• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Үндсэн хуулийг өөрчилнө, өөрчлөхгүй

Эсрэг тэсрэг байр суурь
 
М.Билэгт:  Үндсэн хуулиа өөрчлөх эсэх нь ард түмний шийдвэр 
/УИХ-ын гишүүн/
 
-Үндсэн хууль ч бай ер нь ямар нэг хууль тодорхой цаг хугацааны дараа баяжаад явж байдаг. Монгол Улс зах зээлд шилжээгүй байхад Үндсэн хуулийг баталж байсан улстөрчид хоёрдмол сэтгэлгүйгээр хууль баталж чадах төлөвшилтэй хүмүүс байсан. Тиймээс 1992 оны хууль маш сайн хууль болсон. Гэтэл дараа нь дордуулсан долоон өөрчлөлт оруулж байлаа. Түүн шиг алдаа гаргах вий гэсэн болгоомжлол байгаа. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хүмүүсийн оюун санаа асар их өөрчлөгдсөн. Нөгөө талаар ямар нэг зорилго, даалгавартай өөрчлөх талаар ярьж байгаа ч хүн бий. Зарим нь би ашиг сонирхлын зөрчилтэй ийм зүйл ярьж байна шүү гэдгээ мэддэггүй ч байх талтай.
 
Гэхдээ ард түмнээс авах санал асуулга зөв голдрилоор яваасай гэж хүсч байна. Зарчимтай, шударга хийж чадвал ард түмэн бодит байдлыг хэлээд өгнө шүү дээ. Одоо яригдаж байгаа зургаан зүйл заалтаар санал асуулга явагдана. Мэдээж Ерөнхийлөгчийн засаглалтай байх, дээд доод парламентын тухай хүмүүс хэлж буй.
 
Гэхдээ Ерөнхийлөгч гэдэг нэгхэн хүний дохио зангаагаар явах юм бол улс орон хаашаа явах вэ. Сүүлийн 10 гаруй жил бид харлаа, үзлээ. Монгол Улс цөөхөн хүн амтай. Нэг сая гаруй нь идэвхтэй хүн амтай шүү дээ. Гэтэл ганцхан хүний дохио зангаагаар явах юм бол энэ улс сүйрнэ. Хууль хүчний байгууллага ганцхан хүний дохио зангаагаар явахад юу болдог вэ гэдгийг бид харсан. Шүүхийг атгаж суучихаад тэрийг барьж хорь, ингэж шийдвэр гарга гээд суугаад байвал юу болох билээ. Тэгэхээр асуудлыг сайтар ярилцах ёстой юм. 76 гишүүнтэй байх нь зөв байх.
 
Хариуцлага гэж байх ёстой. Сонгогчтойгоо уулзахын тулд тэд чинь хариуцлагатай байна, ажлаа хийх болно. Дээд, доод парламенттай байх тухай санал зарим хүмүүс гаргаж л байна. Гэхдээ түүнийг нь ард түмэн шийдэг. Ямартай ч Ерөнхийлөгчийн засаглал гэдгийг би хувьдаа дэмжихгүй байгаа. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр ажиллаж болно гэсэн заалтыг дордуулсан долоон өөрчлөлтөөр хийсэн. Гэтэл одоо энэ асуудлыг өөрчлөе гээд л явж байх жишээтэй. 
 
Ё.Баатарбилэг: Үндсэн хуулийг өөрчлөхөөс өөр гаргалгаа алга
 
/УИХ-ын гишүүн/
 
-Одоогийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өөр гаргалгаа өнөөгийн нөхцөлд харагдахгүй байгаа нь худлаа биш. Парламентын гишүүдийн 4/3 нь дэмжсэн тохиолдолд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болдог. Ийм өндөр хэмжээнд нэг зүг харж, асуудлаа хэлэлцэх тохироо тийм ч амархан бүрдэхгүй л дээ. Энэ ч утгаараа парламентад хэд хэдэн намын бүлэг байгаа нөхцөлд Үндсэн хуулийн өөрчлөлт ярих бараг л боломжгүй.
 
Сүүлийн 10 гаруй жил яригдсан ч намуудын зөвшилцөл дээр л гацсан байдаг. Зөвлөлдөх санал асуулгын дүнгээр үнэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэдэг нь тодорхой болох юм билээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндсэн хуульдаа яг ямар чиглэлд оруулахаа ард түмнээсээ дахиад асуух юм билээ. Ингэснээр нийгмийн бүхий л хүрээнд асуудлыг нухацтай авч үзэж, холбогдох өөрчлөлтийг оруулах нөхцөл бүрдэнэ гэж харж байна.
 
О.Баасанхүү: Ард түмний анхаарлыг сарниулах тоглолт
/УИХ-ын гишүүн/ 
 
-Тэтгэврийн нас нэмлээ, татвар нэмэгдлээ, Монгол Улс их хэмжээний өрөнд орлоо гээд аймшигтай асуудлууд ар араасаа цуварч байгаа. Тиймээс ч  ард түмэн шийдвэр гаргаж байгаа хүмүүс рүү хамаг анхаарлаа хандуулаад байна. Харин үүнийг нь болиулахын тулд Улаанбаатарт байгаа төмөр замыг Богд уулын дундуур гаргая, Үндсэн хуулийг өөрчилнө гэж яриад эхэлсэн. Гэтэл хэвлэлийнхэн дархан цаазтай уул яагаад цоолох гэж байгаа юм, Үндсэн хуулийг яагаад өөрчлөх гэж байгаа юм, хоёр танхимтай эсвэл нэг тахимтай болох юм уу гэх мэтээр бужигнаад эхэллээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн үед Үндсэн хуулийг л яриулах тэдний өгөөшийг хэвлэлийнхэн үмхээд, улмаар ард иргэдийнхээ тархийг угааж байгаа хэрэг.
 
Тиймээс энэ бол зүгээр л ярианы сэдвийн өгөөш юм. Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн дагуу ямар ч зүйл явагдаагүй, хэн ч байр сууриа нэгтгээгүй байгаа. Тиймээс энэ бүх зүйл бол зүгээр л ард түмний анхаарыг сарниулахаар хийж байгаа “тоглолт” гэж хэлмээр байна. Үндсэн хуулийг өөрчилж болно. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд нэгдүгээрт нийгмийн язгуур болон суурь харилцаа өөрчлөгдсөн эсэх буюу эдийн засгийн болоод улс төрийн, оюун санааны харилцаа өөрчлөгдсөн үү гэдгийг бодолцох ёстой.
 
Хэрвээ өөрчлөгдсөн бол суурь харилцаа нь хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдэг судалгаанд үндэслээд, судалгаатай, баримттай ярьдаг юм. Түүнээс биш хаанаас тодорсон нь тодорхойгүй Г.Занданшатар мэтийн хүн гарч ирээд ард түмнээс санал асуулга авч байна гэж бужигнуулаад, сүүлдээ хувьсгал болгочих вий гэж би санаа зовж байна. Үндсэн хуулиа өөрчлөх, Үндсэн хуулийн хувьсгал хоёр чинь ялгаатай зүйл шүү дээ. 
 
Д.Мурат: Өөрчлөхөд цаг хугацаа хэрэгтэй, одоо цаг нь биш
 
/УИХ-ын гишүүн/ 
 
-Үндсэн хуулийг өөрчлөх нийгмийн захиалга, хэрэгцээ байгаа юу гэвэл бий. Гэхдээ нэг нам дангаар үнэмлэхүй олонхи бүрдүүлсэн үед хуульд өөрчлөлт оруулах хэрэггүй байх. Парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөж байж зөв шийдэл гарна гэж боддог. Тиймээс өөрчлөх цаг нь өнөөдөр биш л гэж хэлмээр байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой олон ч хүмүүс байр сууриа илэрхийлж байна. Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв гэж үзэх хэсэг байхад нөгөө талд Ардын их хурал буюу дээд, доод танхимтай болох тухай ярьж байна. Энэ бүх өөрчлөлтийг хийх боломж бидэнд байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь хийж чадаагүй. Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж яриад л хийчих зүйл биш л дээ. Тооцоо судалгаатай байх хэрэгтэй. Ийм боломж байхад хийж чадаагүй юм чинь одоо яриад яах билээ.
 
Миний хувьд дээд, доод парламенттай байх асуудлыг буруу гэж боддоггүй. Ард иргэдийн төлөөлөл орж ирээд хяналтаа тавиад, олонхийн хяналттай гэдэг үүднээс болохгүй зүйл алга. Гэхдээ дахиад хэлэхэд, дээд, доод танхимтай байх өөрчлөлт хийх боломж байсан шүү дээ. Гэтэл бас л хийж чадаагүй. Зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө одоо яриад байгаа өөрчлөлтөө хийх боломж байсан шүү дээ. Гэтэл өөрчилж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Нэг нам хүч түрж асуудлыг оруулах нь буруу гэж бодож байна. Өөрчлөх хугацаа нь өнөөдөр биш л гэж хэлье. 
 
Сэтгүүлчийн дүгнэлт
 
Үндсэн хууль өөрчлөх чадвартай парламент мөн үү 
 
Үндсэн хуулиа өөрчлөх тухай яриа ганцхан өнөөдөр л яригдсан хэрэг биш. Үе үеийн УИХ энэ тухай ярьж байлаа. 2012 онд Үндсэн хуулийг өөрчлөх тухай ажлын хэсэг гарч, улмаар 2015 оны сүүлч, 2016 оны эхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлж байв. Гэвч тэр үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэргүүтэй улстөрчид эрс эсэргүүцэж, ийм завхарсан парламентаар Үндсэн хуулиа тоглуулахгүй, ард түмнээсээ асууж өөрчилнө хэмээсээр асуудлыг буцааж байсныг уншигч та санаж буй биз.
 
Тэгвэл завхарсан биш парламент нь энэ юм байх. Өөрөөр хэлбэл, МАН-ын “65-ын бүдүүн бүлэг” Үндсэн хуулийг өөрчлөх санал асуулга явуулж, тогтолцооны өөрчлөлт хийх талаар ярьж эхлэв. Зөвлөлдөх санал асуулга гэсэн халхавчийн цаана юу нуугдаж буйг таахад эрт байна. Зөвлөлдөх санал асуулгыг 1570 гишүүнээс авах ажлын хэсэгт багтсан гишүүд энэ талаар хэвлэлд ам ангайхыг ч хүсэхгүй байх аж. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нийгмийн хэрэгцээ шаардлага байгаа. Гэвч асуудлыг нэг нам дангаар, эсвэл хүч түрэн баталж боломгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт гэх гоё малгай өмсгөчихөөд цаана нь төрийн эргэлт хийх, эс бөгөөс албан тушаалд мөнх суух чин хүсэл агуулсан юм биш биз гэсэн нийгмийн хардлага ч нэгийг хэлээд байгаа юм. 
 
Нөгөө талаар, Үндсэн хуульдаа Ерөнхийлөгчийн засаглалтай байх заалт оруулах тухай зарим хүмүүс ярьж эхэллээ. Туршлагатай хуульчийн амнаас ийм үг унаж байгааг бодоход энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт асар өргөн сэдвийг хамрах нь тодорхой байна. Нэг талаар энэ санал төдий боловч Монгол Улс нэг хүний дарангуйлалд орж огтхон ч болохгүй. М.Билэгт гишүүний хэлсэнчлэн хууль, шүүхийг нэг хүн атгавал энэ улсад юу болох билээ. Хэн дуртайгаа шүүхээр айлгаж, захиран зарцуулах эрх мэдэл нэг хүний гарт шилжих нь хэрхэвч байж боломгүй асуудал билээ.
 
Тэгээд ч Ерөнхийлөгчийн засаглалтай байх тухай асуудлыг нэг хуульч яриад шийдчих хэрэг огтхон ч биш юм. Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудын улс төрийн тогтолцоо, алдаа оноо зэргийг нарийн сайн судалж байж шийдэх учиртай. Тухайлбал, Улс төр судлаач Ц.Мөнхцэцэгийн 2005 онд нийтлүүлж байсан “Ерөнхийлөгчийн засаглалын бараан сүүдэр” гэх нийтлэлд Монголд ийм засаглал байх хэрэгтэй эсэх цаашлаад ямар сул тал байдаг талаар бичсэн байдаг. Уг нийтлэлд “Ерөнхийлөгчийн засаглалын нэгэн сөрөг үр дагавар бол улс төрийн намын төлөвшилд сөргөөр нөлөөлж, хувь хүний үүрэг ролийг улс төрийн амьдралд чухал болгон хувиргадаг явдал юм. 
...Ер нь нэг хүнд эрх мэдлийг өгснөөс олонхийн төлөөлөлд хариуцлага үүрүүлэхэд буруудах юу байх билээ. Гэвч энэ бүхнийг хийх эсэх нь зөвхөн Зөвлөлдөх санал асуулгын дүнгээс шалтгаална. МАН-ын сонгож авсан 1570 хүн Үндсэн хуулиа өөрчилнө гэсэн санал өгвөл “эцэг” хуульдаа гар дүрэх эхний алхам хийгдэнэ. Улмаар өөрчлөх асуудал дараагийн шатанд яригдаж, ард нийтийн санал асуулгаар шийдэх учиртай билээ. Ардчилсан нийгэмд шилжсэн 27 жилийн хугацаанд Үндсэн хууль суурь зарчмаасаа хэзээ ч хазайгаагүй...
Ялангуяа улс төрийн нам, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл зэрэг нийгмийн үндсэн институтуудын төлөвшилт сул байгаа нөхцөлд Ерөнхийлөгчийн хувийн үүрэг роль нийгэмд хүчтэй болдог.  Ардчиллаас ухрах хийгээд ардчиллаас авторитар дэглэм рүү хийх шилжилтийн шалтгааныг судлаачид эдийн засгийн хөгжил, тухайн улсын хэмжээ, соёл, дайн дажин, харийн түрэмгийлэл, үзэл суртлын ялгарал, сонгуулийн тогтолцоо зэрэг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж ирсэн хэдий ч посткоммунист улсуудад ажиглагдаж буй ухралтын үндсэн шалтгаан нь Ерөнхийлөгчийн засаглал, түүний эрх мэдлийн хэтийдэл болжээ” хэмээн бичжээ.
 
Тиймдээ ч нэг хүний дарангуйлал, эрх мэдлийн тэнцвэргүй байдал манайх шиг улс оронд огтхон ч нийцэхгүй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдан яригдаж буй өөр нэг сэдэв бол дээд, доод парламенттай байх тухай асуудал. УИХ-ын 76 гишүүний эрх мэдэл хэмжээ хязгаараа алдаж, хэсэг бүлгийн эрх ашгаар төрийн ажил явж байна гэсэн шүүмжлэлтэй цаг үед 300 хүнээр парламент бүрдүүлэх нь эрүүл үзэгдэл байж мэдэх  л юм. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох байгууллагад хяналт тогтох эрүүл үзэгдэл иргэдийн хяналтаар бий болох давуу тал байж мэдэх билээ. Парламент дээд, доод танхимтай боллоо гэхэд захын сумаас ч ард түмний төлөөлөл төрд суух боломж бүрдэнэ гэж үздэг. 
 
Ингэснээр улстөрчдийн лобби, эрх мэдлийн төлөөх тэмцэл арилж, хяналт зөв тогтох давуу талтай гэдгийг олон ч улс төр судлаачид хэлжээ. Ер нь нэг хүнд эрх мэдлийг өгснөөс олонхийн төлөөлөлд хариуцлага үүрүүлэхэд буруудах юу байх билээ. Гэвч энэ бүхнийг хийх эсэх нь зөвхөн Зөвлөлдөх санал асуулгын дүнгээс шалтгаална. МАН-ын сонгож авсан 1570 хүн Үндсэн хуулиа өөрчилнө гэсэн санал өгвөл “эцэг” хуульдаа гар дүрэх эхний алхам хийгдэнэ. Улмаар өөрчлөх асуудал дараагийн шатанд яригдаж, ард нийтийн санал асуулгаар шийдэх учиртай билээ. Ардчилсан нийгэмд шилжсэн 27 жилийн хугацаанд Үндсэн хууль суурь зарчмаасаа хэзээ ч хазайгаагүй. Тухайн үед энэ хуулийг баталсан депутатууд тун чамбай хууль боловсруулсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.
 
Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хамгийн чамбай, сайтар бэлтгэгдсэн хуульчдаас бүрдсэн парламент хийх учиртай билээ. Харин тэр шалгуурт өнөөгийн парламент тэнцэнэ гэж хэлэхэд эрт байна. Гишүүдийнх нь талаас илүү хувь нь шинэхэн, асуудлаа ойлгохгүй, хуулийн төсөл ч боловсруулж үзээгүй залуус байгаа учраас өөрчлөлт хийх цаг нь өнөөдөр биш гэдгийг сануулах нь илүүц биз. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
БНСУ-ын Ерөнхийлөгчийн...
Д.Хаянхярваа: Япон улсын 850 сая...

Үндсэн хуулийг өөрчилнө, өөрчлөхгүй

Өнөртогтох 2017-04-25

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 минутын өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

17 минутын өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

21 минутын өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

28 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

22 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

23 цагийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2 өдрийн өмнө өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-24 өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах