• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дэлхийн шилдэг гэрэл зураг: Дэлхийг сири рүү чиглүүлсэн зураг

“Үнэнийг хэлэхэд би хэзээ ч шокийн байдалд орсон Омран шиг хүүтэй таарч байсангүй. Түүнтэй ижил байдалд орсон хүүхдүүд ихэнхдээ, орилж хашгиран уйлдаг”.  Энэ үгийг бидний өнөөдрийн “Дэлхийн шилдэг зураг” булангаараа уншигч танд хүргэж буй дээрх зургийг  авсан Мустафа ал Сарут гэх зурагчин эр хэлжээ.  
 
Оросын цэргийнхэн Сирийн Алеппо хотод агаараас цохилт өгсний дараа байшингийнхаа нуранги дороос азаар аврагдсан ч, юу ч хэлэх тэнхэлгүй болтлоо шоконд орж, цус тоосонд дарагдан эмнэлгийн тусламж авахаар хүлээж суугаа Омран Дакнеш  хүү яагаад ч юм зурагчны сэтгэлийн чанад дахь нарийн утсыг хөндөж чадсан тул өөрийн эрхгүй л камераа гарган зургийг нь дарсан гэх.  
 
Тэгвэл эдүгээ энэ зураг дэлхийн хамгийн олон орны хэвлэлд нийтлэгдэж, нийгмийн сүлжээнд хамгийн их тарж олон хүний сэтгэлд хүрч чаджээ. Мустафа ал Сарут бол Алеппог агаараас бөмбөгдсөний дараа мэргэжлийн ажлаа хийж явсан цөөн хэдэн гэрэл зурагчдын нэг байлаа. Гэхдээ түүний “boy in the ambulance” гэх энэ зураг таван жил үргэлжилсэн сирийн иргэний дайн руу дэлхий нийтийн анхаарлыг хандуулж чадсан нь хамгийн том амжилт байв.
 
Сарут “Орон нутгийн аврах ажилтнуудын ашигладаг чанга яригчийн дууг сонсоод би гүйж очсон. Тэнд маш олон нас барсан хүмүүс. Бас газарт хэвтэн ёолох маш олон шархадсан хүмүүс байсан. Гэтэл нэг хүү л нуранги дороос аврагдсан хэдий ч чив чимээгүй суух нь миний анхаарлыг татсан юм. Тэр юу ч хэлэхгүй. Шоконд орчихсон байсан. Орилох ч үгүй. Хэн нэгнийг дуудах ч үгүй гараараа цусаа арчиж байсан. Түүний хувьд цус, бөмбөгдөлт ердийн л зүйл.
 
Түүний амьдрал дэлхийн бусад хүүхдүүдийнхээс тэс өөр. Тэр гадагш гарч, тоглож чадахгүй.  Тэр цус хараад уйлж бас гомдоллодоггүй.  Яагаад гэвэл Омран өдөр бүр л ийм зүйлтэй нүүр тулдаг шүү дээ” хэмээн ярьсан байна.  Зураг дээрх тавхан настай энэ хүү гэртээ сууж байгаад л гэр бүлийнхнийхээ хамт бөмбөгдөлтөд өртжээ.  
 
Азаар эцэг эх нь амьд үлдсэн ч, 10 настай ах Али нь шархаа дийлэлгүй амьсгал хураасан байна.  Эцэс төгсгөлгүй үргэлжилж буй Сирийн иргэний дайны гэм зэмгүй хохирогч бяцхан хүүхдүүдийн зөвхөн нэг жишээ нь л Омран хүү.  Тиймээс ч энэ зураг нийгмийн сүлжээнд цацагдсан даруйд хүүхдийн эрхийг хамгаалахын төлөөх  тэмцэл ч өрнөөд амжсан. Гэхдээ АНУ, ОХУ гэх мэт  дэлхийн томоохон гүрнүүд гараа дүрсэн Сирийн дайн намжих найдвар харагдахгүй л байна.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Степпе Арена
ХУРААХ
Я.Соронзонболд: Хүүхдийн...
“Цагдаа хүн зодлоо” гэх худал...

Дэлхийн шилдэг гэрэл зураг: Дэлхийг сири рүү чиглүүлсэн зураг

Даваахүү 2016-08-25
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Дэлхийн шилдэг гэрэл зураг: Дэлхийг сири рүү чиглүүлсэн зураг
“Үнэнийг хэлэхэд би хэзээ ч шокийн байдалд орсон Омран шиг хүүтэй таарч байсангүй. Түүнтэй ижил байдалд орсон хүүхдүүд ихэнхдээ, орилж хашгиран уйлдаг”.  Энэ үгийг бидний өнөөдрийн “Дэлхийн шилдэг зураг” булангаараа уншигч танд хүргэж буй дээрх зургийг  авсан Мустафа ал Сарут гэх зурагчин эр хэлжээ.  
 
Оросын цэргийнхэн Сирийн Алеппо хотод агаараас цохилт өгсний дараа байшингийнхаа нуранги дороос азаар аврагдсан ч, юу ч хэлэх тэнхэлгүй болтлоо шоконд орж, цус тоосонд дарагдан эмнэлгийн тусламж авахаар хүлээж суугаа Омран Дакнеш  хүү яагаад ч юм зурагчны сэтгэлийн чанад дахь нарийн утсыг хөндөж чадсан тул өөрийн эрхгүй л камераа гарган зургийг нь дарсан гэх.  
 
Тэгвэл эдүгээ энэ зураг дэлхийн хамгийн олон орны хэвлэлд нийтлэгдэж, нийгмийн сүлжээнд хамгийн их тарж олон хүний сэтгэлд хүрч чаджээ. Мустафа ал Сарут бол Алеппог агаараас бөмбөгдсөний дараа мэргэжлийн ажлаа хийж явсан цөөн хэдэн гэрэл зурагчдын нэг байлаа. Гэхдээ түүний “boy in the ambulance” гэх энэ зураг таван жил үргэлжилсэн сирийн иргэний дайн руу дэлхий нийтийн анхаарлыг хандуулж чадсан нь хамгийн том амжилт байв.
 
Сарут “Орон нутгийн аврах ажилтнуудын ашигладаг чанга яригчийн дууг сонсоод би гүйж очсон. Тэнд маш олон нас барсан хүмүүс. Бас газарт хэвтэн ёолох маш олон шархадсан хүмүүс байсан. Гэтэл нэг хүү л нуранги дороос аврагдсан хэдий ч чив чимээгүй суух нь миний анхаарлыг татсан юм. Тэр юу ч хэлэхгүй. Шоконд орчихсон байсан. Орилох ч үгүй. Хэн нэгнийг дуудах ч үгүй гараараа цусаа арчиж байсан. Түүний хувьд цус, бөмбөгдөлт ердийн л зүйл.
 
Түүний амьдрал дэлхийн бусад хүүхдүүдийнхээс тэс өөр. Тэр гадагш гарч, тоглож чадахгүй.  Тэр цус хараад уйлж бас гомдоллодоггүй.  Яагаад гэвэл Омран өдөр бүр л ийм зүйлтэй нүүр тулдаг шүү дээ” хэмээн ярьсан байна.  Зураг дээрх тавхан настай энэ хүү гэртээ сууж байгаад л гэр бүлийнхнийхээ хамт бөмбөгдөлтөд өртжээ.  
 
Азаар эцэг эх нь амьд үлдсэн ч, 10 настай ах Али нь шархаа дийлэлгүй амьсгал хураасан байна.  Эцэс төгсгөлгүй үргэлжилж буй Сирийн иргэний дайны гэм зэмгүй хохирогч бяцхан хүүхдүүдийн зөвхөн нэг жишээ нь л Омран хүү.  Тиймээс ч энэ зураг нийгмийн сүлжээнд цацагдсан даруйд хүүхдийн эрхийг хамгаалахын төлөөх  тэмцэл ч өрнөөд амжсан. Гэхдээ АНУ, ОХУ гэх мэт  дэлхийн томоохон гүрнүүд гараа дүрсэн Сирийн дайн намжих найдвар харагдахгүй л байна.
Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

14 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

14 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

14 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

14 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

14 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах