Тусгай олимпийн шигшээ багийн тамирчид Австри улсыг зорив

Тусгай олимпийн шигшээ багийн тамирчид Австри улсыг зорив

 Дэлхийн тусгай олимпийн өвлийн наадам энэ сарын 14-нд Австри улсад эхэлсэн. Энэ сарын 25 хүртэл үргэлжлэх энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчид Австри улсыг зорилоо.

Тус өвлийн наадамд есөн  төрлөөр 107 орны 300 орчим тамирчин өрсөлдөх юм. Марин манай улсаас 14 тамирчин гүйлтийн цана, цасны гулгалттай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдэд оролцохоор болжээ.

Энэ удаагийн тусгай олимпийн өвлийн наадам  “Ялалт байгуулахад минь туслаач... Хэрэв би ялж чадахгүй бол, ялалт авч ирэх оролдлогыг минь зоригжуулаач” уриан дор зохион байгуулагдаж байгаа юм. Уг олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.