Өнгөрсөн улиралд Английн премьер лигт түрүүлж, “Үнсгэлжингийн үлгэр”-ийг амилуулсан “Лестер” клуб энэ улиралд Аваргуудын лигт өрсөлдөж байгаа билээ. Тэгэхдээ зүгээр ч нэг өрсөлдөөгүй. Хэсгээсээ нэгээр гарсан. Улмаар өнгөрсөн шөнө 1/8 шигшээн хариу тоглолтыг талбайдаа “Севилья”-г хүлээн авч хийж, 2:0-ээр буулгаж авлаа.
Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3:2-оор буулгаж авч, шөвгийн наймд шалгарлаа. Тэд ийн хөлбөмбөгийн ертөнцөд дуулиан тарьсаар байна. Энэ удаагийн тоглолтын 27 дахь минутад Морган гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Марк Олбрайтон 54 дэх минутад нэгийг нэмж, багаа шөвгийн наймд шалгаруулсан юм. Ийнхүү “Лестер” Английн багуудыг төлөөлж шилдэг наймд үлдэж чадлаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.