Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо жүдо бөхийн Гран при тэмцээн энэ сарын 1-3-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн Улаанбаатарын Гран при тэмцээнд дэлхийн 13 орны залуу жүдочид ирж оролцсон юм. Ердөө сарын дараа Олимпийн наадам болох гэж байгаа учраас улс орнууд шилдэг тамирчдаа энэ удаагийн Гран-При тэмцээнд оролцуулсангүй.
Харин манай улс зохион байгуулагч орныхоо давуу эрхийг эдэлж, эрэгтэй, эмэгтэй тус бүр 28 тамирчин оролцуулсан. Шинэ, ирээдүйтэй залуу бөхчүүдээ барилдуулж, том тэмцээний утаа үнэртүүлсэн хэрэг.
Тэгвэл манай тамирчид энэ удаагийн Улаанбаатарын Гран при тэмцээнд босоо байж, есөн алт, 10 мөнгө, 10 хүрэл, нийт 29 медаль хүртлээ. 60 кг-д Д.Амартүвшин түрүүлсэн бол 66-д Д.Алтансүх, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90-д Л.Отгонбаатар, +100 кг-д Б.Тэмүүлэн түрүүлсэн.
Тэгвэл эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг, 57-д Л.Энхрийлэн, 63-т Б.Мөнгөнчимэг, -78-т П.Лхамдэгд түрүүлж, алтан медаль авснаар чансааны оноогоо ахиулсан юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.