• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Газраа дээрэмдүүлсэн Түлэнхийн төв ашиглалтад оролгүй 10 жил боллоо

Хуучин барилгыг нь нураан засварлаж, шинээр барина гэсэн шалтгааны улмаас олон барилга сууриа тавиад “чимээгүй” болсон байдаг. Эдгээрийн дотор 10 гаруй жил огт хөдөлгөөнгүй “царцсан” барилга цөөнгүй байдгийн нэг нь Түлэнхийн төв юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа 1957 онд баригдсан Түлэнхийн төвийн барилгыг  МХЕГ-ын цаашид ашиглах боломжгүй, ослын байдалд хүрсэн гэсэн дүгнэлтээр 2011 онд акталсан. Ийн шинэ эмнэлгийн барилгын ажлыг Сүхбаатар дүүргийн XI хороололд Кувейтийн Засгийн газрын найман сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2013 онд эхлүүлж, 2018 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан юм. Гэтэл  шинэ барилгын ажил эхэлснээс хойш санхүүгийн асуудал үүсч, ашиглалтад орох хугацаа хойшилсоор өнөөдөртэй золголоо.
 
Сууриа тавьснаас хойш 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа Түлэнхийн төв нь долоон давхар үндсэн барилга, хоёр өргөтгөлөөс бүрдэнэ. Тус барилгын А блокын барилгыг “Цаст констракшн” компани,  Б блокыг  “Нутгийн зам” групп барьж байна. А, Б блокын барилгын ажил дуусч, тохижилтыг хийж байна. Харин С блокт цогцос хүлээн авах байр буюу моорог барих ёстой байсан ч барилгын суурь дээр 12 давхар орон сууцны барилга барьжээ. Тухайн орон сууцны захиалагч нь “Хамтын шийдэл” ТББ бөгөөд барилгын гүйцэтгэгчээр “Ивэг түшиг” компани ажиллаж энэ онд ашиглалтад оруулахаар зэхэж байна. Барилгын компаниуд  мооргийн барилгын суурийг тавьж байсан ч тус газрыг дарга нар захирамжаар өөр компанид олгосноос ажил бүрэн зогсжээ.
 
Тус төвийн С блокын газар буюу 24 метр квадрат газар “хулгайлагдан” хувийн орон сууц барих зөвшөөрлийг шүүхээр тогтоон хувийн хэвшилд өгөх үед хотын даргаар С.Амарсайхан,  ЭМЯ-ны сайдаар Д.Сарангэрэл ажиллаж байв. ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Бат-Эрдэнэ 2019 оны наймдугаар сард “С блокын хувьд анх барихаар төлөвлөж байсан газраа алдсан. 2017 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус барилгын газрыг хувийн компанид шилжүүлээд өгчихсөн. Өөрөөр хэлбэл, Түлэнхийн төвийн газар дээр хувийн компани барилга бариад эхэлчихсэн. Ингээд бид моорог хадгалах байраа барих газаргүй болсон. Тиймээс С блокын зарим хэсгийг В блок руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, мооргийг хэвтэн эмчлүүлэгчдийн байрны доод хонгилд нэмж барихаар шийдсэн” гэж ярьсан байдаг.
 
Мөн Барилга, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Базархүрэл 2019 оны хоёрдугаар сард “Анх ерөнхий төлөвлөгөө хийсэн газар дээрээ Түлэнхийн төвийн мооргийн барилгыг барих гэхээр өөр газар шилжүүлсэн. Энэ талаар нийслэлд удаа дараа албан хүсэлт явуулсан ч анхнаасаа төрийн бус байгууллагын эзэмшлийн газар байна гэдэг хариуг эцсийн байдлаар аваад байна” гэж ярьж байлаа.
 
Д.Сарангэрэл Түлэнхийн төвийг  2018 онд ашиглалтад оруулахаа амлаж байв
 
 Эрх мэдэлтнүүдэд газраа дээрэмдүүлсэн Түлэнхийн төвийн барилгын ээдрээт түүх хэрхэн эхэлснийг эргэн сануулъя. Анх хуучин байрыг нураахдаа шинэ байрыг 2-3 жилийн дотор ашиглалтад оруулна гэж байв. Үүнээс хойш 2018, 2019 онд ашиглалт орно гэж иргэдийг хуурсаар яг одоогийн нөхцөлтэй тулгарлаа.Тухайлбал, “Түлэнхийн төвийн барилгыг  2018 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна” хэмээн тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэж, заасан хугацаанд ашиглалтад ороход ямар ч асуудалгүй гэж байв. Гэвч тэр барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулж чадаагүй учир  гэрээг сунгаж, 2019 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар тусгасан байдаг.
 
Монгол Улсын хэмжээнд түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх “Түлэнхийн төв”-ийн шинэ барилгын угсралтын ажил 2019 оны хоёрдугаар сард 60 хувьтай байсан бөгөөд тухайн оны III улиралд ашиглалтад бүрэн оруулахаа мэдэгдэж байв. Тухайлбал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж  “Санхүүжилтийг нь шийдсэн, 2019 онд эрүүл мэндийн салбарт ашиглалтад оруулах объектуудын нэг нь Түлэнхийн төв. Түлэнхийн төвийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах, ажлын явцыг саадгүй байлгах үүднээс ажлын хэсэг ажиллаж байна” гэж ярьж байв. Ийн Монголын ард түмэн эрх мэдэлтнүүдэд хоёр дахь удаагаа хууртсан нь энэ.
 
Барилгын ажил олон жил “царцсан” шалтгааны талаар Түлэнхийн төвийн барилгын А, С блокыг хариуцан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Цаст констракшн” компанийнхан “2014 оноос барилгаа барьж эхэлсэн. 2017 он хүртэл хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй дутсан.Мөн моорог хэсэг буюу С хэсэг өөр хүний нэр дээр байдаг гээд газрын маргаан үүссэн зэргээс шалтгаалан барилгын ажил удааширсан. 2018 он хүртэл захиалагч талаас гүйцэтгэлийн мөнгөө авч чадахгүй байсан учраас ажлаа хийж чадаагүй. 2018 оны зургадугаар сарын сүүлээр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн, одоогийн байдлаар манай талын хариуцаж буй барилга 95 хувьтай явж байна” гэж хэвлэлд ярьжээ.
 
Түлэнхийн төвийн барилгыг нураан, шинээр барьж эхэлснээс хойш тус төв нь нэг хэсэг Мөнгөн гүүр эмнэлэгт талбай түрээсэлж үйл ажиллагаагаа эрхэлсэн бол дараа нь Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү шилжсэн юм. Гэвч зарим сард ачаалал ихэсч, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөний тоо олон болоход ор нь хүрэлцэхгүй болж,  хонгилдоо хүлээж авдаг. Харин шинэ эмнэлэг ашиглалтад орвол 250 ортойгоор эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм.
 
О.Энхмаа: Түлэнхийн төвийн газрын 60 хувь нь хувийн өмчийн мэдэлд шилжсэн
 
Түлэнхийн төвийн барилгатай холбоотой асуудлаар “Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ-ын тэргүүн, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний, дотрын нарийн мэргэжлийн эмч О.Энхмаа тууштай тэмцэж, жагсаал, хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж ирсэн. Тэрбээр тус барилгын С блокын газрыг эрх мэдэлтнүүд хэрхэн дээрэмдсэн талаар өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өгөв.
 
 Тэрбээр  “Түлэнхийн төвийн газрын гуравны нэг нь хувьд шилжиж 12 давхар хувийн орон сууц барьж байгаа нь шударга бус үйлдэл.  Тиймээс хууль бус захирамж шийдвэр гаргасан эрх мэдэлтэнд хариуцлага тооцож, шалгаж өгнө үү гэж 2020 оны наймдугаар сарын 06-нд АТГ, Үндэсний аудитад хандан шалгуулсан. Гэтэл үүнийг үл  хэрэгсэн “Хамтын шийдэл” ТББ хууль зөрчин 12 давхар орон сууцны барилга барьж байгаатай санал нийлэхгүй байна. Анхны дээрэмдсэн хүн нь тус эмнэлгийн зөвлөх эмчээр ажилласан Р.Шагдарсүрэн, 2004 оны аравдугаар сарын 06-нд 455 тоот захирамжаар 1200 метр квадрат орон сууц барих зөвшөөрөл авсан. Иргэн Хандармаад 120 метр квадрат, “Саммит медикал” компанид 930 метр квадрат газрыг 2012 оны дөрөвдүгээр сарын 18-ны А/262 тоот захирамжаар зориулалтыг өөрчлөн барилга барих газар болгон өөрчилсөн.
 
“Саммит медикал”-ын захирал Түвшинжаргалын нөхөр Батзориг тухайн үед ГССҮТ-ийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч байв. Тиймдээ ч түлэнхийн төвийн газраас 930 метр квадратыг авч, өөрсдийн хувийн эмнэлгээ барьсан.Энэ хууль бус үйлдлүүдэд ямар ч арга хэмжээ авахгүйгээр үл барам эмнэлгийг ашиглалтад оруулалгүй удаасны горыг түлэгдсэн өвчтөнүүд тэр дундаа бяцхан хүүхдүүд амсаж байна.
 
Тус эмнэлэг өөрийн гэсэн байргүй 10 жил болохдоо “Мөнгөн гүүр” эмнэлэгт сарын 30 саяын түрээсээр хоёр жил толгой хоргодож 720 саяыг төлсөн. Түлэгдсэн, осгож, хөлдсөн, өвдөж шаналсан өвчтөнүүд эмчлүүлэх байргүйгээс ГССҮТ-ийн ганцхан тасагт найман жил толгой хоргодож байна. Түлэнхийн төвийн барилгын асуудал дэгдэж эхлэх үед эмнэлгийн барилгын газар 16400 метр квадрат байсан бол өнөөдөр 7390 метр квадрат болтлоо агшиж, 60 хувь нь хувийн өмчийн мэдэлд шилжлээ. Улсын эмнэлгийн газар харамсалтайгаар эрх баригчдын гараар орлоо.  Ковидын өвчтөнүүдийг эмчлүүлэх түр эмнэлэг барих бус Түлэнхийн төвөө ашиглалтад оруулж, ковидын эмнэлэг болгон ашиглахыг шаардаж байна.
 
 Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадахгүй, Түлэнхийн төвийг ашиглалтад оруулахгүй бол УИХ тарсан нь дээр.  Хэрэв тав хоногийн дотор тулган шаардах бичигт хариу өгөхгүй бол дараа дараагийн шатны арга хэмжээ авна” гэсэн юм.  Тэрбээр тус төвийн барилгыг хурдан ашиглалтад оруулж,  COVID-19 халдвар авсан өвчтөнүүдээ хүлээн авах шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ. Хариу өгөхгүй бол хоёр өдөр суулт зарлахаас гадна тэмцлийн дараагийн шатанд шилжихээ мэдэгдсэн юм.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.8.3 МЯГМАР № 150 (6627)
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ
Үс засуулвал өлзийтэй сайн
Оройдоо бага зэргийн бороо орно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Улсын Онцгой Комисс
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
“Эрдэнэт”-ийн захирлуудыг...
Сорилтоор дүүрэн...

Газраа дээрэмдүүлсэн Түлэнхийн төв ашиглалтад оролгүй 10 жил боллоо

ДОЛЖИНЖАВ 2021-08-03

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ
Үс засуулвал өлзийтэй сайн
Оройдоо бага зэргийн бороо орно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго

2 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

2 өдрийн өмнө өмнө

Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ

2 өдрийн өмнө өмнө

МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

2 өдрийн өмнө өмнө

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

2 өдрийн өмнө өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

2 өдрийн өмнө өмнө

Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

2026-08-27 өмнө

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

2026-08-27 өмнө

Ц.Идэрбат: Ес, аравдугаар сард багтаан ургацаа бүрэн хураан авна

2026-08-27 өмнө

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

2026-08-27 өмнө

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2026-08-27 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-08-27 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-08-26 өмнө

Хан-Уул дүүрэгт 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна

2026-08-26 өмнө

"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна

2026-08-26 өмнө

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна

2026-08-26 өмнө

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”-д шалгарсан 420 хүүхдийг зарлаж байна

2026-08-26 өмнө

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

2026-08-26 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

2026-08-26 өмнө

Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

2026-08-26 өмнө

Хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна

2026-08-26 өмнө

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

2026-08-26 өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2026-08-26 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2026-08-25 өмнө

Биокомбинатад сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25 өмнө

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

САНАЛ БОЛГОХ
2026-08-26 өмнө

Хан-Уул дүүрэгт 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна

2026-08-25 өмнө

Биокомбинатад сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-26 өмнө

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”-д шалгарсан 420 хүүхдийг зарлаж байна

2026-08-23 өмнө

Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

2026-08-25 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-08-24 өмнө

Н.Номтойбаяр төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг үүрэг болголоо

2026-08-24 өмнө

Угтаалцайдам-Баянхангайг холбох замын бүтээн байгуулалт 80 хувьд хүрчээ

2026-08-24 өмнө

Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ

2026-08-26 өмнө

Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

2026-08-26 өмнө

"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна

2026-08-24 өмнө

П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй

2026-08-26 өмнө

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

2026-08-26 өмнө

Хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна

2026-08-26 өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2026-08-24 өмнө

15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров

2026-08-26 өмнө

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна

2026-08-23 өмнө

200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын хүүхдийн сан хамтран ажиллана

2026-08-23 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-08-24 өмнө

Долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-08-27 өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

2026-08-23 өмнө

Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

2026-08-26 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2026-08-26 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

2 өдрийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-08-23 өмнө

Найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-08-25 өмнө

Дараа жилийн зуныг KHARKHORUM 360°-тай хамт хүлээх үлдлээ...

2026-08-24 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ

2026-08-27 өмнө

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах