• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Жавхлан: Гадны банкны салбарыг дагаж эдийн засгийн тагнуул орж ирэхийг үгүйсгэхгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн ээлжит хуралдаанаараа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын дунд байна. Хуулийг хаврын чуулганы хүрээнд баталчихвал гадаадын банкууд манай улсад салбараа нээх эрх зүйн орчин бүрдэнэ гэж хүмүүс ойлгоод байгаа. Энэ хуульд орох гол өөрчлөлтүүд юу байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль оны өмнөхөн өргөн баригдсан. Хуулийн төслийг энэ долоо хоногоос эхлэн хэлэлцэнэ. Өнөөдөр /өчигдөр/ бүлгийн хурлаар танилцуулга хийлээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа банкны тухай хуулийн гадаадын банкны салбар нэгж гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулж, үйл ажиллагаагаа явуулах нь нээлттэй байгаа.

Өөрөөр хэлбэл, хориглосон зохицуулалт байхгүй. Одоо манайд үйл ажиллагаа явуулж байгаа 13 банкны найм нь их бага хэмжээгээр гадаад иргэн, гадаадад бүртгэлтэй аж ахуйн нэгж хуулийн этгээдийн хөрөнгө оруулалттай. Манай үндсэн том гурван банк буюу “ХААН”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк” гадаад улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалттай байх жишээтэй. Тиймээс шинэ хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай банкуудыг шинээр зохицуулалт хийгээд гадаадын банкны салбар Монголд орж ирээд үйл ажиллагаа явуулах нь хаалттай байсан зүйлийг нээлттэй болгож байгаа зохицуулалт огтоос  биш. Тухайлбал, одоо хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд Оросын банкны салбар манайд үйл ажиллагаагаа явуулж байсан. Харин ОХУ-даа толгой банк нь байхгүй болоод манайд явуулж байсан үйл ажиллагаагаа зогсоосон. Тэгэхээр энэ хуулиар цоо шинэ эдийн засгийн харилцааг зохицуулах гээд байгаа асуудал ерөөсөө биш. Харин гадаадын хөрөнгө оруулалттай томоохон банкууд орж ирсэн тохиолдолд дотоодын банкуудтай хүч тэнцвэргүй банкны өрсөлдөөн бий болж болзошгүй эрсдлээс хамгаалж, хуулийн зохицуулалтыг хийх гэж байгаа юм. Тиймээс ч Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль банкны тухай хуулиасаа тусдаа батлагдаж буй. Ийнхүү гадаадын хөрөнгө оруу­лал­ттай банкны салбар нэгжүүд манайд ажиллахдаа ямар салбарт ажиллах вэ гэдгийг тодорхой зааглаж өгснөө­рөө эрсдэлүүдийг хамгаалах бүрэн боломжтой болно.

-Гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбаруудыг дагаж  банкуудын хүч тэнцвэргүй өрсөлдөөнөөс гадна өөр эрсдэлүүд гарна гэх юм?

-Хүмүүсийн ярьж байгаа шиг өөр эрсдэлүүд байж болзошгүй. Тухайлбал, Гадаадын хөрөнгө оруулалт банкны салбаруудыг дагаж, мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх, геополитикийн довтолгооны, эдийн засгийн тагнуулын  эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид үүнтэй тэмцэхийн тулд олон улсын сатандартад нийцсэн хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах, дотоодын хууль хүчний байгууллагуудыг илүү сайжруулах, чанаржуулах арга хэмжээг авах хэрэгтэй.

Гэтэл үүний оронд зах зээлээ гээд бүх зүйлээ хааж хаячихаад, суугаад байх нь асуудлыг шийдэх оновчтой арга биш гэж үзэж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллагууд орж ирснээр гарах сайн үр дагаварууд олон байгаа. Өнөөдөр манайд хамгийн их дутагдалтай байгаа гадаад валют, капиталын урсгал нэмэгдүүлэх бүрэн боломж нээгдэнэ. Дээрээс нь 4-5 жилийн өмнө манай эдийн засаг хамгийн өндөр өсөлттэй байсан үеийнх шиг манай зах зээл олон улсын сонирхол татахаар биш байгаа. Харин энэ хуулийг баталснаар гадаадын банкуудыг, гаднын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллага хаала тогшоод ороод ирэх нөхцөл байхгүй байгаа.

Тэглээ гээд энэ асуудлыг хойшлуулж болохгүй. Энэ өрөөр дунд хугацаандаа 8-10 жилийн хугацаатай шилжилтийн бүтцийн өөрчлөлтийн процесс учир хугацаа алдалгүй эхлүүлэх нь чухал. Тиймээс ч Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг энэ хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэж нэг тийш нь болгох хэрэгтэй гэж үзэж байгаа.

-Хуулийн төсөлд гадны банк орж ирвэл яг аль салбарт хөрөнгө оруулахаар тусгасан байгаа вэ?

-Манай банкны систем өөрөө өрөөсгөл шинжтэй явж ирсэн. Технологи талаасаа бол сайжирч байна. Гэхдээ сүүлийн 25 жил хоёр шатлалтай болж ирснээрээ арилжааны банкууд зөвхөн хадгаламж дээр өрсөлддөг. Тэр хэрээрээ хадгаламжийн хүү өндөр байх тусмаа бусад санхүүгийн зуучлалын өртгүүд буурах ямар ч боломжгүй байгаа юм. Тэгэхээр үүнийг задалж, банкны системд төвлөрчихөөд байгаа мөнгөний урсгалыг хөрөнгийн зах зээл рүү чиглүүлэх нь бодлогын цөм байх учиртай. Хөрөнгө оруулалтын банкууд энэ чиглэл рүү илүү үйл ажиллагаа явуулах учиртай. Гол зааглаж байгаа зүйлүүд гэвэл хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах банк нь гадаадаас олон улсын санхүүгийн зах зээл дээрээс өөрсдөө хөрөнгөө авч ирж, манай зах зээл рүү нийлүүлэх ёстой. Түүнээс манай дотоодын банкууд ажилладаг хадгаламжийн зах зээл рүү ороод, бусад банктай өрсөлдөөд хадгаламжийн хүүг өсгөж, тэтгэвэрийн зээл өгөхгүй. Энэ бүгдийг хориглож, зааглаж өгнө. Магадгүй 100 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт шаардсан урт хугацааны хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж болно. Мөн дотоодын банкны дүрмийн сангийн доод хэмжээ 50 тэрбум байхад хуулийн төсөл дээр гадаадын хөрөнгө оруулалттай банк Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах юм бол дүрмийн сан 500 тэрбумаас доошгүй байна гэх зэргээр зах зээлийг нь зааглаж өгсөн зохицуулалт хийж байна. Ер нь бол хамгийн эхний зорилго дотоодын банкны зэх зээлийг хамгаалах. Дээрээс нь том бизнес эрхлэхэд шаардлагатай мөртлөө дотоодын банкууд өгч чадахгүй байгаа мөнгийг оруулж ирэхийг зорьсон.

-Эдийн засагч хүний хувьд та энэ удаагийн төсвийн тодотголын талаар ямар байр суурьтай байна вэ ?

-Дан ганц төсөв гэдэг утгаараа биш ОУВС-тай хамтарч ажиллана гэдэг утгаараа тодотголоор орж ирж байгаа асуудлуудыг дэмжиж байгаа. Уг нь хаврын чуулган эхлэхээс өмнө ээлжит бус чуулган зарлаад явсан бол бүр их хугацаа хожих байсан. ОУВС-ийн эхний ээлжийн санхүүжилт болон манайхтай хамтарч ажиллахаа илэрхийлсэн олон улсын байгууллагуудын мөнгө ороод ирчихсэн байх байлаа.

-Төсвийн тодотголтой холбоотойгоор бизнес эрхлэгчид татвар нэмэхийн эсэргүүцэж эхэллээ. Татвар нэмснээр гарах сөрөг үр дагавар юу байна вэ?

-Төсвийн тодотголоор оруулж ирж байгаа татваруудад бизнес эрхлэгчдэд шууд нөлөөлж байгаа татвар байхгүй. Харин шууд нөлөөлөх асуудал гэвэл нийгмийн даатгал л байгаа. Гэхдээ нийгмийн даатгалын асуудал эрт орой хэзээ нэгэн цагт хөндөгдөх л байсан. Манай нийгмийн даатгалын тогтолцоо 2000 оноос хойш буруу явж ирсэн. Өнөөдрийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээр тэтгэврийг тавьж байгаа.

Уг нь бол нийгмийн даатгалын шимтгэлээр нийгмийн даатгалын сан арвижиж байх ёстой. Гэтэл ямар ч мөнгөгүй болсон. 2020-2030 онд тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэх хүлээлт бий. Тэр үед нийгмийн даатгалын сан мөнгөгүй болно. Тэгэхээр бидний татвараар төлдөг мөнгөөр тэтгэвэр тавих тогтолцоо руу шилжих нөхцөл үүсэх учраас даатгалын санд мөнгө хуримтлуулж байх ёстой. Төсвийн тодотголын хувьд миний эргэлзэж байгаа зүйл бол хадгаламжийн хүү­нээс татвар авах асуудал.

Хуулийн зохи­цуулалтаар 2018 оноос хэрэг­жих байсан ч нааш­луул­чих­лаа. Уг нь хад­га­лам­жийн хүүгийн татварыг эдийн засгийн өсөлттэй үед авдаг. Гэтэл эдийн засгийн хүндрэлтэй үед авч байгаа нь хугацааны хувьд буруу болчихоод байна. Хадгаламжийн татварын хүү олон улсад хэрэглэгддэг зарчмаараа бол төсвийн орлогыг бүрдүүлдэг гэхээсээ илүүтэйгээр төсвийн бодлогын зохицуулалтын арга хэмжээ буюу хэт банкны системд төвлөрсөн хөрөнгийн урсгалыг үнэт цаас зэрэг өөр зах зээл рүү оруулахад түлхэц болдог.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Үндэсний спорт
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Ярилцлага
  • •Байнгын хороо
ХУРААХ
Дарга нарын давралыг хуулиар...
Скарлетт Иоханссон: “Хуягт...

Б.Жавхлан: Гадны банкны салбарыг дагаж эдийн засгийн тагнуул орж ирэхийг үгүйсгэхгүй

Отгонмягмар 2017-04-11

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

10 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

10 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

10 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

10 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

10 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

11 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

23 цагийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

1 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах