• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Батбаатар: Манай хамт олон Ази, номхон далайн бүсийн шилдэг сургууль болохын төлөө хичээн ажиллаж байгаа

“Ази, номхон далайн  бүсийн шилдэг сургууль болно хэмээн зорилго, зорилтоо тодорхойлоход минь  шоолох хүн цөөнгүй байсан.   Манай хамт олон үүнийг  сэтгэлийн хөөрлөөр шийдээгүй.  Судалж, нягтлах тусам бидэнд боломж, бололцоо ойрхон байгаа нь мэдрэгдсэн. Тиймээс  сургууль, хамт олноороо хичээн зүтгэх аваас  2024 он гэхэд бүсийн шилдэг сургуулийн нэг болж чадах юм байна гэж үзсэн хэрэг”хэмээн омог бардам өгүүлж суугаа эрхэм бол анагаах ухааны салбарт өөрчлөлт шинэчлэлтийг баг хамт олныхоо дэмжлэгтэйгээр хийж байгаа АШУҮИС-ийн захирал  Г.Батбаатар. Түүнтэй ярилцах тусам хийж бүтээхийн хүсэлд автсан нь мэдрэгдэнэ. Урамтай ч юм билээ.  Тэдний сургуультай  зорьж   очоод танилцаарай.   Шилэн хананы цаана оргилох усан сангийн дэргэд оюутнууд хэд гурваараа хуучилж, зарим нь хичээлээ давтаж байгаа  дүр зургийг харахад Токиогийн их сургууль л ийм байдаг байхдаа гэсэн сэтгэгдэл төрснийг нуух юун. Ийм нэг эрхэмтэй уулзсанаа танд хүргэе.

-АШУҮИС-ийн   үүдээр ороход  уулга алдахуйц өөрчлөгджээ. Та бид хоёр өнгөрсөн  жилийн өдийд   ярилцаж байхад  бүтээн байгуулалтуудын ихэнх нь  төслийн шатандаа явж байсан шүү дээ?  

-АШУҮИС-ийн хамт олон  Ази, номхон далайн  бүсийн шилдэг сургууль болох зорилт тавин ажиллаж байна. Энэ тухайгаа анх зарлахад шоолох хүн цөөнгүй байсан.  Бид   маргаашаа тодорхойлохдоо сэтгэлийн хөөрөлд автаагүй.   Судалж, нягтлах тусам бидэнд боломж, бололцоо ойрхон байгаа нь мэдрэгдсэн. Тиймээс  сургууль, хамт олноороо хичээн зүтгэх аваас  2024 он гэхэд бүсийн шилдэг сургуулийн нэг болж чадах юм байна гэж үзсэн хэрэг.

Бүсийн шилдэг их сургууль болохын тулд юун түрүүнд эхний шалгуур болох  оюутны  сурах орчныг  бүрдүүлэх явдал.  Оюутнууд  нь сурч боловсрох, багш нар нь ажиллах нөхцлөөр хангагдсан, анги танхим нь бүрэн   тоноглогдсон  тийм орчныг бүрдүүлэх нь бидний  хамгийн түрүүнд хийхээр төлөвлөсөн ажил байлаа. 

Би  2014 онд  Чех улсад болсон АСЕМ-ын ректоруудын уулзалтад очоод  хамгийн түрүүнд олж харсан, анзаарсан, зүйл  маань ч энэ. Үнэндээ ЕБС төгссөн хүүхэд их, дээд сургуульд элсэн суралцлаа гэсэн чинь  таазных нь шохой хуурчихсан, шал нь цөмөрчихсөн,  хана туурга нь гэж хачин, малын сараалжнаас ялгарах юмгүй  зүйл рүү яваад орчихвол тухайн хүүхдэд сурах мэдрэмж төрөх үү. Гоё, сайхан орчинд хөл тавьсан оюутан  ямагт сэтгэл хангалуун явна шүү дээ.  

Энэ бүхнийг ажил хэрэг болгохын тулд  эхлээд хөгжлийн бодлогын төвшинд авч үзэн нэгдүгээрт,  сурах орчноо сайжруулъя. Хоёрдугаарт, сургалтын  хөтөлбөрөө шинэчилье,  гуравдугаарт, багш нараа хөгжүүлье гэсэн  гурван  зүйлд анхаарлаа хандуулсан.   Зөв чиглүүлж,  нөөц бололцоогоо зөв ашиглаж чадвал улсын сургуульд ч боломж байдаг л юм байна.

Өнгөрсөн  хичээлийн жилд номын сангаа ашиглалтад оруулснаар  суудлын тоо 850-иар нэмэгдлээ. Өмнө нь 700 суудалтай байсан юм. Эдүгээ ашиглагдаж байгаа хичээлийн байрныхаа талбайг  дахин  хуваарилж,   интернэтийн, бүлгээр хичээллэх танхимыг шинээр байгуулж,  анги танхимаа бүрэн тохижууллаа. 

Орчин нөхцөл сайжраад ирэхээр  сурах бичгээ шинэчлэх  шаардлага тулгарч  60 гаруй сая төгрөгөөр  дэлхийн шилдэг их сургуулиудад хэрэглэгддэг магистрантуудад зориулсан  сурах бичгүүд худалдан авч номынхоо фондыг шинэчилж, түүнийгээ  онлайн болгоод заавал номын санд ирэхгүйгээр гэрээсээ шууд татаж авдаг нөхцлийг бүрдүүллээ. Намайг сургуулийн захирлаар томилогдох үед оюутнууд коридороор шуугиад л, ангийн хаалга  хаагдмац коридор тэр аяараа харанхуй болдог байв.

Тиймээс  энэ орчныг өөрчлөх ёстой гэж үзэн  оюутнууддаа  зориулан 800 мкв  эко цогцолборыг байгуулсан.   Үүний үр дүнд оюутны бие даан суралцах нөхцөл 70 хувиар нэмэгдсэн.   Эл амжилттай зэрэгцээд   КОЙКА  олон улсын байгууллага манай сургуулийг  дэмжиж  “Багшийн хөгжил” төслийг хэрэгжүүлэх боломжийг олгосон. Төслийн хүрээнд  мастер багш бэлтгэх сургалтад маш  багш нараа  хамруулсан.  Өмнө нь сайн эмч бэлдэж байснаас сайн багш бэлтгэх тухайд  анхаарч байгаагүй  юм билээ. 

Гэтэл үнэндээ  сурган заах арга зүйг  эзэмшсэн хүн  л хүнд юм хэлж өгч чаддаг аж. Сайн эмч, сайн багш хоёрт  газар тэнгэр шиг том ялгаа бийг бид олж харсан.  Тиймээс эл асуудлыг шийдэх үүднээс   Канадын Калгеригийн их сургуультай  хамтарч  төсөл хэрэгжүүлэн  багш нараа  сургалтад хамруулсан чинь тэдний  маань  нүд нээгдэж,  үзэл бодол  их өөр болж ирсэн.  Хамгийн гол нь  багш  хүн  оюутнууддаа мэдлэг  олж авах гэдэг арга замыг зааж өгөөд түүнийгээ өөрийн болгож,  эзэмшиж чадаж уу гэдгийг шалгах тийм л үүрэгтэй гэдгээ ухамсарласан явдал. 

Үүний үр дүнд багш  нарын  оюутандаа зориулах цаг нь багасч тэр хэ­рээр өөрийгөө хөгжүүлэх зав­тай болж байгаа юм. Эдүгээ ма­найд   дэлхийн топ 500 их сур­гуульд докторын зэрэг хам­гаалсан 70 багш ажиллаж байна. Харамсалтай нь тэдэнд маань эрдмийн ажлаа үргэлжлүүлэх нөхцөл байгаагүйн улмаас онолдсоор ирсэн. Тэгэхээр нь улсаас дэмжлэг авч, таван тэрбум төгрөгөөр байгуулсан цөм лабораторио ашиглалтад оруулах цаашлаад судалгаа,  шинжилгээгээ хийх орчныг нь бүрдүүлэх  санхүүжилтийн эрэлд гарч  2015 оноос  гранд зарлаад эхэлсэн.

Өнгөрсөн  2015 онд  500 сая,  2016 онд 870 сая төгрөгийн гранд зарласан бол  энэ хичээлийн жилд тэрбум төгрөгийн  үнэлэмжтэй  грандыг  зарлах гэж байна. Түүнчлэн  Нүүр ам судлалын сургуулийнхаа дэргэд 1700 мкв жижигхэн зургаан давхар эмнэлгийн өргөтгөл бариад эхэлсэн.Энэ ондоо ашиглалтад авна. Чингэлтэй дүүргийнхэнд шүдний тусламж үйлчилгээг хүлээлт, чирэгдэлгүй хүргэх  боломж бүрдэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, манай шүдний эмч нарын  мэргэжил дээшлүүлэх болон резидентийн сургалтууд тэнд  явагддаг. Энэ мэтчилэнгээр  их сургуулийнхаа ойрын ирээдүйг их сайхнаар харж  байна. 

Эцэст нь хэлэхэд,  2018 оны есдүгээр сарын 1-нд буюу 2019 оны хичээлийн жилд бид шинэ эмнэлэгтэй, шинэ технологитой, шинэ  боловсон хүчинтэй, шинэ бодлоготой гэхчилэн бүх юм нь шинэ хичээлийн жилээ эхлүүлэхийн төлөө мэрийн ажиллаж байгааг  энд зориудаар онцлох нь зөв байх. Бүсийн шилдэг  сургуулийнхаа болзлыг ч хангасан байх биз.  Энэ бүхнийг  Батбаатар би нэр алдар олохын төлөө  хийж байгаа юм биш шүү дээ. Монгол Улсын боловсролын салбарт АШУҮИС  жишиг  тогтооё гэсэн  том зорилгыг тээсэн хэрэг.  Тэгээд ч бид их сайхан цаг үед ажиллаж, амьдарч байна шүү дээ.  

-Уучлаарай, яриаг тань  таслах нь грандынхаа зорилгыг хэлж өгнө үү?

-Ийм хоёр зорилготой.  Нэгдүгээрт, өндөр өртгөөр  байгуулсан лаборатори  үйл ажиллагааныхаа  зардлаа нөхөж  явах ёстой.  Өөрөөр хэлбэл,   сургууль  шаардлагатай  химийн бодисыг нь  худалдаж авч өгөөд  явах  биш. Туршилт, эрдэм шинжилгээний ажил хийх гэж байгаа багш нарт  мөнгийг нь олгоод тэрхүү нээлт нь амжилттай болбол  гарааны компаниуд  худалдаж аваад баялаг болгон зах зээлд нийлүүлэх явдал.

Үүний хамгийн тод жишээ бол  бидний байгуулсан эмийн үйлдвэр.  Өнөөдөр тус үйлдвэр  патентжуулсан таван эмийг зах зээлд нийлүүлж эхэллээ.  Өнгөрсөн долоо хоногт 50 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ 50 сая төгрөгийг сургуулийнхөө төсөв рүү татчихгүй,  эмийн үйлдвэрт хийж буй анхны  хөрөнгө оруулалт нь болох юм.

Хоёр дахь  амжилттай явж байгаа гарааны компани бол үр шилжүүлэн суулгах “Өөжин Мед” эмнэлэг. Япон улсаас  850 мянган ам.долларын тоног төхөөрөмжийг оруулж ирэн  гарааны компани байгуулан тусдаа гарахад нь сургуулиас нэг ч төгрөг гараагүй.  Жилийн дотор 139 ээж, 139 гэр бүл үр хүүхэдтэй болоод байж байна.  Одоо  17 ээж шинэ хүнээ хүлээж буй. Энэ бол  манай багш нарын толгойд байсан мэдлэг баялаг бодит болж байгаагийн нэг жишээ. 

Мөн “Мон Ай Ти” компанийг байгуулсан.  Ирэх  2018 оны зургадугаар сард  шинэ эмнэлэг ашиглалтад орно.  Энэ эмнэлэг цаасгүй эмнэлэг болох учиртай. Тэрхүү программыг  худалдаж авбал 2-3 тэрбум төгрөг болно. Бидэнд тийм хэмжээний  мөнгө байхгүй тул залуучуудаа сургаж эхэлсэн. Сая есдүгээр сарын 2-нд нээлтээ хийсэн. Маш гоё программ болсон байна лээ. Түүнийгээ шинэ эмнэлэгтээ ашиглаад зогсохгүй бусад эмнэлгүүдэд худалдана.  

-Баярлалаа, танд.  Шуугиан тариад байгаа Кибер их сургууль байгуулсан тухайгаа сонирхуулаач?  

-Өнгөрсөн жил  цаг хугацаа, орон зай, нөхцөл бололцооноос үл хамаарч  мэдлэг  олж авах боломж бүхий кибер  их сургуулийг байгууллаа. Олон улсын  кибер их сургуульд маань одоогийн байдлаар  Багануур, Өвөрхангай, Говь-Алтай, Баян-Өлгий, 127 эмч ажлаа хийнгээ  мастерт сурч байгаа.  Өнгөрсөн  хавар   Хятадаас 53 хүн, Японоос хоёр,  Солонгосоос 14 хүн шинээр   элссэн.  Манай их сургуулийн  дэргэдэх кибер их сургуулийн нэр хүнд Азид  сайн байгаагийн илэрхийлэл гэж бид ойлгож байгаа .  

-Шинэ эмнэлгийн тань   хүчин чадлын талаар  нэмж тодруулъя?

-Шинэ эмнэлэг Баянзүрх дүүргийн XII дугаар хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа. Монгол Улсад төдийгүй  бүс нутагтаа  хамгийн өндөр төвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг  чанартай хүргэдэг эмнэлэг байх болно. “ЖАЙКА”-гийн техникийн хамтын ажиллагааны газарт  хандан  төсөл хэрэгжүүлэх хүсэлт  гаргасан нь дэмжигдэж,  өнгөрсөн долоо хоногт хоёр тал  гарын үсэг зурлаа. 

Төслийн хүрээнд 150 гаруй  эмч, техникийн ажилчид Японд мэргэжил дээшлүүлнэ.  Нэг хүн нэг удаа явахгүй,  давтан сургалтад хэд хэдэн удаа  хамрагдана.  Эмнэлэг ч ашиглалтад орно,  тоног төхөөрөмжөө ажиллуулах эмч нар нь ч бэлэн байх юм. Хажууд нь монгол анагаах ухааны олон улсын сургуулийн барилга, 80-100 ортой эмнэлгийн барилгын хамт баригдаж байгаа.  Эмнэлгийнхээ бүх  тоног төхөөрөмжийг Хятадын Өвөрмонголын Тунь Лянь хотын Монгол үндэстний их сургууль нийлүүлж  байгаа. 

Дашрамд өгүүлэхэд, манай  сургууль 11  мянга гаруй оюутантай, 1000 орчим багш, ажилчидтай, өнөр өтгөн  айл.  Тиймээс  сургуулийн захиргаа ажилчдынхаа нийгмийн асуудлыг  шийдэх үүднээс  шнээр баригдаж буй эмнэлгийнхээ хажууд 180 айлын орон сууц барихаар төлөвлөж, газрынхаа асуудлыг шийдүүлэхээр Нийслэлийн газрын албанд хүсэлтээ хүргүүлсэн.  Улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Ипотекийн  зээлийн асуудлаа ХААН  банкны захирлуудын зөвлөлөөр  шийдүүлсэн. Бас нэг  гоё юм нь мкв нь 950 мянган төгрөгөөр баарьж өгөе гэсэн компани байна.  Багш нар маань баяртай байгаа.

-АШУҮИС-ийн дипломыг Европын холбооны улс хүлээн зөвшөөрсөн байна?

-Монголын боловсролын салбарт төдийгүй анагаах ухааны салбарын түүхэнд тэмдэглэгдэн үлдэхүйц амжилтын суурийг бид тавьж  чадсан. Энэ нь Европын холбооны АСEМ гэж байгууллагаар хүний их эмч бэлддэг хөтөлбөрөө магадлан итгэмжлүүллээ, өнгөрсөн зургадугаар сард.

Энэ бол маш том амжилт, бас том ололт. Өөрөөр хэлбэл, манай сургуулийн дипломыг Европын холбоо хүлээн зөвшөөрсөн  гэсэн үг. Манай сургуулийн дипломыг Азийн цөөхөн орон АНУ-аас Калифорниа муж л хүлээн  зөвшөөрдөг байсан.  Эдүгээ  Европын холбоо тэр чигтээ зөвшөөрч байгаа нь  манай сургуулийн  төгсөгчдөд  Европын зах зээлд ажиллах боломж нээгдэж байгаа юм. Энэ  бол их сайхан мэдээ.

-Оношлогооны маш том төв ашиглалтад оруулах нь миний бас нэг мөрөөдөл гэж та өнгөрсөн жил ярьж байсан. Энэ ажил тань юу болсон бэ?

-Эрүүл мэндийн яамнаас 33 өвчнийг оношилж чадахгүй, эмчилж чадахгүй байгаагаа зарласан. Жилд 40 мянга гаруй хүн Солонгос, Хятад, Япон  руу зөвхөн  оношлуулах гэж явдаг. Тэдний мөнгийг Монголдоо үлдээхийн тулд  энэхүү оношилгооны төвийг  байгуулахын төлөө гүйгээд  байгаа юм.  

Японы ЖАТА гэж төрийн бус байгууллагад “Японы ард түмний хөрөнгөөр сайхан эмнэлэгтэй болж байгаа юм чинь одоо  оношилдог болмоор байна шүү дээ” гэсэн хүсэлт  тавьсан. Төслийг маань дэмжсэн.  Азид байхгүй тийм оношилгооны төвийг  2018 онд Улаанбаатарт байгуулна. Судалгааны ажил нь ч хийгдээд эхэлсэн.  Энэхүү төв  зөвхөн монголчууд бус Монгол Улсыг тойрсон Казакстан, Тува, Буриад, Өвөрмонголыг оруулаад 30 сая хүнд үйлчлэх  юм.  Бид   2018 зургадугаар сар гэхэд  оношилгоо  шинжилгээний төвийг  ашиглалтад  хүлээн авах байх.

Монголын эрүүл мэндийн салбарт  маш том үсрэлт болно. Дээрээс нь бид аль болох хямд чанартай  үйлчилгээ үзүүлэхийг хичээх болно. Японы ЖАТА-гийн нөхдүүд тус төвийг түшиглээд уул уурхай, хүнс, хими, эрүүл мэндийн төв лаборатори байгуулья гэж байгаа юм. Манай уул уурхайнхан янз бүрийн сорьцоо Австрали руу явуулдаг юм билээ. Тийшээ явуулж хэдэн зуун мянгаар доллар төлж байхын оронд дотооддоо шинжлүүлсэн нь дээр биз дээ.  Хүнсний аюулгүй  байдлыг тодорхойлдог лавлагаа лаборатори Монголд байтугай төв Азид алга.

Үүнийг  байгуулна. Манай их сургууль одоо 20 ортой жижигхэн “Эрхэс” гээд клиник эмнэлгийг  ажиллуулж байна.  Йонсэй  их сургуулиас долоон профессор  урьж авчираад нарийн төвөгтэй чих, хамар хоолой, нүд, хэвлийн хөндийн гээд бүх хагалгаануудыг   хийж буй. Эмнэлгийнхээ хүчин чадлыг сайжруулах зорилгоор Солонгос дахь Олимпус компаниас дурангийн аппаратыг үнэ төлбөргүй авахаар болсон. Үндсэндээ  дурангийн оношилгоо эмчилгээний төв  манайд төвлөрч байгаа хэрэг.

-Танай эмийн үйлдвэрийн  анхны бүтээгдэхүүн  ямар нэртэйгээр зах зээлд хөл тавив?

-Манай  Даваасүрэн, Цэцэгмаа, Дүнгэрдорж, Энхжаргал, Даваадагва, Пүрэвсүрэн, Мөнхбат нарынхаа профессоруудын оюуны бүтээлийг    олон улсын зах зээлд гаргах  эхний алхмаа хийсэн. 

Тамир сэлбэх, өвчин намдаадаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Ялангуяа,  тамиржуулагч нь  өндөр настан болон бага насны  хүүхдийн биеийн  дархлааг  сайжруулна.  Үрэвслийн эсрэг эмүүд байна. Мөн “Голден Ру Ти” буюу алтангагнуур гэж хүний биед маш сайн  гайхалтай  бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн.  Хүн орхоодойгоос  илүү үйлчилгээтэй болох нь тогтоогдсон. Тун удахгүй  алтангагнуурын цайгаа  сургуулийнхаа  брэнд болгоно. АСЕМ-ын  зочдод барьсан  бэлэг дотор манай цай багтсан.  

Дэлхийн 53 орны төр, засгийн тэргүүн, тэднийг дагалдаж ирсэн нөхдүүд  Монголд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль гэж байдаг юм байна. Ийм цай хийдэг юм байна гээд харж  суугаа байх. Одоо маркетинг  дээрээ анхаарна.   Бас  нянгаас 99 хувь хамгаалдаг саванг манайхан   үйлдвэрлээд  эхэлчихлээ. Эхний туршилтууд амжилттай болсон.  Үүндээ урамшаад  гоо сайхны, батганы эсрэг саван үйлдвэрлэхээр туршсан.  Түүнчлэн фитнессээр хичээллэж байгаа хүмүүст зориулж хоргүй уураг үйлдвэрлэнэ. Гаднаас маш өндөр үнээр орж ирсэн уургийг манайхан хэрэглэдэг. Манай эрдэмтэд ингэж мундаг ажиллаж байгаа тул   гарааны компанийг нь  байгуулж өгнө. 

Яагаад миний амнаас гарааны компани гэдэг үг гараад байна вэ гэвэл дэлхийн нэр хүнд бүхий их сургуулиудын  амжилтад хүрсэн нууц нь үүнд оршиж байгаа юм. Жишээ нь, Харвардын их сургууль 35 мянган гарааны компани төрүүлсэн бол Эм Ай Ти буюу Массачусетсийн технологийн их сургууль 42 мянган гарааны компанитай. Харвардын их сургуулийн Хөгжлийн бодлого хариуцсан захиралтай нь уулзсан.

Компаниуд нь  хамгийн багадаа дунджаар 20 мянган ам.долларыг   сургуульдаа  өгдөг  гэхээр 35 мянган компанийг 20 мянган ам.доллараар үржүүлэхээр  тийм хэмжээний  мөнгө тэр сургуульд ашиг болж орж ирж байгаа байхгүй юу. Манай сургууль  найм дахь компаниа байгуулаад явж байна.  Бүх зүйл хуулийн дагуу явж байгаа. Гарааны компанийн хууль гэж бий.   Мэдээж  сургууль   патентыг нь  эзэмшиж  10-15 хувийн ашгийн татвар авна.Гарааны компани өсч  дэвжих ёстой.  Сургууль  тэдний өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. 

Бид  2024 он гэхэд  сургуулийнхаа  нийт төсвийн 50 хүрэхгүй хувийг сургалтын  төлбөрөөс бусдыг нь гарааны компаниасаа  олдог  болох зорилт тавин ажиллаж байгаа.  Би  орхисон байна, манайх “Мон Эч Пи” гээд оношлуурын үйлдвэр   байгуулсан.  Ходоодны хавдар үүсгэдэг хеликобактерын  оношлуурыг манай багш нар үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.  Үнэтэй оношлуур  гаднаас авах шаардлагагүй болчихож байгаа юм. Бид өөрсдөө үйлдвэрлээд савлаад эхэлсэн.

-Таныг ярьж  байх хооронд би “Батбаатар захирал  ямар хүний үр сад юм бол доо” гэж  бодож  суулаа?  

-Би эгэл жирийн сэхээтний гэр бүлд өсч торнисон. Манай удамд эмчийн мэргэжил эзэмсэн нь ганцхан би.  Ээж маань бүхий л насаа эрдэм шинжилгээний ажилд зориулсан хүн. Аав  инженер. Харамсалтай нь, залуугаараа бурхны оронд мордсон. Би аавынхаа хурдан сэтгэдгийг нь дуурайсан байж мэднэ. Хамгийн гол нь би зүтгэж байж энэ амжилтад хүрсэн. 

Өглөөний  07:30 цагт  сургууль дээрээ ирж,  орой 20:30  гээд гэртээ харьдаг гэхээр өдөрт  дунджаар 13 цаг ажилладаг.  Шөнө унтах гэж л гэртээ харьдаг гээд хэлчихвэл буруудахгүй. Миний ар тал найдвартай учраас би санаа зовохгүйгээр ажилдаа зүрх сэтгэлээ зориулж яваа  хэрэг. Миний бахархал бол миний сургууль. Намтар маань  ганцхан өгүүлбэрт багтдаг. Би энэ сургуулийг төгссөн, эндээ багшилсан, эрдмийн зэрэг цолоо ч эндээ л хамгаалсан.  Тэнхимийн эрхлэгчийг нь хий­сэн, бүрэлдэхүүн сургуулийн захирлаар нь ч ажилласан. 

Эдүгээ их сургуулийнх нь захирлаар ажиллаж байна.  Тиймээс энэ сургууль дээр юу нь болж, юу нь болохгүй байгааг, юуг засч сайжруулах  ёстойг гарын таван хуруу шигээ мэддэг. Хоёдугаарт, долоо хоног бүрийн даваа гарагийг сургуулиуд болоод оюутан сурагчдынхаа хичээлийн явц байдалтай танилцахад зориулдаг. Хүн дагуулж, сүржигнэдэггүй. Чимээгүй гараад л алхчихдаг юм. Анги танхимын  тохижилт,  багш нарын  суух ширээ, сандал  ямар байгааг нь  хараад өнгөрдөг.

Болж бүтэхгүй байгааг нь хийх ажлын төлөвлөгөөнд  суулгаж өгөөд захирлын зөвлөлөөр оруулдаг. Манай сургуулийн  давуу тал нь аудитын албатай. Бид нэг шийдвэр гаргалаа. Санхүүжилтэд нь аудит хийж, алдаа оноо хийгээд хууль дүрэмд  зохицож байгаа эсэхийг нягталж шалгадаг. Түүнээс  би мундагтаа биш. Манай баг   нэг зүг рүү харж чаддаг учраас энэ бүх бүтээн байгуулалтын ард гарч  чадсан гэж би бардам хэлнэ.  

-Таны яг доктор хамгаалсан  сэдэв тань юу вэ. Удирдах ажил хийхээр эрдмийн ажил гээгддэг тал байдаг?

-Би  хүний их эмч,  дархлаа судлаач. Магистр, докторын зэргээ  ч “Тодорхой өвчний үед хүний дархлаа тогтолцоо яаж дарангуйлагдаж байна, түүнийг яаж засч  болох вэ,  үр дүн нь ямар  байна вэ” гэдэг сэдвээр хамгаалсан.   Шавь нар маань ч энэ л сэдвийн хүрээнд  магистр, докторын зэрэг хамгаалж буй.

Саяхан тооцоолж үзсэн чинь 20-оод доктор, 30 орчим магистрын ажил удирдсан байна лээ.  Энэ хэрээр зөвхөн дархлаа судлалын  чиглэлээр ажилладаг бүхэл бүтэн арми бэлтгэгдсэн  гэсэн үг. Түүгээрээ бахархдаг. Багш хүн  шавиараа  бахархдаг гэдэг биз дээ. Олон  сайхан шавь нартай болжээ.  Дархлаа судлал гэдэг номыг бид долоо дахь удаагаа хэвлүүлэх гэж байна.  Би 2003 онд анхныхаа сурах бичгийг гаргасан.  Үзсэн чинь  түмэн алдаа.

Тэгээд  бүгдийг нь хураан авч байлаа. Дараа жил нь багш нартайгаа хамтарч  хоёр дахь хэвлэлээ гаргасан. Одоо засч сайжруулсан долоо дахь хувилбар нь. Их гоё ном  болж байгаа. Номын зохиогч нь долоон хүний автортай. Харамсалтай нь  таны хэлснээр сүүлийн гурван жил судалгаа, шинжилгээний ажлаасаа  хөндийрч, аж ахуйн ажилтан болжээ.  Шавь нартаа зарцуулах цаг маань багасч байгаад дотроо гэмшингүй л явдаг юм.   

Ер нь Монголд элэгний өвчлөл өндөр байгаа.  Ийм үед дархлааг хэрхэн сайжруулах талаар та бүхэн судалсан нь дамжиггүй?

-Хүний орчлон  ерөөсөө макро организм, микро организмын тэнцэл дунд л байдаг юм. Энэ хоёр тэнцвэртэй байх ёстой. Микро организм давамгайлаад ирэхээр хавдар болдог.  Тэгэхээр энэ хоёрын тунг нь тааруулж, тэнцвэрийг нь олж явбал хүн эрүүл байна. Үүнийг шийдэх арга нь тун энгийн. Шинэ ногоо идээд л цэвэр агаарт гүйх явдал.  
 
-Та эрүүл амьдрах хэв маяг гэж хэллээ. Гэтэл та өөрөө...?

-Хамгийн гол нь би идэвхтэй амарч чаддаг. Амралтын өдрийг  өөртөө зориулдаг.  Хүн долоон цаг унтахад л болно.   Харин   нойроо хасч болохгүй, эртхэн сэрж байх ёстой.  Миний тухайд хариуцлага хүлээж байгаа юм чинь хүлээсэн шиг хүлээх ёстой. Ямар нэгэн хувийн эрх ашиг гаргахгүйгээр ажиллах ёстой. Учир нь  бид, манай баг сургуулийнхаа энэ цаг үеийн  түүхийг бичилцэж  байгаа байхгүй юу. Тиймээс   алдаа гаргахгүй төлөө  хичээн ажиллаж байна даа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ
Г.Занданшатар:Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, хаана ч хүрэхийг харууллаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Улсын Онцгой Комисс
  • •Яам, Агентлаг
  • •Ерөнхийлөгч
  • •Намууд
  • •Эрүүл мэнд
  • •Видео мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
БНСУ-ыг хар салхи дайрлаа...
Ц.Даваацэрэн: “Эрдэнэт”...

Г.Батбаатар: Манай хамт олон Ази, номхон далайн бүсийн шилдэг сургууль болохын төлөө хичээн ажиллаж байгаа

Чулуунцэцэг 2016-10-06

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ
Г.Занданшатар:Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, хаана ч хүрэхийг харууллаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

10 цагийн өмнө өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

1 өдрийн өмнө өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

1 өдрийн өмнө өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

1 өдрийн өмнө өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

2 өдрийн өмнө өмнө

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар:Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, хаана ч хүрэхийг харууллаа

2 өдрийн өмнө өмнө

Федерико Вальверде хэт-трик хийж, Реал Мадрид хожлоо

2 өдрийн өмнө өмнө

“Нэг ч гэсэн монгол компани үйлдвэр барих хэрэгтэй, түүнийг бид бодлогоор дэмжинэ”

2 өдрийн өмнө өмнө

Туулын хурдны замын барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг барина

2 өдрийн өмнө өмнө

Баянгол зочид буудлын ойр орчмоор цахилгааны хязгаарлалт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Боловсролын асуудлыг бодитоор эрэмбэлэх хэрэгтэй

2 өдрийн өмнө өмнө

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхи тээвэрлэх, бусдыг хэрэглэхэд хүргэсэн үйлдэлд тооцох ялын бодлогыг чангатгана

2 өдрийн өмнө өмнө

Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

2 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-03-11 өмнө

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа

2026-03-09 өмнө

49 хувьд маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг ирэхээр болжээ

2026-03-09 өмнө

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр (E-9 виз) ажиллах хүсэлтэй иргэдийн АНХААРАЛД

2026-03-09 өмнө

2027 оны сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах уу?

2026-03-08 өмнө

Г.Занданшатар: Өсөлтийг хүртээх бодлогын тэргүүнд хүүхэд байна

2026-03-07 өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-03-08 өмнө

У.Хүрэлсүх бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэв

2026-03-08 өмнө

Таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр

2026-03-07 өмнө

Ираны дайн Ойрхи Дорнод дахь агаарын тээврийг хэрхэн сүйтгэсэн бэ?

2026-03-09 өмнө

"Том бүтээн байгуулалтад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр хэрэглэнэ"

2026-03-10 өмнө

Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ

2026-03-10 өмнө

АН “ардчиллын дайсан” болов уу?!

2026-03-10 өмнө

Бага тэнгэр болон ойр орчмоор цахилгаан хязгаарлана

2026-03-09 өмнө

Өчигдөр 88 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ

2026-03-10 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-03-08 өмнө

"The MongolZ" баг "Aurora"-г хожиж, "MOUZ" багтай тоглохоор боллоо

2026-03-10 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-03-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-09 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ

2026-03-09 өмнө

27 иргэний амь насыг авран хамгаалав

2026-03-11 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2026-03-11 өмнө

Э.Бат-Үүл: Монголын шүүхийг зайдалсан МАН-ыг хандыг нь дарах хэрэгтэй

2026-03-10 өмнө

“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?

2026-03-10 өмнө

“Оюу Толгой” төсөл 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа

2026-03-07 өмнө

Тэйтум гэмтлээс эргэн ирж, хожил байгууллаа

2026-03-09 өмнө

Монголын хүүхдийн ордон, Гурван гал ХХК болон ойр орчмоор цахилгаан хязгаарлана

2026-03-11 өмнө

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026-03-09 өмнө

Г.Занданшатар:Жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллана

2026-03-07 өмнө

Д.Энхтүвшин: Зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг

1 өдрийн өмнө өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах