• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Баярыг эгүүлж татна, татахгүй

ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ

С.Баяр: Намайг эгүүлж татахыг Лондонгийн гудамжинд жагсаад шийдэхгүй

-Би Англид ирээд сар гаруй болж байна. Энэ богино хугацаанд эрчимтэй ажиллаж байна. Монголчуудтайгаа уулзая гэж бодож байсан учраас энэ удаагийн уулзалтыг зохион байгууллаа. Намайг яллаад байгаа Оюутолгойн гэрээ бол миний бахархал. Намаа засагт ялчихаад байхад хамтарсан засаг байгуулж байгаад энэ гэрээг байгуулсан. Энэ төсөл өнөөдөр Монголыг тэжээж байгаа. Жилдээ 300 сая ам.доллар өгдөг өөр газар байхгүй. Гэрээ зурагдсанаас хойш Монголд өгсөн мөнгө нь манай гурван жилийн төсөвтэй тэнцэнэ. Ер нь би авлига авчихсан нь үнэн бол долоон байр авч яах юм бэ. Тэгээд ч “Рио Тинто” шиг олон нийтийн нээлттэй компани авлига өгөөд суух уу. Хоёр жилийн өмнө гадаа жагсч буй хүмүүсийн барьж байгаа лоозон дээрх эвлүүлэг анх гарч ирсэн. Миний толгой, миний хүүхдүүдийг монтажилсан зураг байгаа. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Г.Уянга анх дэлгэж байсан. Энэ асуудлын хариу ямар нэгэн байдлаар би гарчихсан гэж ойлгож байгаа. Хоёр жилийн өмнө өөрийгөө шалгуулъя гэж би АТГ-т хандсан. Г.Уянга хоёр асуудал хөндсөн. Нэгдүгээрт, АНУ-д баахан байшин байна. Үүнийг ямар мөнгө төгрөгөөр авсан бэ. Хоёрдугаарт, Оюутолгойн мөнгийг завшсан байж магадгүй байна гэсэн. Тэгээд АТГ намайг шалгаад С.Баяр хууль зөрчсөн, авлига авсан нь тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэж үзсэн. Байрны хувьд бол их энгийн.  Анх охины байр гэж байгаад яваандаа  миний өөрийн байр гэж бичих болсон. АНУ-д бүртгэл бол ил тод. Би охиноос асуухад долоо биш ээ, миний зарсан байр 10 гарсан гэсэн. Охин маань 2003 онд энэ бизнесээ эхлээд байшин аваад, засаад буцаагаад зарчихдаг юм. Жагсаал хийж буй хүмүүсийн ард улстөрчид байгаа гэж би хардаж байгаагаа нуугаад яах вэ. Зарим иргэд манай Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж байна. Тавьж буй шаардлага нь лоозон дээр бичээстэй юм шиг. Жагсаалын зорилгыг би сайн ойлгоогүй. Яг ямар хүсэлт, зорилго, санал тавиад байгаа юм бэ. Уулзах уу гэхээр, уулзахгүй гэх юм. Жагсагчдын барьсан самбарууд дээр шинээр томилогдсон элчин сайд С.Баяр авлига авсан гэх утга агуулгатай зүйл бичсэн байна лээ. Тэр талаар лавлаж тодруулах, миний талаар юм чинь надаас асууж лавлах юм байна уу гэтэл байхгүй л гэсэн. Санжаагийн Баяр гэдэг хүнийг Монголын төр томилсон учраас тэд асуудлыг шийднэ. Би шийдэхгүй. Лондонгийн гудамжинд жагсаад асуудал шийдэгдэхгүй. Төрийн томилгоог лондончууд ч шийдэгдэхгүй. Энүүгээр явж байгаа хүмүүс ч мэдэхгүй. Төр шийдэх байх. Би томилгоо авсан хүн асуудал тавих эрхтэй. Асуудлын дагуу хариу өгөөч гэсэн санал тавьсан. Дөрөвдүгээр сард болох арга хэмжээнээс өмнө асуудлыг шийдмээр байна. Миний буруу гэдэг нь батлагдаж байгаа бол Монгол-Английн харилцааг муутгаж болохгүй. Намайг эргүүлэн татаж болно. Хэдий би улс төрд олон жил болж байгаа ч доромжлол, гүтгэлэгт дасна гэж байхгүй л дээ. Дурын амьтанд гүтгүүлээд сууж байх сонирхол надад алга. Би 2017 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн МАН-ын харьяаллаас гарч, төрийн албан хаагч болсон.

Г.Ичинхорлоо: Монголын ард түмэн С.Баярыг эгүүлэн татахыг хүсч байгаа

-Би уулзалтад очоогүй. Тэр хүн надад мэдэгдээгүй. Очсон байлаа гэхэд бид шаардах бичгээ л өгөх байсан байх. Шаардах бичгээ амралтын өдрүүдэд гүйцээхээр төлөвлөсөн байсан тул С.Баяр гуайн хоосон яриаг сонсох гэж очоод хэрэггүй байсан. Тэр хүн юу ч гэж хэлсэн бид шүүгчид биш, шийдвэр гаргадаг хүмүүс биш. Харин энэ их хөрөнгийнхөө эх үүсвэрийг албан ёсоор хууль шүүхийн дагуу шалгуул гэсэн 1000 гаруй хүний шаардлагыг 16 дахь өдрөө жагсаж буй мэдээллийн хамт өгөхөөр бэлтгэж байна. Анхнаасаа тавьсан шаардлага өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа.  Харин гуравдугаар сарын 22-нд болсон уулзалтад С.Баяр сайд өөрөө гурван цаг шахам ярьсан байна. Яриандаа охидынхоо нэр дээрх оффшор дансууд болон долоо биш 10 хол давсан олон үнэтэй байрны худалдан авалт, борлуулалт хийсэн талаар маш олон асуулт дагуулсан ноцтой мэдээллүүдийг өөрийн амаар илчилсэн байна. Тиймээс бидний зүгээс энэ хүнийг Элчин сайд байх эрхгүй, шалгуулах ёстой гэсэн шаардлага эсэргүүцэл зөв болохыг дахин  баталж харууллаа. Тиймээс товчхондоо энэ уулзалт зөвхөн нэг талыг барьсан, өөрийг нь дэмжиж буй хүмүүсийн хооронд зохион байгуулсан уулзалт болж өнгөрсөн. Бидэнд албан ёсоор мэдэгдээгүй, ажил амьдралаа зохицуулаад очих боломж олгоогүй. Харин Монголд байгаа хүмүүсийн бодлыг төөрөгдүүлэх гэсэн нэг удаагийн оролдлого буюу богино хугацааны тактик байсан. Өнгөрсөн өдрүүдэд сонинд гаргасан мэдээллийг устгуулах, айлган сүрдүүлэлт хийх гэх мэт мэргэжлийн бус үйлдлүүдийг ЭСЯ-ны зүгээс дараалан хийсээр байна. Би хүний захиалгаар юм хийдэг хүн биш. Өөрийн зүтгэж олж авсан боловсрол, туулаад ирсэн амьдралынхаа туршлагаас олж авсан үнэн зөвийн цензур, итгэл үнэмшил болон шударга нийгэмд зөв амьдрах гэсэн зүтгэлүүдийн нэгдэл л миний ард бий.  Дээр нь С.Баяр гэдэг хүн Монгол Улсын нэр болон ард түмний нэрийг барьж хэлэх үг бүр нь худал, хийх үйлдэл бүр нь буруу байх болно гэдгийг мэдэрч байсан учраас л эсэргүүцлээ илэрхийлсэн, бас дээр нь худал хоосон яриа сонсох тэвчээр байхгүй. Монголын ард түмэн энэ хүнийг хуулийн дагуу шалгуулж гэмтэй нь нотлогдвол хариуцлага хүлээлгэхийг хүсч байгаа нь өнгөрсөн гурван долоо хоногт илт харагдаж байна. Бид 1000 гаруй хүний гарын үсгийг цөөхөн хоногийн дотор албан ёсоор олон улсын хэн нэгний хараат бус CHANGE.ORG системийг амжилттай ашиглаж нэгдүүлж чадлаа. Тиймээс тун удахгүй эгүүлэн татах албан бичгээ холбогдох хүмүүст ЭСЯ-аар дамжуулж өгөхөөр бэлтгээд байна. Хэрэв С.Баяр гуай хууль дүрэмтэй ардчилсан Монгол Улсыг төлөөлж ирж байгаа бол ард түмнийхээ дуу хоолойг сонсох ёстой, хуулийн дагуу шалгуулах ёстой. Үүний төлөө бид үр дүн гартал эсэргүүцлээ үргэлжлүүлнэ. Харин эсрэгээрээ ардчилсан биш, ард түмнээ айлган сүрдүүлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь боогдуулсан, үйлдсэн хууль бус үйлдлүүдээ шалгуулж харицлага тооцуулдаггүй, ил, далд дарангуйллаар ард түмнээ удирддаг коммунист системтэй орныг төлөөлж, Англи улс руу ирж байгаа бол түүнийгээ бас албан ёсоор зарлах хэрэгтэй. Хэрэв тийм бол бидний тэмцэл өөр төвшинд, илүү өргөн цар хүрээнд яригдах болно.    

Эх сурвалж: medee.mn

С.Баярыг элчин сайдаас эгүүлэн татах хүсэлтээ өгчээ

-Англид Элчин сайдаар томилогдсон С.Баярыг эсэргүүцэгчдийн тайван жагсаал 20 гаруй хоног үргэлжилж байгаа юм. Тэд гуравдугаар сарын 27-нд 1000 хүний гарын үсгийг цуглуулсан баримт болон элчин сайдаас эгүүлэн татах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдад хүргүүлэх Шаардах бичгийг ЭСЯ-ны консул Л.Отгонбаярт гардуулж өгчээ. Үүний хариуг нэг сарын дараа буюу энэ сарын 27-ны дотор өгөхийг шаардсан байна. Мөн Элчин сайд С.Баяртай хийсэн уулзалтад дэмжигчдийг нь голдуу оролцуулсан. Тиймээс дараагийн уулзалтдаа эсэргүүцэж байгаа хүмүүсийг оролцуулах боломж олгохыг хүссэн байна. Түүнчлэн жагсагчид С.Баярыг эсэргүүцэж буй 100 000 хүний гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлж байгаа юм. Үүнээс гадна Английн парламент, НҮБ зэрэг олон улсын байгууллагад хандахаар болжээ.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ

ЯДАЖ ДИПЛОМАТ АЛБАА БҮҮ УЛСТӨРЖҮҮЛЭЭЧ

Дипломат албаны нэр хүнд цаашлаад Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд муухайгаар харагдуулсан ийм нэгэн зөрчил тэмцэл бүтэн сарын турш үргэлжиллээ. Иргэн Г.Ичинхорлоо, С.Баяр нарын хоорондын маргаан бол бид дуугүй суугаад өнгөрөөж болох л юм. Гэвч С.Баяр гэдэг хувь хүнээс илүү Их Британийн нэгдсэн вант улсад Монгол Улсыг төлөөлж суугаа Элчин сайдын нэр хүндийн асуудал яригдаж буй учраас асуудлыг тоохгүй өнгөрч боломгүй байгаа юм.

Уг нь С.Баяр шиг өндөр боловсролтой, хэд хэдэн хэл устай, төрийн өндөр алба хашиж байсан хүн Элчингээр ажиллах нь зүйд нийцнэ. Гэвч сар орчмын өмнө хоёрхон бүсгүйгээр эхэлсэн эсэргүүцлийн жагсаал эдүгээ хоёр, гурван ч улсад эрчимтэй өрнөж эхэллээ. Тодруулбал, Элчин сайд С.Баярыг эгүүлэн татахыг дэмжсэн жагсаал БНСУ-д зохион байгуулагдаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Цаашлаад С.Баяраас хальж бэлгэнд, хандивт өгсөн Элчин сайдуудын албан тушаалын маргаан тив дамжин үргэлжлэх асуудал үүсч байна.

М.Энхсайхан гэх мэтээр асуудал дагуулсан Элчин сайдуудын асуудал ч С.Баярын дуулианы араас дэгдэх нь тодорхой байгаа юм. Монгол төр үүнд анхаарал хандуулах цаг нь болж. Лондонгийн төв гудамжинд үзэл бодлоо илэрхийлж жагссан залуусыг буруутгах гэсэнгүй. Ардчилсан Монгол Улсын иргэд аль ч улс орноос өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй. Гэвч олгой хагаравч тогоондоо гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Монголчууд бид хөгжиж дэвших гэхээс илүүтэй дотооддоо улс төрийн явуургүй хэрүүл маргаан өрнүүлж, жалга довны улс төр хийсээр хөгжлөөсөө 20 алхам ухарчихсан яваа.

Манай, танай нам гэсэн улс төрийн явцуу эрх ашигт хүлэгдэж, газар шороогоо хамгаалах ёстой гэсэн мухар сохор итгэл үнэмшлээсээ болж алтан дээр суусан гуйлгачид болчихлоо. Дэлхий биднийг ингэж дүгнэсэн. Өндөр хөгжилтэй орнуудаас ч илүү баялагтай атлаа, нэн ядуу орны тоонд багтчихаад, гадна дотноос доллар “гуйлгачилж” яваа нь худлаа биш. Энэ бүхэн өнөөх л явуургүй улстөржилт, өөд дэвшсэн нэгнээ дарж унагадаг муухай монгол зангаас болсон. Тиймээс дотоодын муухай хэрүүлээ гадагшаа цацаж, бүр олон улсын төвшинд хүргэж дөвчигнөх хэрэг байна уу. Монгол Улс хуультай, шүүхтэй, тусгаар тогтносон улс.

Тиймээс ганц Элчин сайдынхаа асуудлыг шийдчихэж чадах л байлтай. Асуудлыг НҮБ-ын төвшинд хүртэл хурцдуулах хүсэл сонирхол манай төрийн удирдлагуудад байхгүй гэж итгэе. Үнэхээр энэ хүн буруу хэрэг хийсэн, орд зарсан мөнгөө баруун солгойгүй үрж яваа бол хүлээлгэх хариуцлагыг нь үүрүүлье. Шалгадаг газар нь шалгаж, Ерөнхийлөгч эгүүлэн татах асуудалд хариулт өгөх хэрэгтэй. Цөөн хэдхэн залуусын үзэл бодлоо илэрхийлж байгаа улс төрийн тэмцэл хэмээн тоохгүй орхиж болох ч өмнө хэлсэнчлэн дипломат албаны нэр хүндтэй хамт Монгол Улсын нэр хүнд яригдаж байна, Ерөнхийлөгч өө. Дипломат албаны тухай хуульд зааснаар эгүүлэн татах тухай асуудлыг Ерөнхийлөгч УИХ-д оруулж ирэх ёстой. Их хурлаар асуудлыг хаалттай, эсвэл нээлттэй хэлэлцэж эгүүлэн татах эсэхээ шийддэг. Хууль ёсны дагуу энэ асуудлыг хаврын чуулган эхэлсэн даруйд нээлттэй хэлэлцмээр байна.

Ингэж байж л бид захын нэг “хулгайч”-аар улсынхаа дипломат албыг сахиулаагүй гэдгээ дэлхий дахинд батлах болно. Цаашлаад энэ удаагийн жагсаал Гадаад хэргийн яам, Монгол Улсад том сургамж болох ёстой. Дипломат албаны нэр хүндийг үл тоож, бэлэгний албан тушаал мэтээр харсаар байвал дараа дараагийн олон жагсаал биднийг хүлээж буй нь дамжиггүй. Нэр хүндээ алдчихсан, худал үнэн нь үл мэдэгдэх авлига, албан тушаалын зөрчилтэй хүмүүст Элчин сайдын суудлыг бэлэглэх тусмаа иймэрхүү жагсаал цуглаан улам бүр л хүчээ авах нь тодорхой байна.

Аль нэг яамны дарга, цэрэг, эс бөгөөс УИХ-д орж суучихаад толгой хоргодож байгаа бол бас яах вэ гэхсэн. Гэтэл Азийн хөгжингүй орнуудын тоонд зүй ёсоор орчихсон, Ардчилсан Монгол Улсыг төлөөлж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх дипломат албан тушаалтнаар иймэрхүү муу нэртэй хүмүүсийг томилж байгаа нь улс төрийн намуудын хариуцлагын асуудал юм. Элчин сайдын яам, Консулын газарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд тухайн улсынхаа хэл усыг мэддэггүй, монголчууддаа хууль эрхзүйн туслалцаа үзүүлж чаддаггүй гэх шүүмжлэл эртнээс л амь бөхтэй оршсоор байгаа.

Гэтэл томилж байгаа Элчин сайдууд нь төрийн тендер идсэн, орд газраа зарсан, авлига албан тушаалын наймаагаар томилогдсон гэсэн хэрүүл гараад эхэлбэл энэ улсын нэр хүнд юу болж хувирах билээ, Ц.Мөнх-Оргил сайд аа. Асуудал хэзээ ч жижигддэггүй юм. Бага чулуугаар их чулууг ч хөдөлгөж болдог. С.Баяр элчингийн асуудлыг нэн даруй үнэн зөвийг тогтоон шийдэж, залуусын тэмцэлд цэг тавиач гэж хүсье.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Б.Мөнхтамир ахална

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
ХУРААХ
NBA-ын өнгөрсөн сарын шилдэг 10...
Энэтхэгийн элэг, чөмөг...

С.Баярыг эгүүлж татна, татахгүй

Өнөртогтох 2017-04-04

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Б.Мөнхтамир ахална
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 минутын өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

3 цагийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

3 цагийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

3 цагийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

4 цагийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

4 цагийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

5 цагийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Б.Мөнхтамир ахална

5 цагийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

5 цагийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

5 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

5 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

1 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

1 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах