• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ХОМ: Орлого нь өссөн, буурсан гишүүд-2

АТГ-аас төрийн албан хаагчдын 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг саяхан олон нийтэд ил болгосон.  Өнгөрсөн сонгуулиар парламентад анх удаа сонгогдсон гишүүдийн орлого хэрхэн өөрчлөгдсөн талаар  ХОМ-ээс онцлон хүргэж байна.

Хадгаламжийн хэмжээ гурав дахин өсжээ

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн орлого өнгөрсөн жил 37 сая байсан бол 2021 онд 115 сая болж өссөн байна.  Гэр бүлийнх нь гишүүний  орлого 19 саяас мөн л 79 сая болж өсжээ. 677 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. 134 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, LEXUS RX330- 1, Lexus, 570- 1 автомашинтай.  Энэ жил хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөөгүй. Харин хурдан удмын 27 адуутай байсан бол энэ жил 36 адуутай хэмээн мэдүүлж, түүнийгээ 99 саяар үнэлжээ. 2020 онд 126 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 360 сая төгрөгийн хадгаламжтай болж өсжээ. 25 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.  Бурхант тал ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг байна.

212 сая төгрөгийн зээлтэй

Г.Ганболд гишүүн 2020 онд 34 сая төгрөгийн орлого хэмээн мэдүүлж байв.  Харин энэ удаа түүний орлого 99 сая төгрөг болж өссөн байна.  Гэр бүлийн гишүүдийн орлого байхгүй гэж мэдүүлж байсан бол энэ жил 35 сая төгрөг олсон гэж мэдүүлэв. 263 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 20 сая төгрөгийн үнэ бүхий газартай. Toyota, Corolla runx-1, Toyota, Land Cruiser 200-1 автомашинтай.  Түүнийгээ 212 сая төгрөгөөр үнэлжээ. 23 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол 212 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн нь өөрчлөгдөөгүй байна.

Орлого нь өсөж, 240 сая төгрөгийн зээлээ төлжээ

Ц.Мөнхцэцэг гишүүний жилийн орлого өсжээ.  Тэрбээр өнгөрсөн жил нь 15 сая, гэр бүлийн гишүүдийнх нь 23 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2021 онд 46 сая, 57 сая/гэр бүл/ орлого олжээ.  810 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, тусгай зориулалтын нэг автомашинтай гэж мэдүүлжээ. 290 сая төгрөгийн зээлтэй байсан бол энэ удаа 50 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлэв. 240 сая төгрөгийн зээлээ барагдуулсан байна. Мон эдутейнмент ХХК-д хувь эзэмшдэг.

Түүний орлого дөрөв дахин нэмэгдэв

УИХ-ын гишүүн Н.Ганибалын жилийн орлого энэ удаа огцом өсөв. Тэрбээр өнгөрсөн жил  89 сая, гэр бүлийн гишүүдийнх нь 76 сая төгрөг олсон гэж мэдүүлж байв.  Тэгвэл 2021 онд түүний орлого 384 сая болж өсжээ. Гэр бүлийн гишүүд нь 74 сая төгрөгийн орлого олсон байна. 622 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 45 сая төгрөгийн Nissan, Qashqai маркийн автомашинтай. Мөн тэрбээр өнгөрсөн удаа  36 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн бол энэ жил 103 сая, авлагын хэмжээ ч 360 сая төгрөг болж нэмэгджээ. МОСМЕП ХХК, Ардчилал таймс сонинд хувь эзэмшдэг.

69 сая төгрөгийн хадгаламжтай болжээ

Б.Энхбаяр гишүүний жилийн орлого 21 сая төгрөг байсан бол 50 сая болж нэмэгджээ.  Гэр бүлийн гишүүдийнх нь 30 сая төгрөг байна. 160 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 80 сая төгрөгийн Toyota, Land Cruiser 200 маркийн автомашинтай байна. 10 сая төгрөгийн газар, 69 сая төгрөгийн хадгаламж, ямар нэгэн компанид хувь эзэмшдэггүй хэмээн мэдүүлэв.

Орлогын хэмжээ 369 саяас 99 сая болж буурчээ

УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын жилийн орлого өмнөх онд 369 сая төгрөг байсан бол энэ жил 99 сая төгрөг болж буурчээ.  Харин гэр бүлийн гишүүдийнх нь 52 сая төгрөгөөс 89 сая болж өссөн үзүүлэлттэй байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 160 сая төгрөгөөс 110 сая болж бууруулж мэдүүлжээ. Тээврийн хэрэгсэлгүй. Хадгаламжийн хэмжээ өмнөх онд 10 сая байсан бол энэ жил 36 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

Орлого буурсан ч хөрөнгө нь нэмэгдэв

Г.Дамдинням гишүүн 2020 онд жилийн орлогоо 726 сая төгрөг гэж мэдүүлж байв. Харин 2021 онд 43 сая төгрөгийн орлого олжээ.  Харин гэр бүлийн гишүүдийн орлого 733 сая төгрөг болж өсөв.  615 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй байсан бол 769 сая төгрөг болж нэмэгджээ. Үнэт эдлэлийн хэмжээ мөн 480 саяас 595 сая болж нэмэгдсэн байна. Тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газаргүй. Гадаадын банк санхүүгийн байгууллагад 185 сая төгрөгийн хадгаламжтай бол дотоодын банкинд 85 сая төгрөгийн хадгаламжтай. Топ майнинг солюшнс ХХК, Марка коиба ХХК-д хувь эзэмшдэг.

Автомашингүй болжээ

С.Одонтуяа гишүүний жилийн орлого 169 сая төгрөг байсан бол энэ удаа 65 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлжээ. Гэр бүлийн гишүүний орлого нь мөн 37 саяас 12 сая болж буурсан байна. 798 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй.Өнгөрсөн жил Камаз маркийн автомашинтай гэж мэдүүлсэн бол энэ удаа автомашингүй гэж мэдүүлэв. Газар, мал аж ахуй, үнэт эдлэл, хадгаламж байхгүй. 288 сая төгрөгийн зээлтэй. Сентоза фоод корт ХХК-д хувь эзэмшдэг.

229 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ 

Ц.Сандаг-Очир гишүүн 200 сая төгрөгийн жилийн орлоготой байв.  Харин 2021 онд 49 сая болтлоо буурчээ.   Гэр бүлийн гишүүдийнх нь мөн адил буурсан үзүүлэлттэй байна.  511 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 37 сая төгрөгийн мал аж ахуй. Гурван сая төгрөгийн газар, 1.8 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 45 сая төгрөгийн хадгаламжтай бол 229 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн энэ жил ч өөрчлөгдсөнгүй.

АПУ компанийн хувьцааг авчээ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гишүүний орлого энэ жил буурч орж иржээ.  Тэрбээр 2020 онд 499 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь 113 сая төгрөг олсон гэж мэдүүлсэн бол 2021 онд 92 сая төгрөг, гэр бүлийн гишүүд нь 688 сая төгрөг олсон гэж мэдүүлэв. Гурван тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 130 сая төгрөгөөр үнэлэгдэх RangeRover автомашинтай. 45 сая төгрөгийн газартай бол 477 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байна. 40 сая төгрөгийн хадгаламжтай бол нэг тэрбум төгрөгийн авлагатай. Харин түүний зээлийн хэмжээ 539 сая болж нэмэгджээ. Сонголожистик ХХК, Даунтаун фейшн ХХК, Хера Экуйпмент ХХК, Ремикон ХК, ремикон цемент шохой ХХК, Мон аяут ХХК, Женерал индастриал солюшн ХХК хувь эзэмшиж байсан  бол энэ жил  АПУ ХК нэмэгджээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 138 (6870)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Харьяаллын бус хүүхдийг...
Д.Анхбаяр: Перс хэлгүйгээр...

ХОМ: Орлого нь өссөн, буурсан гишүүд-2

Kuzmo 2022-07-21

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах