• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

У.Хүрэлсүх: Бүх шатны албан боловсролоос гадна амьдрах орчинд суралцах нь чухал

2021-2022 оны хичээлийн жилийн нээлтийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.

Эрхэм хүүхэд багачууд, сурагч оюутан, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье!

Зуны амралт дуусаж 9 дүгээр сарын 1-ний өдөр сургуульдаа очих гэж хүүхэд бүр яарч, догдолдог. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас хоёр жил шахуу танхимын сургалтаас холдсон болохоор энэ жил Та бүхэн сургууль танхимаа харах гэж, ангийн найз нөхөд, багштайгаа учрах гэж яарч догдолсон нь тодорхой.

КОВИД-19 цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор нийтийн эрүүл мэндийн төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг болох сургуулийн танхимын үйл ажиллагааг зогсоосноос дэлхий даяар боловсролын системд урьд өмнө байгаагүй сорилтууд тулгараад байгаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөөг орон даяар жигд, чанартай хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлага үүссэн байна.

Бид бэрхшээл дундаас боломжийг олж харж чадах нь чухал юм. Цаашид цар тахлын дараах боловсролын үйл ажиллагааг танхим, зайн сургалтыг хослуулан зохион байгуулж мэдээлэл, харилцаа холбооны технологийн ололтыг ашиглан боловсролын тэгш боломжийг үүсгэх, сайн багшийн хичээлийг хүүхэд бүр үзэх боломжоор хангахад анхааран зайн сургалтын цогц стратегийг боловсруулан хэрэгжүүлэх нь зүйтэй. Ингэхдээ хүүхэд бүр зайн сургалтад хамрагдах боломжийг судалж, шат дараатай хэрэгжүүлэх хэрэгтэй.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд, оюутан залуусаа!

Монголчууд эртнээс “Эрдэм ном дээд баян” хэмээн эрдэм мэдлэг, боловсролыг чухалчлан дээдэлж ирсэн билээ.

Бие, хэл, сэтгэлээс хамгийн эрхэм нь сэтгэл юм. Хүний сэтгэл сурах, мэдэхэд туйлбартай зүглэж чадваас бусад зорьсон эрдэм, үйлс бүтдэг жамтай. Эрдмийг хичээлээр сурдаг гэдгийг бид бүгдээрээ мэднэ.

Хүн өөрийнхөө тухай эргэцүүлж, хэн болохоо тодорхойлж, хэрхэн зорилгодоо хүрэхээ мэддэг болсноор өөрийн хүсэл сонирхол, зан чанарт нийцсэн мэргэжлээ зөв сонгон, туйлбартай хичээнгүйлэн суралцсанаар мэргэжилдээ эзэн болж, ажилдаа амжилт гаргаж, амьдралдаа аз жаргалыг мэдэрч, насан туршдаа сэтгэл хангалуун амьдардаг жамтай.

Уудам сэтгэж, томоор мөрөөдөж, алсад зорьж, зорилгодоо итгэж, чин сэтгэлээр зүтгэсэн хүн амжилтад хүрдэг. Залуус Та бүхнийг энэхүү үгийг сайтар тунгаан бодож Мөрөөдөлтэй байж, Мэргэжилдээ эзэн болохыг хичээнгүйлэн захьж байна.

Эрхэм багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг, эхчүүд ээ!

Монголчууд багш, эцэг, эх гурвыг гурван ачтан хэмээн үргэлж дээдлэн хүндлэх ёстойг сургаж ирсэн билээ. “Шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос” хэмээсэн зүйр цэцэн үг бий. Боловсролын салбарын чанарын суурь асуудал нь сайн багш, сурах эрмэлзэлтэй суралцагч юм. Сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг иргэдээс улсын хөгжил хамаарна.

Багшлахуйгаас суралцахуйд, үйл явцад суурилсан сургалтаас үр дүнд суурилсан сургалтын тогтолцоонд шилжиж байгаа энэ үед эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэн өөрсдийгөө байнга чадавхжуулж, шавь нарынхаа сурах хүсэл эрмэлзлийг бадраагч, суралцах үйл явцад нь туслагч, зөвлөгч нь байж, мэргэжилдээ эзэн болж мөрөөдлөө биелүүлэн ирээдүйгээ бүтээхэд нь туслаарай.

Монгол хүн болгон төлөвшүүлэхэд бүх шатны албан боловсролоос гадна амьдрах орчинд суралцах нь чухал юм. Үүнд багш, сургалтын байгууллагаас гадна эцэг эхчүүд Та бүхний үүрэг үлэмж их гэдгийг санаарай.

Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд 12 дугаарт, насан хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтаар 11 дүгээр байрт байгаа хэдий ч хүний хөгжлийн индексээр 189 орноос 92, боловсролын индексээрээ 189 орноос 103, өрсөлдөх чадварын индексээрээ 141 орноос 102, оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49, мэдлэг чадвараа хөгжүүлэх үзүүлэлтээр 59 дүгээрт тус тус орж байна.

Монгол Улс, шинжлэх ухаан, технологийн түвшнээ ахиулахад зөвхөн эх орондоо ажиллаж амьдарч байгаа эрдэмтэн, судлаачдаас гадна хилийн чанадад оршин суугаа мэргэжилтнүүдээ зайнаас татан оролцуулж хил хязгааргүй оюуны дэд бүтэц үүсгэх нь зүйтэй.

Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг дэмжих зорилгоор Монгол Улсын сум, хороо бүрээс шалгарсан шилдэг иргэнд Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлгийг олгох болон олон улсын олимпиадад амжилттай оролцох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч миний бие урамшууллын асуудлаар Зарлиг гаргаснаа хичээлийн шинэ жилийн баярт энэ өдөр дуулгаж байна.

Монгол хүний үнэ цэн дэлхийд үнэлэгдэж, Монгол орны хөгжил бадамлан бадрах болтугай!

Багш, оюутан, сурагчид, нийт ард иргэддээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье!

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин,...
Нийслэлийн хүн амын 69.4 хувь нь...

У.Хүрэлсүх: Бүх шатны албан боловсролоос гадна амьдрах орчинд суралцах нь чухал

Kuzmo 2021-09-01
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
У.Хүрэлсүх: Бүх шатны албан боловсролоос гадна амьдрах орчинд суралцах нь чухал

2021-2022 оны хичээлийн жилийн нээлтийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.

Эрхэм хүүхэд багачууд, сурагч оюутан, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье!

Зуны амралт дуусаж 9 дүгээр сарын 1-ний өдөр сургуульдаа очих гэж хүүхэд бүр яарч, догдолдог. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас хоёр жил шахуу танхимын сургалтаас холдсон болохоор энэ жил Та бүхэн сургууль танхимаа харах гэж, ангийн найз нөхөд, багштайгаа учрах гэж яарч догдолсон нь тодорхой.

КОВИД-19 цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор нийтийн эрүүл мэндийн төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг болох сургуулийн танхимын үйл ажиллагааг зогсоосноос дэлхий даяар боловсролын системд урьд өмнө байгаагүй сорилтууд тулгараад байгаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөөг орон даяар жигд, чанартай хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлага үүссэн байна.

Бид бэрхшээл дундаас боломжийг олж харж чадах нь чухал юм. Цаашид цар тахлын дараах боловсролын үйл ажиллагааг танхим, зайн сургалтыг хослуулан зохион байгуулж мэдээлэл, харилцаа холбооны технологийн ололтыг ашиглан боловсролын тэгш боломжийг үүсгэх, сайн багшийн хичээлийг хүүхэд бүр үзэх боломжоор хангахад анхааран зайн сургалтын цогц стратегийг боловсруулан хэрэгжүүлэх нь зүйтэй. Ингэхдээ хүүхэд бүр зайн сургалтад хамрагдах боломжийг судалж, шат дараатай хэрэгжүүлэх хэрэгтэй.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд, оюутан залуусаа!

Монголчууд эртнээс “Эрдэм ном дээд баян” хэмээн эрдэм мэдлэг, боловсролыг чухалчлан дээдэлж ирсэн билээ.

Бие, хэл, сэтгэлээс хамгийн эрхэм нь сэтгэл юм. Хүний сэтгэл сурах, мэдэхэд туйлбартай зүглэж чадваас бусад зорьсон эрдэм, үйлс бүтдэг жамтай. Эрдмийг хичээлээр сурдаг гэдгийг бид бүгдээрээ мэднэ.

Хүн өөрийнхөө тухай эргэцүүлж, хэн болохоо тодорхойлж, хэрхэн зорилгодоо хүрэхээ мэддэг болсноор өөрийн хүсэл сонирхол, зан чанарт нийцсэн мэргэжлээ зөв сонгон, туйлбартай хичээнгүйлэн суралцсанаар мэргэжилдээ эзэн болж, ажилдаа амжилт гаргаж, амьдралдаа аз жаргалыг мэдэрч, насан туршдаа сэтгэл хангалуун амьдардаг жамтай.

Уудам сэтгэж, томоор мөрөөдөж, алсад зорьж, зорилгодоо итгэж, чин сэтгэлээр зүтгэсэн хүн амжилтад хүрдэг. Залуус Та бүхнийг энэхүү үгийг сайтар тунгаан бодож Мөрөөдөлтэй байж, Мэргэжилдээ эзэн болохыг хичээнгүйлэн захьж байна.

Эрхэм багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг, эхчүүд ээ!

Монголчууд багш, эцэг, эх гурвыг гурван ачтан хэмээн үргэлж дээдлэн хүндлэх ёстойг сургаж ирсэн билээ. “Шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос” хэмээсэн зүйр цэцэн үг бий. Боловсролын салбарын чанарын суурь асуудал нь сайн багш, сурах эрмэлзэлтэй суралцагч юм. Сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг иргэдээс улсын хөгжил хамаарна.

Багшлахуйгаас суралцахуйд, үйл явцад суурилсан сургалтаас үр дүнд суурилсан сургалтын тогтолцоонд шилжиж байгаа энэ үед эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэн өөрсдийгөө байнга чадавхжуулж, шавь нарынхаа сурах хүсэл эрмэлзлийг бадраагч, суралцах үйл явцад нь туслагч, зөвлөгч нь байж, мэргэжилдээ эзэн болж мөрөөдлөө биелүүлэн ирээдүйгээ бүтээхэд нь туслаарай.

Монгол хүн болгон төлөвшүүлэхэд бүх шатны албан боловсролоос гадна амьдрах орчинд суралцах нь чухал юм. Үүнд багш, сургалтын байгууллагаас гадна эцэг эхчүүд Та бүхний үүрэг үлэмж их гэдгийг санаарай.

Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд 12 дугаарт, насан хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтаар 11 дүгээр байрт байгаа хэдий ч хүний хөгжлийн индексээр 189 орноос 92, боловсролын индексээрээ 189 орноос 103, өрсөлдөх чадварын индексээрээ 141 орноос 102, оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49, мэдлэг чадвараа хөгжүүлэх үзүүлэлтээр 59 дүгээрт тус тус орж байна.

Монгол Улс, шинжлэх ухаан, технологийн түвшнээ ахиулахад зөвхөн эх орондоо ажиллаж амьдарч байгаа эрдэмтэн, судлаачдаас гадна хилийн чанадад оршин суугаа мэргэжилтнүүдээ зайнаас татан оролцуулж хил хязгааргүй оюуны дэд бүтэц үүсгэх нь зүйтэй.

Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг дэмжих зорилгоор Монгол Улсын сум, хороо бүрээс шалгарсан шилдэг иргэнд Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлгийг олгох болон олон улсын олимпиадад амжилттай оролцох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч миний бие урамшууллын асуудлаар Зарлиг гаргаснаа хичээлийн шинэ жилийн баярт энэ өдөр дуулгаж байна.

Монгол хүний үнэ цэн дэлхийд үнэлэгдэж, Монгол орны хөгжил бадамлан бадрах болтугай!

Багш, оюутан, сурагчид, нийт ард иргэддээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье!

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

16 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

16 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

17 цагийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

17 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

17 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

1 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-26 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах