Өнөөдөр буюу ням гарагт нийслэлд Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. Даваа гарагаас дархлаажуулалтын цэгүүд төлөвлөлтийн дагуу ажиллана гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.
Харин өнөөдөр нийслэлийн зургаан дүүрэгт шинжилгээний байнгын болон явуулын цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллах юм.