингэснээр 2002 оноос хойш анх удаа “FA Cup”-ын хагас шигшээд Лондоны гурван баг тунаж үлдээд байгаа юм.

2002 онд “Челси”, “Фүлхэм”, “Арсенал” клубүүд үлдэж байсан ажээ. Тэгвэл Хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд хамгийн олон удаа “Арсенал” шалгарч байгаа юм. “Их буучид” нийт 29 удаа хагас шишээд шалгарлаа. Харин “Манчестер Юнайтед” 28, “Эвертон” 26 удаа хагас шигшээд үлдсэн амжилттай аж.

“Челси”-гийн хувьд бол 22 удаа хагас шигшээд шалгарч байгаа бол “Тоттенхэм” 20 дахь удаагаа энэ шатанд үлдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.