• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хүүхдээ тэвэрсэн ээжүүд эмийн чанарт эргэлзэж байна

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

Монголчууд эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралтай оронд амьдардаг онцлогтой ард түмэн. Харин өвлийн улиралд биднийг, тэр дундаа хүүхдүүдийн минь дархлааг унагааж, өвчлүүлдэг хамгийн эрсдэлтэй өвчин бол ханиад томуу юм. Ялангуяа энэ жилийн хувьд бусад амьсгалын замын өвчлөл өндөр байгааг мэргэжлийн эмч, сувилагч нар онцолж байна. Сонгинохайрхан дүүргийн XVIII дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвд гэхэд өнгөрсөн жилийнхээс 21.3 хувиар илүү олон хүүхдэд үзлэг хийж, эмчилгээ бичүүлсэн гэж байв. Мөн энэ жилийн ханиадны хувьд вирусын гаралтай гэж тодорхойлсон учир өрхийн эмч нар ихэвчлэн вирусын гаралтай үрэвсэл дарах эм бичиж өгч байна.

Гэвч тухайн эмэндээ ханиад дарагдахгүй, улам халуурч, өвчлөл нь хүндэрч байгаа нь эцэг эхчүүдийг эмийн чанарт эргэлзэхэд хүргээд байна. Үнэхээр бид эмчийн бичиж өгсөн эмэнд итгээд хүүхэддээ уулгаж байгаа. Гэвч бидний хүүхдийн ходоод руу чанарын баталгаагүй, үйлчилгээгүй хор ороод байгаа бол яах вэ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Асуудал-Шийдэл: Эрүүл мэнд” буландаа бодит байдал ямар байгаа тухай эцэг эхчүүдийн байр суурийг хүргэхээр бэлтгэлээ. 

Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Батсүрэн: НЭГ ХҮҮХДЭД 70-120 МЯНГААР ЭМ АВЧ БАЙНА

-Би долоо, 16 настай хоёр хүүхэдтэй. Сүүлийн гурван сар хүүхдүүд минь ханиаднаас салсангүй. Ялангуяа бага хүү минь ханиад нь хүндэрч байнга халуурч байна. Эхлээд өрхийн эмнэлэгт үзүүлэхэд MixaFlu, витамин С, харшилын эм бичиж өгсөн. Зааврын дагуу тав хоног хэрэглэсэн боловч үрэвсэл нь дарагдаагүй. Ингээд дахиад эмнэлэгт хандтал Филамоксин гээд 250-тай антибиотик бичиж өгсөн. Гэвч энэ эм нь тасарчихсан гээд олдоогүй. Тиймээс хүүхдийн амокслиноор орлуулж авсан. Гэвч ханиад нь одоог хүртэл намдахгүй байна. Сүүлдээ эмийн чанарт эргэлзэхэд хүрч байна. Уг нь эмчийн жорын дагуу 10 гаруй хоног эм уулгаж байхад ханиад эдгэрэх ёстой шүү дээ. Гэвч хоолой нь сөөнгөтөж, нус нь гоожиж, цэртэй ханилгасан хэвээр байна. Үүнээс шалтгаалаад үнэхээр манай эмийн сангуудад зарагдаж байгаа эм үйлчилгээ үзүүлдэг юм болов уу гэсэн бодол төрж эхэлсэн. Аргаа барсан, сүүлийн найдвар гэж бодсон ээжүүд л хүүхэддээ антибиотик өгнө биз дээ. Олдохгүй байхаас гадна эмийн үнэ дэндүү өссөн байна. Нэг хүүхдэд эм авахад дунджаар 70-120 мянган төгрөг зарцуулж байна. 

Баянзүрх дүүргийн иргэн Д.Энхтуяа: ЭМИЙН ЧАНАРЫГ ШАЛГАДАГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ХЭР ОЛОН БАЙДАГ БОЛ 

-Би бага насны гурван хүүхэдтэй. Өвлийн улиралд санаа зовоодог хамгийн том асуудал бол ханиад. Хамгийн хэцүү нь хүүхдүүддээ эмийг нь зааврын дагуу өгөөд ч ханиад нь эдгэрэхгүй байна. Эмч нар энэ ханиадад ихэвчлэн антибиотик бичиж өгдөг. Мөн Монголын эмийн үйлдвэрийн эмүүдийг ч бичиж өгсөн. Гэвч үр дүнгээ өгөхгүй байгаад санаа зовж байна. Тиймээс ууж байгаа эмийг нь сольж үзье гэж бодоод Солонгост байдаг дүүдээ эм захиж авчруулсан. 

Солонгост худалдаалагдаж байгаа эмүүд ихэвчлэн Франц, Герман улсад үйлдвэрлэгдсэн байдаг юм байна. Солонгосоос захиж авчруулсан витаминаа хүүхдүүддээ хоёр өдөр уулгахад л ханиах нь багасаж, нус нь татарсан. Тэгэхээр манай эмийн сангуудаар зарагдаж байгаа эмнүүд үнэхээр чанартай байж чадаж байна уу. Чанарыг нь шалгадаг, баталгаажуулдаг мэргэжлийн эмнэлгийн байгууллагууд Монголд хэр байдаг юм бол. Мэдээж бид байнга гаднаас өндөр үнэ төлөөд эм захиж авчруулаад байж чадахгүй. Тиймээс эх орныхоо эмийн сангаас чанартай эм авмаар байна. 

Баянгол дүүргийн иргэн Б.Баярсүрэн: ЭМИЙН ЧАНАРТ ҮНЭХЭЭР СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА 

-Манай охин есөн настай. Энэ өвөл үнэхээр ханиаднаас салсангүй. Эх хүнд хүүхэд өвдөх л хамгийн хэцүү байдаг. Миний хувьд охиндоо аль болох эм өгөхийг урьтал болгодоггүй. Ханиадны шинж тэмдэг илэрэхэд халуун аарц, чацаргана уулгах, адууны мах сармистай шөл, битүү шөл хийж өгөх гээд аль болох монгол аргаараа эмчлэхийг илүүд үздэг байсан. Харин энэ жилийн ханиад их хүнд, шууд уушги руу орж, хатгаа болгодог бололтой. Би охиныхоо ханиадыг хүндрэхээс өмнө өрхийн эмнэлэгтээ хандсан. Эмчийн бичиж өгсөн жороор Анаферон, амокслин зэрэг эмийг таван өдөр уулгасан. Гэвч ханиад нь зүгээр болох битгий хэл бүр хүндэрч нэг талын уушги хатгаатай гээд эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй боллоо. Яагаад зааврын дагуу хүчтэй антибиотик өгөөд байхад ханиад эдгэрэхгүй байна вэ. Үнэхээр миний хүүхэддээ авч өгсөн эмнүүд чанарын шаардлага хангадаг юм болов уу. Эсвэл эмийн сангууд хугацаа нь дууссан, хадгалах горим алдаад үйлчилгээгүй болсон эм зардаг юм биш биздээ. Хэрэв үнэхээр муу эм зарагдаж байгаа бол энэ чинь маш олон хүүхдийн эрүүл мэнд, ирээдүйд заналхийлсэн явдал шүү дээ. Тиймээс эмнийхээ чанарт харьяа яам нь анхаарал хандуулаасай гэж хүсч байна.   

МОНГОЛ ОРЖ ИРЖ БУЙ ЭМНҮҮД ОХУ-ААР ДАМЖДАГ 

Эх хүн бүр хүүхдээ эрүүл саруул, зөв хүн болгож өсгөхийн төлөө амьдардаг. Ялангуяа хүүхдийнхээ эрүүл мэндэд багаас нь анхаарч, элдэв гаж нөлөөтэй эм өгөхөөс татгалздаг билээ. Гэтэл хүйтний улиралд ханиад томуу ихсэж, эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй байна. Халуурч, хоолой нь боосон хүүхдээ тэвэрсэн ээжүүд эмнэлгийн коридорт ч болтугай гудас дэвсээд хэвтэж байна. Тэд эмнэлэг л бараадсан бол болно доо гэж сэтгэлээ амраадаг.

Гэтэл эмийн сангаас гадна эмнэлгүүдэд тарааж байгаа эмнүүд нь үнэхээр үйлчлэл муутай байвал яах вэ. Монгол Улсад бүртгэлтэй 4200 гаруй эм байдгаас 79 хувь нь импортоор орж ирж, үлдсэн 21 хувийг дотоодод үйлдвэрлэдэг байна. Энэ тухай эм ханган нийлүүлэх төвийн эмийн санч Д.Энхжаргал “Манай улсад ихэвчлэн Европоос эмнүүд ОХУ-аар дамжиж орж ирж байна.

Харин сүүлийн жилүүдэд Энэтхэг, Малайз, Индонез,  Хятадаас их орж ирдэг болсон. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад орж ирж байгаа эмнүүдийн үнэ харьцангуй нэмэгдсэн. Сүүлийн үед иргэд эмний чанар муудаж байна гэж их ярих болсон. Уг нь заасан стандарт, зөвшөөрөлтэй эмийн жагсаалт гэж бий” гэсэн юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн эрдэмтэн багш, судлаачид хамтран 2017-2018 онд Монгол Улсын эмийн зах зээл дэх стандартын бус, хуурамч, бүртгэлгүй эмийн тархалтыг тогтоох судалгаа хийж байсан ажээ.

Судалгааны явцад 15 нэр төрлийн эмийн 1770 дээжийг түүвэрлэн авч МХЕГ-ын лабораторийн шинжилгээнд хамруулахад хуурамч, дуураймал эм илэрсэн байдаг. Тухайлбал, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн Франц улсын "PfizerPGM" үйлдвэрийн Виагра 100мг эмийг дуурайлган хийсэн Силденафил цитрат нэртэй хуурамч эм илэрч байсан удаатай. Мөн БНХАУ-ын иргэн Ли Лянхуа захиралтай “Аполло” ХХК нь улсын бүртгэлийн болоод чанар эрүүл ахуйн гэрчилгээгүй, Монгол Улсад бүртгэлтэй эм, эмийн бэлдмэлийн жагсаалтад ороогүй 12 нэр, төрлийн эм борлуулдаг байсан тухай мэдээлэл тухайн үедээ сенсаци болоод намжсан.  

ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ  СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭ

“ИМПОРТЫН ЭМИЙГ ЭХНИЙ ЭЭЛЖИД ЗОХИСТОЙ ОРЧИНД ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭСЭХИЙГ ХЯНАДАГ”

Бид үнэхээр эмийн чанарт итгэж болох уу. Эрүүл амьдрахыг хүсээд үнэтэй эм бэлдмэл авч ууж байгаа нь цаашдаа архаг өвчний суурь болж, эмийн зохисгүй хэрэглээний үндэс болохвий гэсэн айдас хүн бүхэнд, ялангуяа бага насны хүүхэдтэй ээжүүдэд байна. Тэгвэл манай улсад орж ирж буй эмэнд ямар хяналт тавьдаг тухай Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын мэргэжилтэн “Импортын болон дотоодод үйлдвэрлэгдсэн эмийг эхний ээлжид зохистой орчинд үйлдвэрлэгдсэн эсэхийг хянадаг. Үүний дараагаар найрлага, тун, идэвхийг нягталж тогтвортой эсэхийг тогтооно.

Мөн хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэсэн эсэхийг шалгаж, ДЭМБ-аас сэрэмжлүүлсэн жагсаалтад орсон эсэх, үйлдвэрлэгч улсын эмийн жагсаалтад орсон үгүйг шалгадаг” гэв. Өнөөдөр бидэнд гэр бүлийн минь эрүүл мэнд хамгийн чухал. Ирээдүй болсон хүүхдүүдээ эрүүл хүн болгож өсгөмөөр байна. Үүний тулд хэрэглэж байгаа эм бэлдмэлд нь онцгой анхаарч, чанартай, баталгаатай, элдэв гаж нөлөөгүй зүйл л хэрэглүүлэхсэн. 

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 13 (6998)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Байнгын хороо
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Хүүхдийн мөнгө тойрсон...
Отрын гэрт яаралтай хагалгаа...

Хүүхдээ тэвэрсэн ээжүүд эмийн чанарт эргэлзэж байна

Kuzmo 2023-01-18

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

3 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

3 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах