• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ухаалаг системд шилжсэнээ мартаад байна уу даа

Ухаалаг системдээ итгэхгүй байх аваас түүнийг ашиглахын хэрэг байна уу хэмээн Замын цагдаагийн нөхдүүдээс асуумаар байна.  Монгол Улсын нийслэл төдийгүй 21 аймаг цахим сүлжээнд холбогдсоноор тухайн иргэний бичиг баримттай холбоотой бүхий л асуудал  эрх бүхий албан тушаалтны компьютерт удам судар, албан тушаал, өмч хөрөнгө, гэрийн хаягтайгаа хадгалагдаж буй. Энэхүү мэдээллийн санг хамгийн ихээр, өдөр тутам  ашигладаг газруудын нэг  нь  аймаг, нийслэлийн  Замын цагдаагийн хэлтэс, тасгууд. Гэвч замын цагдаа нар   тэрхүү цахим сүлжээнд хадгалагдсан мэдээлэлд итгэдэггүй, жолооны цахим үнэмлэхийг зөвхөн өөрсдийн нүдээр харж, хурууныхаа өндгөөр мэдэрч гэмээнэ санаа нь амардаг  бололтой юм.  
 
Эсвэл  ухаалаг системд шилжсэнээ мартчихаад заавал зургийг нь харж, амьд бодь галтай нь тулгаж  гэмээнэ баараггүй гэж санадаг байх.  Тэгээд ч манай улсын Үндсэн хууль хийгээд иргэнтэй  холбоотой хууль тогтоомжид “Монгол Улсын иргэн нь бичиг баримтаа биедээ заавал авч явна” гэсэн зүйл заалт байдаггүй.
 
Нөгөөтэйгүүр, халаасны хулгайн асуудлыг Хятад шиг төгс зогсоож чадаагүй учраас иргэд  аль болох бичиг баримтаа биедээ авч явахгүйг хичээдэг.  Гай таарч алдчихвал дор хаяж 10 хоног ажлынхаа дундуур гүйж хөөцөлдөх хэрэгтэй болдог.  Энэ мэт асуудлыг шийдэх үүднээс  ухаалаг системд шилжүүлсэн бус уу. Ингэж асар их хэмжээний төсөв хөрөнгө зарж байж нэвтрүүлсэн ухаалаг системийн ачаар монголчууд ТҮЦ машинд хурууныхаа хээг уншуулаад л бүхий л лавлагаа мэдээллээ авдаг болсон.
 
 Тусгай нууцлал бүхий цаасан дээр хэвлэгддэг учраас хэн нэгэн өөртэйгөө холбоотой муу муухай  саар мэдээллээ засч янзлаад хэвлэх боломжгүй. Ийм атал цагдаа нар заавал жолооны үнэмлэхээ биедээ авч явахыг шаардаж, байхгүй гэвэл торгоно гэж дайраад байгаагийн учрыг гайхаад олохгүй юм. Бид хааяа гэрээсээ гарахдаа  хэтэвчээ мартах, цүнхээ солиод гарахдаа жолооныхоо үнэмлэхийг  анзааралгүй үлдээчихдэг  гэмтэй. Ийм тохиолдолд цагдаа нар машины дугаар эсвэл тухайн иргэний регистрийн дугаараар хөөгөөд  жолооны үнэмлэхтэй эсэхийг нь мэдэж болох байлтай. Эдүгээ  замын цагдаа нарын ашиглаж буй техник тоног төхөөрөмж дэлхийн жишигт очсон.  
 
Бүсэндээ зүүж яваа автомат машинаа ашиглаад  жолоочийн талаархи мэдээллийг авч, алдаа гаргасныг нь торгож болоод байгаа юм чинь нэг удаа жолооны үнэмлэхээ мартсан нэгнийг замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргаагүй бол мэдээлэл рүү нь орж танилцаад  жолоо барих эрхтэй  байх аваас  торголгүйгээр  явуулчихаж болмоор доо.  Иргэний болоод жолооны  үнэмлэхийг цахимжуулсны цаад утга учир нь ердөө энэ.  Эсвэл манай  замын цагдаа нар бүсэндээ зүүсэн багажаа тэр бүр ашиглаж чаддаггүй юм болов уу.  Асуудлыг бас өөр өнцгөөс харж болно.  
 
Бүх зүйл ухаалаг  системд шилжин иргэдийн ухамсар тэр хэрээр сайжирч, замын хөдөлгөөнд оролцох үедээ алдаа гаргахгүйг хичээх болсноор Замын цагдаагийн газрын улсын төсөвт нийлүүлдэг мөнгөний хэмжээ багасч,  сар, жил, улирлынх нь төлөвлөгөө  тасрах дээрээ хүрч балардаг болоод өчүүхэн жижиг дутагдалд ч торгууль ногдуулах үүрэг даалгаврыг дээд газраасаа авдаг  юм болов уу. Эсвэл хэдэн иргэнд торгууль торгууль ногдуулснаараа өрсөлдөж, үнийн дүн  өндөр хувьтай нь байгууллагынхаа аварга болдог юм болов уу. Тэгвэл үнэнээ л хэл л дээ. Жолооч нар ойлгоно.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Ардын нам ард түмэндээ томоос...
П.Цагаан АН-ын шинэчлэлийн...

Ухаалаг системд шилжсэнээ мартаад байна уу даа

Чулуунцэцэг 2016-08-25
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ухаалаг системд шилжсэнээ мартаад байна уу даа
Ухаалаг системдээ итгэхгүй байх аваас түүнийг ашиглахын хэрэг байна уу хэмээн Замын цагдаагийн нөхдүүдээс асуумаар байна.  Монгол Улсын нийслэл төдийгүй 21 аймаг цахим сүлжээнд холбогдсоноор тухайн иргэний бичиг баримттай холбоотой бүхий л асуудал  эрх бүхий албан тушаалтны компьютерт удам судар, албан тушаал, өмч хөрөнгө, гэрийн хаягтайгаа хадгалагдаж буй. Энэхүү мэдээллийн санг хамгийн ихээр, өдөр тутам  ашигладаг газруудын нэг  нь  аймаг, нийслэлийн  Замын цагдаагийн хэлтэс, тасгууд. Гэвч замын цагдаа нар   тэрхүү цахим сүлжээнд хадгалагдсан мэдээлэлд итгэдэггүй, жолооны цахим үнэмлэхийг зөвхөн өөрсдийн нүдээр харж, хурууныхаа өндгөөр мэдэрч гэмээнэ санаа нь амардаг  бололтой юм.  
 
Эсвэл  ухаалаг системд шилжсэнээ мартчихаад заавал зургийг нь харж, амьд бодь галтай нь тулгаж  гэмээнэ баараггүй гэж санадаг байх.  Тэгээд ч манай улсын Үндсэн хууль хийгээд иргэнтэй  холбоотой хууль тогтоомжид “Монгол Улсын иргэн нь бичиг баримтаа биедээ заавал авч явна” гэсэн зүйл заалт байдаггүй.
 
Нөгөөтэйгүүр, халаасны хулгайн асуудлыг Хятад шиг төгс зогсоож чадаагүй учраас иргэд  аль болох бичиг баримтаа биедээ авч явахгүйг хичээдэг.  Гай таарч алдчихвал дор хаяж 10 хоног ажлынхаа дундуур гүйж хөөцөлдөх хэрэгтэй болдог.  Энэ мэт асуудлыг шийдэх үүднээс  ухаалаг системд шилжүүлсэн бус уу. Ингэж асар их хэмжээний төсөв хөрөнгө зарж байж нэвтрүүлсэн ухаалаг системийн ачаар монголчууд ТҮЦ машинд хурууныхаа хээг уншуулаад л бүхий л лавлагаа мэдээллээ авдаг болсон.
 
 Тусгай нууцлал бүхий цаасан дээр хэвлэгддэг учраас хэн нэгэн өөртэйгөө холбоотой муу муухай  саар мэдээллээ засч янзлаад хэвлэх боломжгүй. Ийм атал цагдаа нар заавал жолооны үнэмлэхээ биедээ авч явахыг шаардаж, байхгүй гэвэл торгоно гэж дайраад байгаагийн учрыг гайхаад олохгүй юм. Бид хааяа гэрээсээ гарахдаа  хэтэвчээ мартах, цүнхээ солиод гарахдаа жолооныхоо үнэмлэхийг  анзааралгүй үлдээчихдэг  гэмтэй. Ийм тохиолдолд цагдаа нар машины дугаар эсвэл тухайн иргэний регистрийн дугаараар хөөгөөд  жолооны үнэмлэхтэй эсэхийг нь мэдэж болох байлтай. Эдүгээ  замын цагдаа нарын ашиглаж буй техник тоног төхөөрөмж дэлхийн жишигт очсон.  
 
Бүсэндээ зүүж яваа автомат машинаа ашиглаад  жолоочийн талаархи мэдээллийг авч, алдаа гаргасныг нь торгож болоод байгаа юм чинь нэг удаа жолооны үнэмлэхээ мартсан нэгнийг замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргаагүй бол мэдээлэл рүү нь орж танилцаад  жолоо барих эрхтэй  байх аваас  торголгүйгээр  явуулчихаж болмоор доо.  Иргэний болоод жолооны  үнэмлэхийг цахимжуулсны цаад утга учир нь ердөө энэ.  Эсвэл манай  замын цагдаа нар бүсэндээ зүүсэн багажаа тэр бүр ашиглаж чаддаггүй юм болов уу.  Асуудлыг бас өөр өнцгөөс харж болно.  
 
Бүх зүйл ухаалаг  системд шилжин иргэдийн ухамсар тэр хэрээр сайжирч, замын хөдөлгөөнд оролцох үедээ алдаа гаргахгүйг хичээх болсноор Замын цагдаагийн газрын улсын төсөвт нийлүүлдэг мөнгөний хэмжээ багасч,  сар, жил, улирлынх нь төлөвлөгөө  тасрах дээрээ хүрч балардаг болоод өчүүхэн жижиг дутагдалд ч торгууль ногдуулах үүрэг даалгаврыг дээд газраасаа авдаг  юм болов уу. Эсвэл хэдэн иргэнд торгууль торгууль ногдуулснаараа өрсөлдөж, үнийн дүн  өндөр хувьтай нь байгууллагынхаа аварга болдог юм болов уу. Тэгвэл үнэнээ л хэл л дээ. Жолооч нар ойлгоно.
Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

14 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

14 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

14 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

14 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

14 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах