• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ардын нам ард түмэндээ томоос том “салаавч” өглөө

Магтсан хүүхэн хуримандаа унгана гэгчээр Монгол Улсаа “МАН”-дуулж, аз жаргалтай хотод амьдруулах тухай үлгэр ярьсаар гарч ирсэн МАН-ын Засгийн газар эхний шалгалтад бүдэрлээ. МАН бол зүүний чиглэлтэй нам. Тэр ч утгаараа бүтээн байгуулалт гэхээс илүүтэй халамжийг гол чиглэл болгож ажилладаг. Өнгөрсөн дөрвөн жилд улс оронд том том бүтээн байгуулалт хийгдэж, үйлдвэрлэл хөгжсөн ч иргэдийн гарт очдог бэлэн мөнгө зарим  талаараа хасагдсан учраас халамжаа санасан иргэд хуучин сонголтоо хийсэн гэдгийг олон талын судалгаа харуулдаг юм билээ.
 
Өөрөөр хэлбэл, ард түмэн хэтэрхий богино ой санамжтай. Тэдэнд маргаашийн сайхан амьдрал бус өнөөдрийн бэлэн мөнгө л чухал учраас МАН-ын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт хууртаж, тус намаас нэр дэвшсэн “бор халзан хонийг” хүртэл ялуулж байлаа. Шуудхан хэлэхэд, 20 жил халамжлуулснаа л санагалзаж МАН-ыг дэмжсэн. Гэвч монголчууд хууртчихаж. Эхчүүд, хүүхдүүдэд их хэмжээний мөнгө тарааж, оюутан нэг бүрийг тансаглуулах тухай үлгэрт нь итгэж байснаа тэд хоёрхон сарын дараа ойлгож байна. Энэ намын төлөө санал өгсөн ахмадууд тэтгэврийн зээлийн хүүг маань бууруулж, тэтгэвэрт гарах насыг урагшлуулчих болов уу хэмээн итгэж байсан биз.
 
Дөрвөөс дээш хүүхэдтэй гэр бүлийг орон сууцжуулах тухай сайхан ярианд нь ямар олон гэр бүл хууртсан бол. Эхчүүдийн халамжийн мөнгийг нэмэх, хүүхдийн мөнгийг үе шаттай нэмэгдүүлэх тухай амлалтад олон ч ээжүүд хууртсанаа хэтэрхий хожимдож ойлгож байна. Улсын төсөв хоосорч, улс орон дампуурсан тухай сүржин мэдэгдэл хийснийхээ дараа тэд “МАН”-дуулах мөрийн хөтөлбөртөө тусгасан бүх зүйл заалтынхаа эсрэг ажил хийхээр болсноо зарлав. 

Алтадсан өрөө, албан тушаалд хэмнэлт гарсангүй 

Тодруулбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн Засгийн газарт өргөн мэдүүлсэн 2016 оны Төсвийн тодотгол дандаа хасч танана, халамжийг үгүй болгоно, зогсооно гэсэн заалтууд оржээ. Тэр нь дандаа иргэдэд чиглэж байсан хөтөлбөр, халамжийн бодлогууд. Төрийн албаны тансаглалыг зогсоох тухай заалт ганц, нэгхэн байгаа.
 
Мэдээж үр ашиггүй халамжийг зогсоож, зорилтот бүлгээ тойглох зарим санааг нь буруутгах аргагүй. Харамсалтай нь, тэдний ам ажил хоёр алд дэлэм зөрчихөж. Хотын дарга Су.Батболд нь алтаар чимэглэсэн албан өрөөндөө арабын шах шиг тухалчихсан суугаа зураг цахим ертөнцөөр нэг цацагдав. Өмнөх Засаг дарга Э.Бат-Үүлийн өрөөнөөс 100 хол давсан тансаг өрөөндөө сувинер дүүртэл өрчихөөд, малийж суугааг нь харахаар улс тэгтлээ хямарчихаагүй юм шиг санагдах юм. Ж.Эрдэнэбат сайдын өрөөг ч гэсэн Ч.Сайханбилэгийн сууж байсантай харьцуулахад хол давсан тансаг харагдах аж. Албан өрөөндөө завсар үйлчилгээ хийж, алтадсан багана босгож тансаглах тэднийг харахаар бид тэгтлээ хямраагүй юм биш үү хэмээн асуумаар. Нөгөө талаар, МАН-ынхан албан тушаалын томилгоог өнгөрсөн өдрүүдэд хэтэрхий хайнга хийлээ. Гарын үсэг зурах ч эрх мэдэлгүй бэлгэдлийн төдий дэд сайдын орон тоог нэмсэн нь худлаа биш.
 
Бүр нөлөө бүхий улстөрчийн нөмөрт явдаг бүсгүйд зориулж шинэ агентлаг хүртэл нэмсэн тухай яриа цахим ертөнцөд эрчээ аваад байгаа. Үнэхээр л улсын төсөв хоосорч, улсаараа дампуурч байгаа бол энэ тансаглал, үр ашиггүй албан тушаал хэнд хэрэгтэй гэж. Дэд сайдын албан тушаалд сууж буй хүмүүс хэдэн төгрөгийн хангамж, машин, цалин авахыг тооцоод үзвэл 800 мянган хүүхдэд өгч буй 20 мянган төгрөг дэргэд нь юу ч биш байлтай. 

Ядарсан түмэндээ барьж буй МАН-ын гэнэтийн бэлгүүд

МАН-ын 2016 оны бүх шатны сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөрийг тоймловол иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт баян хүчирхэг Монголоо цогцлоох тухай тусгасан. Цаашлаад, хүүхэд бүрт мөнгө өгнө, эхчүүдийн халамжийг нэмэгдүүлнэ, оюутны 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгож, гурваас дээш хүүхэд нь сурдаг бол төрөөс бодлогоор халамжилж, оюутан залуус сургалтын зээл авч суралцах орчныг бүрдүүлнэ, дөрвөөс дээш хүүхэдтэй гэр бүлийг орон сууцтай болгоно, татвар нэмэхгүй, тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, тэтгэвэрт гарах насыг наашлуулна гэх мэтээр цуварч өгнө. Ахмадууддаа Ач санах, Насны хишиг олгох гэх мэтээр бялууртал уран үгээр тогложээ.
Гэвч, энэ оны төсвийн тодотголд дурьдсан заалтууд мөрийн хөтөлбөрөөсөө 360 градус өөр. Тухайлбал, ахмад настнуудын хүсч хүлээж байсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг зогсооно. 15 жилээс дээш хамт амьдарсан настнуудын нэг нь нас барлаа гэхэд үлдэж хоцорсон нь насан эцэслэх хүртлээ тэтгэврийг нь авах эрхзүйн орчныг бүрдүүлсэн энэ хуулийг хэрэгсэхгүй орхисноор ахмадуудыг асрах, ач санах мөрийн хөтөлбөрөөсөө татгалзлаа. Цаашлаад хүүхэд бүрт олгож байсан 20 мянган төгрөгийг зорилтот бүлэгт олгох буюу нийт хүүхдийн 60 хувьд олгохоор болж, мөрийн хөтөлбөр нь хог дээр гарав.
 
Орон сууцанд амьдардаг гэртээ хөргөгч, гаднаа машинтай бол таны хүүхэд энэ мөнгийг авч чадахгүй гэсэн үг. Оюутан бүрт олгож байсан 70 мянган төгрөгийг мөн л төсвийн тодотголоор зогсоохоор шийдсэн. Татвар нэмэхгүй хэмээн амлаж байсан тэд Хувь хүний орлогын албан татварыг нэмэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр үе шаттай нэмэхээр болж байна. Ингэснээр ажилчдынхаа цалинг дөнгөн данган тавьж буй олон ч аж ахуйн нэгж, хувийн хэвшил дампуурлаа зарлаж, бидний авдаг цалин багасах нь. Архи, тамхинаас татвар авах нь буруу хэмээн Үүл баатрын эсрэг дайн зарлаж байсан МАН-ынхан нэгхэн жилийн дараа эсэргүүцлээ мартаж орхиод архи, тамхины онцгой албан татварын хэмжээг 20 хувь хүргэчихлээ.
 
Таны унаж буй машин приус, Ланд-200 байхаас үл хамаарч зөвхөн үйлдвэрлэсэн оноос нь хамаарч татварыг нь нэмэв. Мөн хөдөлгүүрийн багтаамж өндөр / 4500 см3 / машин унадаг бол дахиад л хохирч, мөн л татвар нэмж төлнө.  Сургалтын төлбөр гурван сая давчихаад байгаа энэ үед оюутан залуус автобусны хөнгөлөлт эдлэх эрх нь Ардын намын буянаар алга болж байна. Төрийн өмчийн компанид ажилладаг 30, 60 сая төгрөгийн цалинтнуудаас гадна төрийн албан хаагчид мөн л цалингаа хасуулах нь. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг залуусын тэтгэлгийг МАН зогсоолоо.
 
Насаараа төрд ажиллаж, шохой идсэн багш, үхэл амьдралтай өдөр бүр тэмцэж буй эмч нарын 36 сарын цалинтай тэнцэх урамшууллыг зогсоож, ядарсан ард түмэндээ гэнэтийн бэлэг бэлджээ. Ямар хэмнэлт гэхээрээ тэтгэвэрт гарах насыг нь хойшлуулан тамлаж, бүр болоогүй 36 жил төрд ажилласных нь төлөө шийт­гэж байгааг ойлгох арга­гүй. Гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлгийг 2019 он хүртэл хойшлуулахаар оруулж ирсэн ч энэ хөтөлбөрийг зогсоохгүй гэж шийджээ.
 
Арга ч үгүй. Гадаадад сурдаг залуусын дийлэнхи олонхи нь ардын хүүхдүүд биш албан тушаалтны хүүхдүүд учраас тэднийг хоолноос нь салгаж төвдөхгүй биз. Харин эсэргээрээ цалингийн, малчны зээлтэй аав ээждээ дарамт болохгүйгээр зээл аваад суралцах боломжийг олгож байсан “Сайн оюутан” хөтөлбөрийг тэд зогсоожээ. 10 хувийн хүүтэй зээл авч байсан малчдын өмнөөс ардынхаа төлөө ажилладаг нам нь томоос том “салаавч” өгчихлөө. МАН-ын энэхүү халамжийг танах тухай бодлого хасах танах бүлгээ олж чадсангүй. Шүүгчийн цалинг бууруулах, оюутны 70 мянга, 30, 60 саяын цалинтнуудыг эс тооцвол ядарсан ард түмний амьдралд бага ч болов нэмэр тус болж байсан халамжийн бодлогуудыг зогсоож байна. Хатуухан хэлвэл, халамжаа санасан монголчуудад салаавч өгчихлөө.
 
Хамгийн зальтай нь энэхүү хэмнэлт таналтыг МАН дандаа түр зогсоож байгаа. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнөх жил эргэж сэргээгээд л нэг жилийн хугацаанд бялууртал нь мөнгөөр угжина гэсэн үг. Нүүрс, алт, орд газраа барьцаалаад ч болов түр зогсоосон хөтөлбөрөө түргэхэн шиг хэрэгжүүлж эхэлнэ. Гурван жил чардайтал бүсээ чангалсан монголчууд нэг жилийнх нь мөнгөнд атга чихэр авсан хүүхэд шиг л баярлаж, ахиад Ардын намд санал өгөхийг тэд тооцоолсон нь дамжиггүй. Юутай ч хямарсан ард түмэнд дахиад гурван жил бүсээ чангалахаас өөр сонголт үлдсэнгүй. Ямар үр тариална түүнийгээ хураадаг гэгчээр ямар сонголт хийсэн түүнийхээ үр шимийг хүртэж суухаас өөр сонголт алга даа. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Яам, Агентлаг
  • •Нийтлэл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Тэрбум мод
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
ХУРААХ
GEE өсч төрсөн газраа...
Ухаалаг системд шилжсэнээ...

Ардын нам ард түмэндээ томоос том “салаавч” өглөө

Өнөртогтох 2016-08-25

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

7 цагийн өмнө өмнө

Жолоодох эрхээ хасуулсан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

9 цагийн өмнө өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

9 цагийн өмнө өмнө

УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

10 цагийн өмнө өмнө

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

10 цагийн өмнө өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

10 цагийн өмнө өмнө

Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа

10 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

10 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

1 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

1 өдрийн өмнө өмнө

Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Намар мод тарьцгаая!

1 өдрийн өмнө өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

1 өдрийн өмнө өмнө

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Балжинням, Дашням давхарласан өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

2 өдрийн өмнө өмнө

АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

2 өдрийн өмнө өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

2 өдрийн өмнө өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

2 өдрийн өмнө өмнө

Намрын мод тарих арга хэмжээний хүрээнд 135.000 мод шинээр тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2 өдрийн өмнө өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

2 өдрийн өмнө өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-09 өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-09 өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-09 өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-09 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-09 өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2026-10-09 өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-08 өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-08 өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-09 өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2026-10-08 өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2026-10-08 өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2026-10-09 өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2026-10-08 өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2026-10-09 өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

2026-10-10 өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

2026-10-08 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2026-10-10 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-10-08 өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

2026-10-10 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах