ОХУ-ын "РЖД" нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёров "Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөл"-ийн 25 дугаар их хуралд оролцохоор Монголд өнөөдөр иржээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор болж буй "Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөл"-ийн 25 дугаар их хуралд Монгол, ОХУ-ын төмөр замын тэргүүн, БНХАУ-ын төмөр замын удирдах албан тушаалтнууд оролцоно. Хурлын үеэр Манжуурын болон Казахстаны төмөр замтай өрсөлдөн Ази-Европыг холбох хамгийн дөт, хямд транзит коридор болох УБТЗ-ын санал, санаачлагыг хөндөн ярилцах юм байна. Ази-Европыг холбосон нийт ачаа тээврийн ердөө хоёр хувийг төмөр замын тээвэр эзэлж байгаа бол үүнийг 2030 онд найман хувьд хүргэх нь энэхүү зөвлөлийн зорилт байдаг ажээ.
Түүнчлэн О.В.Белозёров хуралд оролцсоныхоо дараа УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нартай албан уулзалт хийх гэнэ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.