Дэлхийн бөхийн холбоо хэд хэдэн томоохон өөрчлөлт хийхээр болжээ. ДБХ-ны Ерөнхийлөгч Ненад Лалович ирэх жилээс эхлэн чөлөөт бөх, сонгомол барилдааны найман жинг 10 болгох шийдвэр гаргажээ. Гэхдээ энэ нь албан ёсоор батлагдаагүй бөгөөд ирэх наймдугаар сард Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр болох ДБХ-ны товчооны гишүүд, техникийн комисс, гишүүн холбоодын хурлаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм.
Хэрэв хурлаар гишүүд дэмжвэл 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй, сонгомол бөх тус бүр 10 жингийн ангилалд зохион байгуулагдана. Өсвөр үе болон 23 хүртэлх насны залуучууд ч гэсэн тус бүр 10 жингээр өрсөлдөх юм. Түүнчлэн хоёр өдөр барилдах системийн хэрэгжүүлэх аж. Тэмцээний өглөө бүр жингээ үзүүлнэ. Гэхдээ жинг хоёр дахь өдөр нь хоёр кг-ын жингийн зөрүүтэй байж болохоор заасан. Энэхүү өөрчлөлт нь жин их хасахыг арилгах бөгөөд тэмцээнийг улам сонирхолтой болгоход туслах юм байна.
Түүнчлэн ДБХ 2018 оны Дэлхийн цомын тэмцээний үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээ авна. Хэрэв нэг тамирчин допинг хэрэглэсэн тохиолдолд багийнх нь амжилтыг хүчингүй болгох юм. 2018 оноос багийн чансааг гаргахаас гадна дэлхийн чансаанд бөхчүүдэд хэрхэн оноо өгөх талаар хэлэлцсэн байна.
Дэлхийн чансаанд өгөх оноо:
Олимп, ДАШТ |
Тивийн АШТ |
Бусад ОУТ |
|||
Байр |
Оноо |
Байр |
Оноо |
Байр |
Оноо |
1. |
25 |
1. |
12 |
1. |
8 |
2. |
20 |
2. |
10 |
2. |
6 |
3. |
15 |
3. |
8 |
3. |
4 |
5. |
10 |
5. |
6 |
5. |
2 |
7. |
8 |
7. |
4 |
|
|
8. |
6 |
8. |
2 |
|
|
9. |
4 |
|
|
|
|
10. |
2 |
|
|
|
|
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.