• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Гурван жил дуншсан Дарханы замын 113 километрийг хучжээ

Хэдэн жилийн өмнөөс л дөрвөн урсгалтай болгохоор яригдаж эхэлсэн урт түүхтэй Дарханы замын энэ жилийн ажил үндсэндээ шувтарч байна. Гэтэл хэдийн ашиглалтад орж хөдөлгөөнд нэвтрэх байсан замын таван багцын ажлууд 2-97 хувийн гүйцэтгэлтэйгээр оны сүүлд хүрлээ. Тэгвэл Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын одоогийн нөхцөл ямар байгааг сурвалжлав. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын шинэчлэл, өргөтгөлтэй холбоотой ажлын санхүүжилтийг Азийн хөгжлийн банк, хөнгөлөлттэй зээлээр шийдсэн. Дарханы хуучин замыг шинэчлэн хатуу хучилт хийх ажлыг Азийн хөгжлийн банкны 83 сая ам.долларын санхүүжилтээр харин хоёр талаар нь өргөтгөн шинээр тавьж буй замын ажлыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 137 сая ам.долларын санхүүжилтээр гүйцэтгэж байгаа. Дарханы зам бол Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн болон нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжийн ажил үйлстэй салшгүй холбоотой. Бүр тодруулбал, олон улсын транзит тээвэр дамжин өнгөрөх, босоо тэнхлэгийн чухал зам. Өдөрт дунджаар 5800 автомашин энэ чиглэлд зорчдог, бусад ижил зэрэглэлийн замтай харьцуулахад ачаалал 1.4-2.7 дахин их гэхээр Монголын хамгийн их хөдөлгөөн, ачаалалтай замуудын нэгд зүй ёсоор багтаж байгаа юм. 

АЖЛЫН ЯВЦ МЕНЕЖМЕНТТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ

Дарханы замын олон жил үргэлжилсэн энэ асуудлын хамгийн гол шалтгаан нь гүйцэтгэгч компанийн сонгон шалгаруулалт, салбарын яамны менежмент. Тухайлбал, Дарханы замын ажилд долоон өөр гүйцэтгэгч компани ажиллаж байна. Ажлын гүйцэтгэлээс харахад өөрсдийн тоног төхөөрөмж, ажиллах хүчинтэй компанийн гүйцэтгэл төлөвлөсөн хугацаандаа, тооцоолоогүй эрсдэлээс өөр хоцрогдолгүй байгаа юм. Тэгэхээр анх тендер зарлахдаа чанартай, сайн компанийг сонгон шалгаруулсан бол "Мянгуужингийн үлгэр" эхлэхгүй байх байсныг үгүйсгэхгүй. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Дарханы замд үүсээд буй одоогийн нөхцөл байдал нь менежментийн алдаа. Учир нь ажлын туршлагагүй, тоног төхөөрөмж, ажиллах хүчингүй компанид чухал ажлыг өгсөн нь төслийн ажлыг удаашруулсан. Гэвч энэ алдаагаа Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төсөл дээр дахин давтлаа. Жишээлбэл, энэ таван багцын хоёр, гуравдугаар багцыг Хятадын компанид өгчихсөн. Ажлын хоцрогдолтой. Мөн Баянчандмань сумаас Урьхан хүртэлх 25 орчим километр зам нь Дархан чиглэлийн зорчиход хамгийн хэцүү хэсэг. Ирэх хавар энэ замыг бүрэн хааж замын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Гэтэл газрын бүтцээс шалтгаалан түр зам нь трансынхаа дагуу явах боломжгүй. Түр замыг хэрхэн тавих нь одоо хүртэл тодорхойгүй байгаа нь том асуудал” гэсэн юм. 

БАРУУН АЙМГУУД РУУ САЛАХ ТОЙРГООС 37 КМ ЗАМЫН ХУЧИЛТ БҮРЭН ХИЙГДЖЭ

Улаанбаатар хотоос гарах хэсэг буюу нэгдүгээр багцын хувьд замын ажил ерөнхийдөө жигдэрчээ. Баруун аймаг салах тойргоос Хар модотын давааны ар хүртэлх 37.2 километр нь нэгдүгээр багцад хамаарна. Нэгдүгээр багцын замын хучилтын ажил бүрэн дууссан одоогийн байдлаар заслын ажлууд хийгдэж байгаа юм байна. Харин замын ажилд тендерт заасны дагуу 407 хүн хүч, 166 машин техниктэй ажиллаж байгаа аж. Ирэх оны наймдугаар сард бүрэн ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Үргэлжлүүлэн тавигдсан замын хажуугаар салж нийлж явсаар хоёрдугаар багцын хэсэг буюу Дарханы зам руу орлоо. Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа таван багцын өргөтгөлийн ажил 16-45 хувийн гүйцэтгэлтэй, 10-40 хувийн хоцрогдолтой байна. Ажлын хоцрогдлын үндсэн шалтгаан нь цаг агаар, COVID-19 байгааг хэлж байлаа. Тухайлбал, энэ зуны хувьд харьцангуй их бороо хуртай, зарим ажлын хэсгүүдэд 60 гаруй хоног бороотой байсан нь замын ажлыг хийж гүйцэтгэх хүндрэл үүсгэсэн гэсэн юм. 
Энэ талаар ЗТХЯ-ны Автозамын бодлогын хэрэгжилт, зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Оюундэлгэр “Нийт 204.12 километр замын ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүний гурван багц буюу Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх 113 орчим километр замын хучилтын ажил дуусаж заслын ажлууд хийгдэж байгаа. Нийгмийн хэрэгцээ, шаардлагын үүднээс хучилт хийгдсэн хэсгүүдийн хөдөлгөөнийг нээсэн. Гол анхаарал хандуулах асуудал нь хоёр, дөрөвдүгээр багцууд. Өнгөрсөн есдүгээр сард гэрээ байгуулсан ч гүүр хоолой, хучилтын ажлууд хийгдээд эрчимтэй ажиллаж байгаа. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх өргөтгөлийн ажлын суурь, гүүр, хоолойн ажлууд хийгдэж байна. Яамны зүгээс замын ажилд шаардлагатай тоног, төхөөрөмжийг хилээр саадгүй оруулахад анхаарч байгаа” гэв. 

ДАРХАНЫ ЗАМЫН “ТҮГЖЭЭ” БОЛСОН ХЭСГҮҮД УЧРАА ОЛЖЭЭ

Хоёрдугаар багцын нийт замын урт 45.5 километр. Хар модотын давааны араас Тайсын хөтлийн өвөр хүртэлх буюу Баянчандмань сумаас Борнуур хүртэлх зам. Энэ хэсгийн шороон зам иргэдийн бухимдлыг төрүүлэхээс өөр аргагүй энхэл донхол ихтэй, зорчиход хэцүү, том нүхтэй байв. Ерөнхийдөө бол биднийг зорчиход түр замын арчлалт хийгдээгүй. Жижиг тэргүүд явахад бүр ч хүндрэлтэй. Ялангуяа, оройн цагаар тоос босож үзэгдэх орчин хязгаарлагдмал болдог нь зорчиход бэрх. Урд давхих машины тормосны бүдэг улаан гэрлээс өөр зүйл үзэгдэхгүй. Үүнээс үүдэж энэ замд өнгөрсөн зун олон хүн амь насаа алдаж эд хөрөнгөөрөө хохирсон. Тэгвэл энэ жилийн тухайд Дарханы замын ажлын гол “түгжээ” болоод байсан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх хоёр, дөрөвдүгээр багцыг гүйцэтгэх компанийг дахин сонгон шалгаруулж есдүгээр сарын сүүлээс ажил хийгдэж эхэлжээ. Эдгээр багцын зам гацаад байсан нь шалгарсан компанийн ажлын гүйцэтгэл нь шаардлага хангахгүй гэрээг цуцалсантай холбоотой. Энэ талаар Азийн хөгжлийн банкны төлөөлөгч Мохан Кумар Дангал “Тухайн үед хоёрдугаар багцын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан байсан компанийн ажлын гүйцэтгэл есөн хувьтай, дөрөвдүгээр багцын ажил таван хувьтай байсан. Үүний улмаас гэрээг цуцалсан. Мөн гүйцэтгэгч талаас гэрээг цуцлахад их хэмжээний мөнгө нэхэмжилсэн нь гэрээ цуцлахад хугацаа шаардсан. Тухайлбал, таван хувийн гүйцэтгэлтэй ч 3.5 сая ам.долларын нэхэмжлэх явуулсан” гэв. 
Тэгвэл дахин шалгаруулалтаар сонгогдсон хоёрдугаар багцын замын ажлыг гүйцэтгэж буй “Арж капитал” компани есдүгээр сарын 3-наас ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ч хэдийн 29 километр гурван хувийн цементээр бэхчүүлсэн хөрсний суурь, 26 километр буталсан чулуун суурь, 9.8 километр асфальтан замаа тавьчихсан байв. Энэ жилдээ 61-ын гарам хүртэл 15.7 километрын замын хучилтыг бүрэн хийж хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Гэрээнд зааснаар 2023 онд бүрэн ашиглалтад орох аж. Харин Зам тээврийн хөгжлийн яамнаас аравдугаар сарын 22 гэхэд таван багцын замын хучилтын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байгааг мэдээлэв. Түүнчлэн Бор толгой буюу Төв аймгийн Сүмбэр сум чиглэлийн авто замын уулзвараас Цайдамын хөндий хүртэлх  буюу дөрөвдүгээр багцын замыг “Чайна Жео-Инженеринг Корпораци” өнгөрсөн сарын 29-нөөс хийхээр гэрээ байгуулж бэлтгэл ажлаа базааж таван гүүрийн ажил хийгдэж байгаа юм байна. Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан газар шорооны ажлыг эхлүүлэх, түр замын арчлалтыг хийхээр төлөвлөжээ. Тэгэхээр энэ хэсгийн замын ажил үндсэндээ бол энэ хэвээрээ оныг үдэх нь. Энэ компанийн хувьд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулах тавдугаар багцын замыг хариуцан ажилласан. Тавдугаар багц нь 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа ганц багц. Цайдмын хөндийгөөс Дарханы тойргийн уулзвар хүртэлх 30.53 километр. Хуучин асфальтан замаас шороон зам руу орон гаран явсаар тавдугаар багцын шинэ замаар давхисаар Дархан хот оров. Ойролцоогоор Улаанбаатар хотоос Дархан хот хүртэл 4-5 цагийг зарцуулав. Шинэ зам бүрэн ашиглалтад орвол 2-3 цагийн дотор давхиад орох зай. Тэгэхээр олон нийтэд хүлээлт үүсгээд буй энэ зам ашиглалтад шуурхай орох нь эдийн засаг, нийгмийн хувьд чухал ач холбогдолтой. Ямар ч байсан урт түүхтэй Дарханы замын ажил өнгөрсөн жилүүдийнхээс хурдсаж 113 километр замаа цардаад авчээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.19 МЯГМАР № 205 (6682)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
ХУРААХ
АН Их хуралд бүлэгтэй үлдэх үү?
Дроноор үйл ажиллагаа явуулах...

Гурван жил дуншсан Дарханы замын 113 километрийг хучжээ

Kuzmo 2021-10-19

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 минутын өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

13 минутын өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

18 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

13 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

13 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

13 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

13 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах