• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

А.Ишдорж: Өвөрхангай аймгийн эдийн засгийн тулгуур бааз нь мал аж ахуйг түшиглэсэн үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх явдал

М.ДАВААДУЛАМ

“Ковид цар тахал дэлхийн улс орнуудыг хэн нь хэн бэ гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж байна. Манай улсын тухайд  үйлдвэрлэгч  бус импортлогч орон.     Эрээний хил хаагдахад л  нарийн ногоо, эм тариа, түүхий эдийн хомсдолд орж байх жишээний. Үүнийг  монгол хүнийг арчаатай амьдрахыг сануулсан сануулга гэж ойлгох хэрэгтэй.  Бидэнд нарийн ногоогоо тариад идэх чадал, чадвар бий. Гэтэл бууцай, юуцай, сармисны гол, улаан ногоон амтат чинжүүний эрэлд мордож байгаа нь инээдэмтэй.  Хүнсний ногоо  бол стратегийн чухал бүтээгдэхүүний нэг. Тиймээс иргэд,  ногоочид,   аж ахуйн нэгжүүд хүлэмжийн аж ахуйг дор бүрнээ эрхлээсэй гэж хэлье. Бие биеэ дуурайж болохгүй. Хуваарилалтаа зөв хийх хэрэгтэй. Нэгнийгээ дууриагаад л бүгд лууван, сармис тариалчихвал зах зээлийн илүүдэл болно. Дээр нь нэмж хэлэх зүйл бол барилгын материалын үйлдвэрлэл.  Монголд  цементийн түүхий эд элбэг. Тиймээс цементийн үйлдвэрийг томоохон суурин газруудад барьж ашиглалтад оруулмаар байна. Төмөрлөгийн үйлдвэр нь байна, гол түүхий эд нь болох төмрийн хүдэр нь ч буй. Гэтэл гаднаас цемент, арматурын төмөр импортлох нь утгагүй биз дээ.  Өнөөдөр эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцгүй болж байгаа талаар мэдээлж байна. Дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бололцоо бидэнд байгаа.  Тариур, дуслын системээ дотоодод  үйлдвэрлэж чадахгүй импортлож байгаа нь эмгэнэл.  Манайх чинь улс биз дээ. Ковид гайгүй болж байгаа ч дараагийн давалгаа үүсэх юм бол  яах вэ.  Гадныхан  захын монгол хүнээс “Танай улс  ингэхэд  яг  юу үйлдвэрлэдэг  юм  бэ” хэмээн асуух аваас  мах, сүү, цагаан идээ  гэсхийгээд толгойгоо маажиж зогсох хэрэг үү. Тэгж ярих юм бол сүүг ч гаднаас  оруулж ирдэг. Тэгэхээр цаашдаа бүхий л салбарт  дотоодынхоо хэрэгцээг хангадаг үйлдвэрлэгч орон болох шаардлага тулгараад байгааг төр, засаг ч аж ахуйн нэгжүүд ч анхааралдаа авах цаг болсон байна”  хэмээн өнөөдрийг бус маргаашийн төлөө сэтгэл зовниж суугаа эрхэм бол Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж юм.

 Ийм үзэл бодолтой, зорилготой Засаг дарга  аймгаа засаглаж байгаа учраас өвөрхангайчууд хөгжлийн гарцыг зөв тодорхойлж, түүнийхээ дагуу хөгжиж буй биз ээ. Дөрвөн жилийн өмнөх Арвайхээр хот бараг л сууриараа шинэчлэгдэж. Улаанбаатарт байхгүй Хүүхдийн усан спорт сургалтын төв, Хүүхдийн ордон, Ахмадын ордон, “Өвөрхангайд үйлдвэрлэв” худалдааны төв,  “Богд” зочид буудлууд, цэцэрлэгт хүрээлэн, сүлжээ худалдааны дэлгүүрүүд, орон сууцны хорооллууд  гээд  атаархмаар олон, олон бүтээн байгуулалтууд шил шилээ даран сүндэрлэсэн харагдана. Аймгаас сонгогдсон түшээд нь ч хөрөнгө оруулалтыг сайн татаж чаддаг биз. Түүний албан өрөөнд,  аймаг орон нутгийн хөгжил дэвшил, тулгамдаж буй асуудлуудын талаар  ярилцлаа.

-Та бид хоёр  2022 оны төсвийг  хэлэлцэж буй хурлын дундуур ярилцаж сууна.  Өвөрхангайчууд 2022 онд ямар  асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой гэж үзэж байна вэ?

-Төсвийн тухай  хуулиар  УИХ арваннэгдүгээр сарын 15-ны дотор,  аймгийн ИХ арванхоёрдугаар сарын 5-ны дотор, сумын ИХ арванхоёрдугаар сарын 20-ны дотор тухайн жилийнхээ төсвийг баталдаг.   Хуулийн дагуу  Засаг даргын зөвлөлийн хурлаар  2021 оны төсвийн гүйцэтгэлийн хэрэгжилт, орлого, зарлага, мөн 2022 оныхоо төсөвт орлого, зарлагын асуудлыг хэлэлцэж байна.  Мөн 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль хэрэгжиж эхлэхтэй  холбогдон  орон нутгийн төсвийн эрх мэдэл, орон нутгийн төсвийн орлогын зүйл заалт,  ангиллууд нэлээд өөрчлөгдсөн. Тодруулж хэлбэл,  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгжийн хуулийн агуулга нь  аймаг, сумдууд бие даан хөгжих боломж бололцоог тодорхой хэмжээнд нээхэд чиглэгдсэн.  Тэгэхээр 2022 оны төсвийг  хуулийн хэрэгжилтэд нийцүүлэх ёстой.  Бид жил бүр  иргэдийнхээ дунд санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгуулж, ирэх  жилд хийж гүйцэтгэх ажил, хөрөнгө оруулалтынхаа хэмжээг  тодорхойлдог.  Мэдээж Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр,  Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын бичиг баримтдаа тусгасан асуудлуудаасаа харж байгаад  эрэмбэлэн  зорилтот жилээ тодорхойлдог. Өнгөрсөн долоо хоногт бүх аймгийн ИХ-ын дарга, Засаг дарга нар хуралдаж,   Ерөнхий сайд болон яамдын  сайдуудтай уулзсан. Өмнө нь  аймгуудын ажлыг  28 үзүүлэлтээр дүгнэдэг байсан бол ирэх жилээс  хог хаягдлын асуудлаа яаж шийдвэрлэв, цахим шилжилтийг хэрхэн  хэрэгжүүлэв, тэрбум модны хөдөлгөөн гэсэн  гурван үзүүлэлтийг нэмж  тусгахаар болсон. Манай аймгийн хувьд орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх , тэрбум модтой уялдуулж  энэ  рүү анхаарлаа хандуулах  чиглэлтэй байна. Хог хаягдал  бол мөнхийн асуудал. Үүнийг зөв менежменттэйгээр  дахин боловсруулж ашиглах,  боловсруулах боломжгүй  хогийг  ямар аргаар экологит хор нөлөөгүй болгох вэ  гэсэн асуудлууд дээр анхаарлаа хандуулна.  Хоёр дахь нэн даруй шийдэх  асуудал  бол  агаарын бохирдол. Үүнийг шийдэхийн тулд хөрөнгө оруулалтынхаа  хэмжээг  нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.  Манайхаас УИХ-д сууж буй  гишүүд өмнө нь  орон нутагт ажиллаж байсан  учраас  бидний  проблемуудыг сайн мэддэг. Аймгийн удирдлагуудтай санал, солилцож маш сайн хамтарч  ажилладаг. Ийм тул  улсын төсвийг хэлэлцэх үед  иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй  хүргэх,  дэд бүтэц,эрүүл мэнд, боловсрол, соёлын байгууллагын үйл ажиллагааг өргөтгөх тухай асуудалд  нэлээдгүй хөрөнгө төлөвлөж чадсан.  

-Хөгжлийн суурь нь эдийн засгийн чадавхи байдаг. Танай аймгийн тухайд?

 - Улсын эдийн засгийн чадавхийн нэгээхэн хэсгийг уул уурхайн салбар үүрдэг. Манай аймгийн тухайд татаас өгөх уул уурхай байхгүй. Тиймээс  эдийн засгийн суурь нь  мал аж ахуй. Малынхаа тоо толгойгоор сүүлийн жилүүдэд улсад тогтмол тэргүүлж ирсэн.  Ган зудын улмаас сүүлийн хоёр жил өсөлт бага зэрэг буурсан ч  ирэх жилээс эргээд өсөх байх. Ямар ч үйлдвэрлэл үндсэн түүхий эдээ түшиглэн хөгждөг жамтай.  Тиймээс  МАА-г түшиглэсэн үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлье, ажлын байр нэмэгдүүлье гэж зорьж буй.  Манайд ноос угааж, самнаж боловсруулах иж бүрэн үйлдвэр бий.  Энэ оны арванхоёрдугаар сарын эхээр жилд сая ширхэг арьс, шир боловсруулах хүчин чадал бүхий  үйлдвэр ашиглалтад орно.  Ингэснээр малын арьс шир үнэгүйддэг, хаягддаг  асуудал  байхгүй болно. Хувийн болоод  төрийн өмчит махны  үйлдвэр ч  бий. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай дулаан аргаар мах боловсруулдаг, нядалдаг хоёр ч үйлдвэртэй.  Үндсэндээ малын  махыг нь үйлдвэрийн аргаар бэлтгэн  зах зээлд нийлүүлэх, арьс шир, ноосоо боловсруулах  үйлдвэрүүдээ дэмжиж  ажиллана. Түүнчлэн ирэх  жил ясны, өөх тосны жижиг үйлдвэрүүдэд  хөрөнгө оруулалт хийнэ. Хил гааль, хорио цээрээс болоод үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материалаа оруулж ирж чадахгүй байгаа.  Энэ үйлдвэрүүд ажиллахаар үндсэндээ малаас   “амьсгалаас” бусдыг нь ашиглана гэсэн үг. Мэдээж  нэмүү өртөг шингээд ирэхээр аймгийн дотооддоо үйлдвэрлэдэг  бүтээгдэхүүний 50 хүртэлх хувийг бүрдүүлдэг ХАА-н салбарт ажилладаг  иргэдийн  орлого нэмэгдэнэ.  Энэ бүхнийг   эдийн засаг тэлэх  боломж гэж харж байгаа. Аялал жуулчлалын тухайд манай аймаг улсад тэргүүлдэг.   Анх удаа “Цахим аялал жуулчлалыг хөгжүүлье” гэсэн платформыг  зохион байгуулсан.  Иргэд манай цахим платформоор ороод Өвөрхангай аймагт хаана,  ямар  байгалийн үзэсгэлэнт газрууд байгааг мэдэх боломжтой. Үнэнийг хэлэхэд,  манай аймгийн үзэсгэлэнт газруудыг Хархорин Эрдэнэзуу, Хужиртын рашаан сувилал, Төвхөн хийд, Улаан цутгалан, Хүйсийн найман нуур гэх газруудаар л төсөөлж ирсэн. Сум бүхэнд очиж үзэхээр, амрахаар орон нутгийн шинж чанартай маш сайхан үзэсгэлэнт газрууд байдаг. Үүнийгээ таниулах,  сурталчлах зорилгоор цахим аялал жуулчлалын платформыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн. Анхны цахим аялал жуулчлалыг  хөгжүүлсэн  аймаг болсон.

- Таны яриаг сонсч байхад олон үйлдвэр ашиглалтад орох юм байна. Гэвч үйлдвэржсэн суурингийн хүн амын эрүүл мэнд асуудал дагуулдаг?

-Өвөрхангай аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж бий,  түүндээ үйлдвэрийн районыг  бүсчилж тусгасан. Үйлдвэрийн бүс , гэр хороолол, орон сууц, төрийн үйлчилгээний байгууллагууд бүгд тус тусдаа бүсэд оршино. Аймгийн төвд томоохон үйлдвэрүүдээ барьж байж л сумдын түүхий эдийг боловсруулж, үйлдвэрлэнэ шүү дээ.   Манай аймаг газар зүйн байршлын хувьд онцлогтой. Баруун аймгууд руу  явдаг төв магистраль зам дайрч өнгөрдөг, урдаас Дундговь, Өмнөговь, хойноос  Архангай, Булган гэхчилэн  аль ч талаасаа  түүхий эдээ татах, төвлөрүүлэх боломжтой. Тэгэхээр үйлдвэрүүдээ аймгийнхаа төвд  барина. 

- Онцолж асуух  асуулт байна.  Саяхныг хүртэл тодруулбал 2010 хүртэл танай аймаг бусад аймгуудтай хөгжлийн түвшингээрээ адил байсан. Харин өнөөдөр Дархан, Эрдэнэтийн дараа орохоор болж.  Хөгжиж чадаж  байгаагийн нууц нь юунд  байна вэ?

- Шулуухан хэлэхэд, өвөрхангайчуудын   улс төрийн сонголт тогтвортой байж,  МАН 1990 оноос хойш тогтвортой засаглаж ирлээ.  Үүнийг  хэт улс төржиж байна гэж  дүгнэж болох ч амьдрал дээр асуудал өөр байна.  Иргэдийнх нь  сонголт зөв байж,  Өвөрхангай аймгийн үе үеийн удирдлагууд орон нутгийн  сонгуульд  иргэд, сонгогчиддоо амласан амлалтаа  биелүүлж ирсэн учраас  итгэл хүлээлгэн  дахин илүү ихийг хийх үүрэг даалгавар өгсөөр ирсэн гэж ойлгодог. Монгол Улс яагаад эрчимтэй хөгжиж чадахгүй байна вэ гэвэл  сүүлийн 30 жилийн турш   улс төрийн хүчин солигдох бүртээ бие биеийнхээ хийсэн ажлыг үгүйсгэж царцаасаар ирсэн.  АН-ын  хийж байсан ажлыг МАН царцаана  эсвэл МАН  эрх барьж байх үед хийж  байсан дуусаагүй ажлуудыг нь   АН засгийн эрхийг барих үедээ  царцаасаар ирсэн. Энэ  бүхэн  улс орны хөгжлийг ч царцаадаг.  Харин Өвөрхангайд тийм зүйл байсангүй. Нэг намын сонголттой явж ирснээр бодлого ч  цааш үргэлжилдэг.  Дээр нь төрийн албаны “мерит” буюу тогтсон уламжлалт зарчмыг хэрэгжүүлдэг.   Миний хувьд анх Бат-Өлзий сумын сургуульд багшилж байгаад сумын Засаг дарга,  Арвайхээр хотын дарга, аймаг,  ИТХ, Засаг дарга гээд өсч дэвжиж ирсэн.   Миний адил явж буй залуучууд олон бий.   Манай ИТХ-ын дарга гэхэд өмнө нь Арвайхээрийн Засаг даргаар ажиллаж байсан. Энэ зарчим  нь хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ эхлүүлсэн ажил, бодлогыг үргэлжлүүлээд явах , дараа нь өөрөө аймаг, орон нутгаа удирдах үедээ хийж хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох суурь болдогоороо онцлог юм. Түүнээс Өвөрхангай аймаг нь  Өмнөговь, Орхон аймаг шиг томоохон Уул уурхайгүй  учраас хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбараа хөгжүүлээд явж чадвал иргэд нь  ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх боломжтой болно гэж харж байна. 

-Танай аймаг 2020 онд улсын тэргүүний аймгаар шалгарсан.  Яг ямар амжилтыг  тань  онцлов?

-Нийтдээ 28 үзүүлэлтээр дүгнэдэг. Өвөрхангай аймгийн тухайд  засаглалын тогтвортой байдал. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс нь  тогтвортой байна уу,  мэргэшүүлж чадавхжуулж байна уу гэдэг нь  чухал. Сонгуулийн дараа халж өөрчилж,  хольж сольдог. Харин манайд   ийм  асуудал  бараг л байхгүй гэж хэлж болохоор. Тогтвортой,   удаан ажилласан  боловсон хүчин  ажилдаа мэргэшсэн, чадварлаг байдаг  учраас ямар ч ажлыг төлөвлөх,  хийж хэрэгжүүлэхэд өөрсдийнх нь бааз суурь сайн байдаг.  Авлига,   ашиг сонирхлын зөрчилтөй холбоотой асуудлууд гардаггүй. Мөн сайд нартай байгуулсан гэрээний хэрэгжилт 2020 онд улсын төсөвт төлөвлөсөн хөрөнгө оруулалтуудын чанар,  үр дүн,  хугацаанд нь ашиглалтад оруулж байгаа зэрэг маш олон  амжилтыг онцолж  дүгнэсэн.

-Ирж буй 2022 онд   бүх анхаарлаа хандуулахаар тул­гамдсан асуудал юу байна вэ?

-Арвайхээр хотын   агаарын бохирдол бууруулах явдал. Хоёр жилийн өмнөөс шахмал түлш нэвтрүүлэн   Баянтээгийн уурхайгаа  түшиглэн  сайжруулсан шахмал түлшний үйлдвэрээ ашиглалтад оруулсан.  Энэ жилээс жигдэрч 500 өрхтэй II багт туршиж эхэлсэн. Удахгүй  Арвайхээрийн хэмжээнд хэрэгжүүлнэ.  Сумдын төвийг магистраль  замуудтай дэд бүтцийн хувьд холбох, инженерийн шугам сүлжээг  хийх ингэснээр сумдад  орон сууц барих боломж бүрдэж,  иргэдийг ая тухтай амьдруулахад том нөлөө үзүүлнэ. Томоохон сумын төвүүд болох Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумдуудад сумын төвийн инженерийн шугам сүлжээг шинэчлэх, шинээр  хийх гэх мэтчлэн ажлуудыг төлөвлөсөн.

-Таны ажлын өрөө харьцангуй жижиг юм. Харин  өрөөнд  хэдэн хүний хувь тавиланг шийддэг вэ?

- Манай аймгийн хүн ам 116,785  гэхээр тэр хэмжээний хүний  амьдрал, хувь тавиланг энэ өрөөнд шийддэг болов уу.  Өрөөг жижиг гэж голж болохгүй. Миний мэдэхийн манай бүхий л  Засаг дарга нар энэ өрөөнд ажиллаж ирсэн.  Албан уулзалт, хурлаа өөр том танхимд хийдэг.  Засаг дарга хүн  иргэдийнхээ тавьсан асуудлыг нь эерэгээр ч бай,  сөргөөр ч бай шийдэх л  ёстой. Боломжтой зүйлийг нь тэр дор нь  шийдэх , боломжгүйг нь боломжгүй гэдгийг нь шулуухан   хэлээд гаргах нь тухайн хүнд эргэлзээ тээнэгэлзээ үүсгэхгүй амар байдаг.   Ер нь манай өрөө хөл хөдөлгөөн ихтэй өнжинө шүү.  Хурлын дарга хийж байх үеийг  бодвол ачаалалтай,  орж ирсэн хүн бүрийн  асуудлыг шийдэж өгөөд  дэмжээд гаргах юмсан  гэх сэтгэлээр  ажиллаж байна даа.

-Таны ширээн дээр  өнгө өнгийн хавтас бүхий тэмдэглэлийн дэвтрүүд өрөөстэй байх юм.  Өнгө бүр нь өөр өөр утгатай юу?

-Та сүрхий анзаарсан байна.  Энэ хар  өнгийн хавтастай дэвтэр бол иргэдийн өргөдөл, гомдлыг тэмдэглэж авдаг дэвтэр. Тэр шар дэвтэр бол ковидтой холбоотой тэмдэглэл гэх мэт. Өргөдөл,  хүсэлт гарган  орж ирж байгаа иргэнийхээ  асуудлыг тэмдэглэж аваад  түүнийгээ  эргүүлж сөхөж хардаг.  Асуудлыг  яаж шийдэх вэ,  боломж, гаргалгаа юу байна гэхчилэн судалдаг.  Үнэнийг хэлэхэд, ажлын байр,  орон тоотой холбоотой  асуудлыг шийдэх амаргүй.  Хэн нэгэн тэтгэвэрт гарах, ажил нь өөрчлөгдсөн тохиолдолд л  ажлын байр гардаг. Бусад асуудлыг дор бүр нь  хариу өгөөд, ямар нэгэн байдлаар  шийдэж   өгөхийг хичээдэг.

-Уучлаарай,  албаны хувцсаа сольж, мотоцикль унаад айл өрхүүдээрээ явбал таныг хэр олон хүн таних бол ?

-Миний бие 12 жил  сумын Засаг даргаар ажилласан.  Хаврын хаварт, мал төлөлт энэ тэр ажлаар сумынхаа малчин өрх бүрээр ордог байсан. Аймагт ажиллах болсноор зав зай,  боломж бага юм. Гэхдээ  сумдад ажиллах үеэрээ   зам дагуу айл байвал буугаад мордоно шүү. Санамсаргүй байдлаар ороход нэг өөр, харин урьдчилаад хэл хүргүүлсэн бол бэлтгэл,  бэлэн байдал зэрэг нь   өөр биз дээ.  Өглөө, оройдоо гудамж тайлбайгаар алхан иргэдтэйгээ уулзаж,  санал бодол,  ямар байр суурьтай байгааг нь сонсч  ярилцдаг. Тийм үед иргэд илүү нээлттэй байдаг юм. Танихгүй зарим нь намайг шүүмжилнэ бас магтана. 

#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим

2021 оны арваннэгдүгээр сарын 25. Пүрэв. №151 (5556)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатуулжээ
Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр
Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •E-Sport
  • •Ипотекийн зээл
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
ХУРААХ
Зүрх шилжүүлэн суулгах үндэсний...
“Шинэ сэргэлтийн бодлого”...

А.Ишдорж: Өвөрхангай аймгийн эдийн засгийн тулгуур бааз нь мал аж ахуйг түшиглэсэн үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх явдал

Kuzmo 2021-12-07

ФОТО:

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл   #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатуулжээ
Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр
Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

А.Миеэгомбо: Эрүүл Мэндийн Яамны тендерийн ажлыг хийж гүйцэтгээд, үлдэгдэл мөнгөө авч чаддаггүй ээ

8 цагийн өмнө өмнө

Б.Энх-Оргил өнөөдөр дэлхийн аварга цолны төлөө тулалдана

9 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа

9 цагийн өмнө өмнө

Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

9 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг мэйжорын эхний өдөр нэг хожил, нэг хожигдолтой боллоо

9 цагийн өмнө өмнө

Морин хуурын найрал хөгжмийн хамт олон Ром хотноо уран бүтээлээ өргөн барилаа

9 цагийн өмнө өмнө

Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно

9 цагийн өмнө өмнө

Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

9 цагийн өмнө өмнө

“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ?

9 цагийн өмнө өмнө

Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна

9 цагийн өмнө өмнө

Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатуулжээ

9 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр

10 цагийн өмнө өмнө

Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Багахангай-Хөшигийн хөндий” төмөр замын төслийн бүтээн байгуулалт 84 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө

1 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг мэйжорын эхний тоглолтоо "Imperial Esports" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 6.0 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс яндан, зуух хөөлөх ажлыг тогтмол хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн эрх зүйн орчныг сайжруулна

1 өдрийн өмнө өмнө

Цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж ажиллахыг үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрыг тохируулагч агентлаг болгох санал

1 өдрийн өмнө өмнө

“Эрдэнэтийн 49”-ийн Д.Эрдэнэбилэг нарыг шүүх ёстой юу, шагнах учиртай юу?

1 өдрийн өмнө өмнө

С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийг дахиад “задлав” уу

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгуулжээ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлаар танилцуулга сонсоно

2 өдрийн өмнө өмнө

МИК-ийнхан ASMMA-ны ээлжит хуралд оролцлоо

САНАЛ БОЛГОХ
2025-11-28 өмнө

Нийслэлийн сургуулиуд цахимаар хичээллэх хуваарь гаргажээ

2025-11-28 өмнө

Хамтран зээлдэгч ипотекийн зээлд дахин хамрагдах боломжтой юу?

2025-11-28 өмнө

Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ

2025-11-28 өмнө

Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр нар Ерөнхийлөгчид өрсөлдөнө

2025-11-28 өмнө

С.Наранцогтыг тушаал ахиулах нь Д.Амарбаясгалан асуудалгүй гэсэн үг үү?

2025-11-28 өмнө

Өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-нд эхэлнэ

2025-11-30 өмнө

Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувьтай үргэлжилж байна

2025-11-30 өмнө

Бичил хорооллын таван байрны фасад дулаалгын ажил дууслаа

2025-11-29 өмнө

Тун удахгүй: “SANTA VILLAGE - САНТАГИЙН ТОСГОН”

2025-11-29 өмнө

“Эрдэнэс тавантоглой” ХК-д хийх хөндлөнгийн аудит эхэллээ

2025-11-29 өмнө

Х.Нямбаатар: Орон сууцны шинэ загвар, ухаалаг шийдэл бүхий төсөл, хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байна

2025-12-02 өмнө

Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна

2025-11-30 өмнө

Лаг хатааж шатаах үйлдвэр төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүрэн шинжилгээ хийнэ

2025-11-28 өмнө

Үс засуулвал нас уртасна

2025-11-29 өмнө

СХД-ийн эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдийн 81 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй байна

2025-12-01 өмнө

Хан-Уул дүүргийн 10-р хорооны өрхийн ЭМТ-ийн барилгын ажил дууслаа

2025-12-02 өмнө

Сүхбаатарын талбайгаас Скай Резорт чиглэлд автобус явна

2025-12-01 өмнө

Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ

2025-11-28 өмнө

Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно

2025-12-01 өмнө

Н.Наранбаатар: Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 1280 орыг нэмлээ

2025-12-01 өмнө

Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болно

2025-11-28 өмнө

Л.Өлзийсайханы үүрэг хүлээх цаг буюу Цэцээс УИХ руу буцахын учир…

2025-11-29 өмнө

Г.Занданшатар: Төсвийг танаснаар зөв голдиролд нь оруулж чадсан

2025-11-29 өмнө

“Богдхан уулын хишиг” барилдаан өнөөдөр болно

2025-11-29 өмнө

Х.Нямбаатар: ТЭЦ-3 орчимд агаар бохирдолтой байгаа

2025-12-02 өмнө

СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

2025-12-01 өмнө

Ипотекийн зээлдэгчийн орлогыг хэрхэн тодорхойлох вэ?

2025-11-30 өмнө

Л.Энхрийлэн Абу-Дабигийн Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2025-11-29 өмнө

Төрийн өмчит зарим компанийн удирдлагад хариуцлага тооцно

2025-12-02 өмнө

“Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах