• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Нэргүй: Газар хөдлөлтийн гамшгийг анхааруулах дуут дохио бүхий 15 цамхаг нэмж байгуулна

Газар хөдлөлтийн идэвхжилт сүүлийн жилүүдэд буурахгүй байгаа. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Иймээс Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй энэ талаар болон цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Сүүлийн жилүүдэд нийслэлд газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэх болсон. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Газар хөдлөлтийн идэвхжилт сүүлийн жилүүдэд буурахгүй байгаа. Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин олон бүртгэгдсэн. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 665 газар хөдлөлт бүртгэгдсэн нь хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байгааг харуулж байна. Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийн дуут дохио бүхий 60 цамхаг байдаг. Бид 15 цамхгийг нэмж байгуулах гэж байна. Газар хөдлөлтийн гамшгийг цаг минут, он, сар, өдрөөр нь урьдчилан хэмжиж гаргах техник хэрэгсэл шинжлэх ухаанд одоогоор гараагүй байгаа. Одон орон судлал хөгжиж байгаа учир тодорхой хэмжээний мэдээллийг урьдчилж тооцоолох, уламжлалт арга буюу ан амьтад мэдэрдэг гэсэн мэдээлэл бий. Гэхдээ мэрэгч амьтан, могой, мэлхий үзэгдэх нь газар хөдлөх дохио гэдэг нь батлагдсан шинжлэх ухаан биш. Тиймээс иргэд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэлд итгэж, худал мэдээлэлд автахгүй байх хэрэгтэй.

-НОБГ-т сүүлийн үед ямар төрлийн дуудлага их ирж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 2021 оны наймдугаар сарын 20-ны байдлаар нийт дуудлагын 85 хувийг объектын гал түймрийн дуудлага эзэлж байна. Үлдсэн 15 хувь нь аврах ажиллагааны дуудлага буюу усанд осолдох, автомашины осолд өртөх, өндрөөс унаж амь нас эрсдэх, мөн нийслэлийн ойр орчмын уул модонд төөрөх зэрэг ахуйн аврах ажиллагааны дуудлага байна. Гамшиг ослын 1110 орчим дуудлага бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймрийн дуудлага 24 хувиар, аврах ажиллагааны дуудлага 13 хувиар, нийт дуудлага 24.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Энэ нь олон талын шалтгаантай. Хаврын хуурайшилтын улиралд ой хээрийн түймэр гарах эрсдэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран нийслэлийн ойр орчмын уул модны эрсдэл бүхий газруудад хөдөлгөөнт эргүүл ажиллуулсны үр дүнд энэ хавар ой хээрийн түймрийг алдаагүй. Харин шар усны дуудлага их байлаа. Хөдөлгөөнт эргүүлүүд, онцгой байдлын бэлтгэл бүлгүүд ажиллаж байсан учир эрсдэлийг газар дээр нь таслан зогсоосон. Бид “Ковид-19” цар тахлын үед давхар гамшиг үүсгэхгүйг гол зорилгоо болгон ажиллаж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн хохирол 1.7 тэрбум төгрөг буюу 46.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ нь цар тахлын үед хөл хорио тогтоосон, иргэдийн хяналт сайжирсан, мөн цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой. Гал түймэрт өртөж болзошгүй 591 хүний амийг аварч, 46.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Мөн гамшиг осол, гал түймрийн улмаас 20 хүн амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай мэдээ байна.

-Дулааны улиралд иргэд голын усанд эрсдэх явдал их гардаг. Энэ чиглэлд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Зургаадугаар сарын 10-наас эхлэн гол усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд хөдөлгөөнт завьт эргүүлийг ажиллуулж эхэлсэн. Хэрлэн, Тэрэлж, Туул гол дагуу өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд завьт эргүүл ажиллаж байна. Энэ ажиллагаа есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. Усанд 27 хүн осолдож амь насаа алдсан. Мөн усанд осолдож болзошгүй, машинтайгаа живж байсан 100 орчим хүнийг бид аварсан. Гамшиг ослын улмаас 40 хүн амь насаа алдсаны найм нь бага насны хүүхэд байна. Бага насны хүүхэд гал түймэрт өртөх, усанд осолдох эрсдэл нийслэлийн хэмжээнд өндөр. Хичээл сургууль эхлэх гэж байгаа энэ үед бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, ялангуяа зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх хэрэгтэй. Гол усны аюул холдоогүй, усны түвшин буураагүй, бороо хур татраагүй байгаа. Мөн хүйтний улирал эхэлж байгаа учир угаарын хийд хордох, ахуйн чанартай осол нэмэгддэг. Тийм учраас бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй гэрт нь ганцааранг нь үлдээхгүй байх, бага насны хүүхдийг бага насны хүүхдэд найдаж орхихгүй байх, мөн бага насны хүүхдээр гал түлүүлэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй.

-Үерийн аманд буусан айлуудыг нүүлгэх ажлыг хэрхэн хийж байна вэ?

-Нийслэлийн төвийн дүүргүүдэд 5000 орчим айл, өрх үерийн далан, эрсдэлтэй орчинд буусан байдаг. Ялангуяа Туул, Улиастай, Сэлбэ гол дагуу үерийн маш эрсдэлтэй бүсэд буусан айлууд бий. Эдгээр өрхөд онцгой байдлын газраас нүүх шаардлагатай байгаа талаар мэдэгдэл, заавар, зөвлөмж хүргэдэг. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, цагдаагийн байгууллагаас албадан нүүлгэх ажиллагаа хэрэгжүүлдэг боловч иргэд маань энэ асуудалд туйлын хангалтгүй ханддаг. Бидэнд үүнээс өөр амьдрах газар байхгүй гэсэн хандлагатай байдаг. Энэ жилийн хувьд зарим дүүргүүд суурьшлын бүс гаргаж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 22-ын товчоо орчимд суурьшлын бүс шинээр гаргаж, эрсдэлтэй газарт байгаа айлуудыг тухайн газар руу нүүх боломжийг олгож байгаа. Гэвч иргэд жилийн жилд эрсдэлтэй байдал үүсгэсээр байгаа учир үүнийг зохицуулах ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг. Эрсдэлтэй газраас нүүхгүй байснаар үерт автаж, эд хөрөнгөөрөө хохирдог. Энэ бол зөрчил юм.  Тиймээс иргэдийг анхнаасаа эрсдэлгүй, зөвшөөрөгдсөн газар буухыг анхааруулж байна.

-Хичээл сургууль эхэлж байгаа энэ үед эцэг эхчүүдэд ямар зөвлөмж өгөх вэ?

-Эцэг эхчүүд зарим тохиолдолд хүүхдээ хичээл, сургуульд нь явуулахдаа өөрсдийг нь бие даалган, хяналтгүй явуулдаг учир зам тээврийн осол, цахилгааны утас, кабелийн эрсдэл зэрэг ахуйн осолд өртөх нь их байдаг.  Тиймээс бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг нийслэлчүүддээ анхааруулж хэлье. Нөгөөтээгүүр цар тахлын эрсдэл буураагүй байгааг нийслэлчүүд маань мэднэ. Тиймээс хүүхдүүдээ болон өөрсдийгөө халдвараас хамгаалах, амны хаалтаа зүүх, зай барих ажлыг урьдын адил анхаарах хэрэгтэй. Улирлын чанартай мал амьтны гоц халдварт өвчний тархалт ихэсдэг. Ялангуяа тарваган тахал, хүн амьтны гоц халдварт өвчний эрсдэлтэй улирал. БОАЖ-ын сайдын тушаалаар гурван жилийн хугацаанд тарвага агнахыг хориглосон байгаа. Тарвага тээвэрлэх, худалдах, худалдан авахыг хориглосон учир энэ чиглэлээр нийслэлийн бүх шалган нэвтрүүлэх товчоонд мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Улсын хэмжээнд долоон аймгийн 137 суманд тарваган тахлын голомт бүртгэгдсэн. Тиймээс нийслэлд тарвага тээвэрлэгдэн орж ирж өвчин тарахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор журам хэрэгжиж байгаа учир энэ төрлийн түүхий эд, материалыг зөөвөрлөн, тээвэрлэхгүй байхыг хүсье. Хэрэв энэ төрлийн зөрчил гаргавал иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөгөөр торгох, мөн байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хуультай.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн...
Баянбүрдийн тойргийн авто замын...

Г.Нэргүй: Газар хөдлөлтийн гамшгийг анхааруулах дуут дохио бүхий 15 цамхаг нэмж байгуулна

Kuzmo 2021-08-21

ФОТО:

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

3 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

3 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

4 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

4 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

4 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

4 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

16 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

16 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

16 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

16 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

16 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах