Янг, Рассел, Монрей гурав талбайгаас хөөгдөж, Багс ялалт байгууллаа

Янг, Рассел, Монрей гурав талбайгаас хөөгдөж, Багс ялалт байгууллаа

Лос Анжелес Лейкэрс талбай дээрээ Милоуки Багс багтай тоглож 107-103 харьцагаар хожигдож сүүлйн дөрвөн тоглолт дараалж ялагдал хүлээлээ. Уг нь сүүлийн хоёр минутад онооны зөрүүг ойртуулж гурав болгож чадсан ч илүү гарч чадсангүй.

Тоглолтын гуравдугаар үе дуусах гэж байхад Ник Янг, Монрей, ДиАнжело Рассел сэн гэгурван тоглогч талбайгаас хөөгджээ. Тус тоглолтод Жордан Кларксон 21 оноо 5 самбар, Зубац 18 оноо 8 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Крис Меддлетон 30 оноог авсан бол Яннис Адетокунбо 26 оноо, 8 самбар, 5 дамжуулалтаар тэргүүллээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.