• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ц.Даваацэрэн: “Эрдэнэт” үйлдвэр улсын төсөвт 20 бус 134 тэрбум төгрөг төлсөн

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийж, “2016 оны эхний найман сарын байдлаар “Оюутолгой” ХХК нь 244.6 тэрбумын татвар төлсөн байхад “Эрдэнэт” үйлдвэр нь 20.3 тэрбум төгрөгийн татвар төлснийг харьцуулахад энэ үйлдвэр яаж ажиллаж байгаа нь харагдаж байна” гэх мэдээлэл хийсэн. Тэгвэл энэхүү асуудлаар  тус үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам зэрэг албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Хурлын эхэнд “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Сүүлийн үед УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн мэдэгдэлтэй холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хариулт нэхсэн олон асуулт яригдаад байна. Тиймээс ч маш олон хэвлэл мэдээллийн байгууллагаас эдгээр асуултуудад “хариулт өгөөч” гэсэн хүсэлт ирсэн. Ингээд бид нэгдсэн байдлаар хэвлэлийн бага хурал хийхээр шийдсэн” гэдгээ дуулгалаа.

Тэрбээр “Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар өмнөө тавьсан үйлдвэрлэлийнхээ бүх төлөвлөгөө, даалгавруудыг 100 хувь биелүүлсэн. Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа доголдоогүй хэвийн сайн явагдаж байгаа. Бид одоогоор өвлийн бэлтгэл ажлаа хангаад явж байна” хэмээв.  

Ц.Нямдорж гишүүн худлаа мэдээлэл хийжээ

Энэ оны эхний найман сарын байдлаар “Оюутолгой” ХХК нь 244.6 тэрбумын татвар төлсөн байхад “Эрдэнэт” үйлдвэр нь 20.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн хэмээх мэдээлэл үнэн эсэхэд хариулт авлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн “УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хийсэн мэдэгдэл дотор “Эрдэнэт” үйлдвэр сүүлийн үед улсад төлдөг татвар, төлөөсөө бага төлөөд байна гэдэг агуулга бүхий мэдэгдэл гаргасан.

Тиймээс ч энэ үйлдвэр яагаад улсын төсөвт төлөх ёстой татвараа бага өгөөд байна вэ гэсэн асуулт бидэнд маш их ирж байна. Тийм зүйл огт байхгүй. Энэ оны эхний найман сарын үзүүлэлтүүдийг бид албан ёсоор Сангийн яам, Татварын ерөнхий газарт хүргүүлсэн.

Энэхүү үзүүлэлтээр “Эрдэнэт” үйлдвэр эхний найман сарын байдлаар улсын төсөвт 64 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа. Харин орон нутгийн төсөвт 70  тэрбум гэхээр нийтдээ 134 тэрбум төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлээд байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржид яагаад “Оюутолгой” ХХК-иас 10 дахин бага буюу 20.3 тэрбум төгрөг төлсөн гэдэг мэдээлэл очсон юм гэхээр Татварын ерөнхий газраас өрөөсгөл, дутуу мэдээлэл өгсөнтэй холбоотой байх” хэмээн тайлбарлав.

Сангийн яамны хүсэлтээр урьдчилж, төлбөр төлжээ

“Эрдэнэт” үйлдвэр жилийн жилд төр засгийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр дэмжиж урьдчилан төлбөр хийж ирсэн байна. Тухайлбал, 2013 онд л гэхэд 100 гаруй сая доллар, 2014 онд 70 сая доллар урьдчилан төлж байсан аж. Харин үүнээс хойш тооцоо хэрхэн хийгдсэн талаар “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн “2015 оны төгсгөлд Сангийн яамны хүсэлтээр улсын төсөвт 70 тэрбум төгрөгийг 2015 оны гүйцэтгэлээс суутгахаар, үлдэгдэл мөнгийг нь 2016 оны татвар болон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ маягаар тооцохоор өгсөн.

Харин 2016 он гарсаар АМНАТ болон аж ахуйн албан татвар ногдуулсан 64 тэрбум төгрөг байсан. Үүнээс өнгөрсөн оны буюу 2015 оны илүү төлсөн 44 тэрбум төгрөгийг тооцсон. Үлдэгдэл 20 тэрбум төгрөгийг нь бэлнээр улсын төсөвт төлсөн. Тиймээс улсын төсөвт орох ёстой 64 тэрбум төгрөгийг 2015 он болон 2016 ондоо хуваагаад төлөгдсөн гэсэн үг. Түүнчлэн бид орон нутагтаа найман төрлийн татварыг төлдөг.

Тухайлбал, гаалийн, нийгмийн даатгалын шимтгэл, газар, усны, агаарын бохирдлын төлбөр, хүн амын орлогын албан татвар гээд бүх татваруудыг төлж байгаа. Өнөөдөр эхний найман сарын байдлаар эдгээр татварууд болох 70 тэрбум төгрийг орон нутагтаа төлчихсөн байгаа. Тиймээс бид улсын төсөвт Ц.Нямдоржийн хэлээд байгаа шиг 20 тэрбум бус 134 тэрбум төгрөг төлөөд байна” гэлээ. Тиймээс Ц.Нямдорж гишүүний яриад байгаа 20 тэрбум төгрөг гэдэг нь 2016 онд “Эрдэнэт” үйлдвэр улсын төсөвт бэлнээр нь төлсөн татварыг яриад байгаа хэрэг ажээ.

Гишүүн маань улс төр хийх зорилгоор энэхүү худал мэдээллийг цацсан уу, эсвэл үнэхээр Татварын ерөнхий газар дутуу мэдээлэл өгөв үү. Эсвэл хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа шиг үнэхээр тэрбээр Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр сурталчилгаагаа “Эрдэнэт” үйлдвэрийн энэхүү асуудлаар шоу хийв үү.  Юутай ч сүүлийн хэд хоног нийгэмд тус үйлдвэрийн санхүү эдийн засгийн үйл ажиллагаа нь хууль зөрчөөд буруу яваад байгаа юм шигээр ойлгогдох мэдээлэл хуурай өвсөнд ноцсон гал шиг л хурдтай тархлаа.

Мэдээллийн дараа “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнгээс зарим асуултад хариулт авлаа.

-“Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнес байдаг гэх мэдээлэл байдаг. Үнэхээр ийм асуудал байдаг юм уу?

-Ер нь бол үүнийг улс орон даяараа мэдэж байсан зүйл. Бүгд л ярьдаг байсан. “Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнес байсан уу гэвэл байсан. Үүнийг ганцхан тооноос харж болно. Тухайлбал, 2013 оны бизнес төлөвлөгөөнд нэг тонн цэвэр зэсийг үйлдвэрлэх өөрийн өртөг 6625 төгрөг байсан. Өнөөдөр 2016 оны найман сарын гүйцэтгэлээр нэг тонн цэвэр зэс үйлдвэрлэх өөрийн өртөг 3950 төгрөг байгаа. Энэ зардал яаж буурсан юм гэдэгт олон зүйл нөлөөлсөн.

Нэгдүгээрт, илүү гардаг зардлыг бид хэмнэж чадсан. Хоёрдугаарт, зах зээлээс олж авдаг сэлбэг бараа, материалуудыг бид аль болох хямд үнээр буюу үйлдвэрлэгчээс нь олж авахыг хичээсэн. Үүний үр дүнд өнөөдрийн хэмнэлт гарсан гэж үзэж байгаа. Ер нь сүүлийн гурван жилийн хэмнэлтийн бодлогын үр дүнд 250 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. Энэ бол нэг тонн цэвэр зэсийг ямар үнээр үйлдвэрлэж байна вэ гэдэг өөрийн өртгийн дүн бол бидний явуулж байгаа бодлогын үр дүн гэсэн үг.

           Зэсийн үнэ,

                 $тн

                Эрдэнэт үйлдвэр ХХК

Оюутолгой

ХХК

Суурь

5%

Нэмэлт төлбөр

Нийт АМНАТ

Нийт АМНАТ

0-5000 хүртэл

5%

0%

5%

5%

5000-6000 хүртэл

5%

11%

16%

5%

6000-7000 хүртэл

5%

12%

17%

5%

7000-8000 хүртэл

5%

13%

18%

5%

8000-9000 хүртэл

5%

14%

19%

5%

9000 ба түүнээс дээш

5%

15%

20%

5%

-Ц.Нямдорж гишүүн төр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийнхаа эрхийг алдчихсан гээд байгаа. Үнэхээр алдчихаад байгаа юм уу?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь төрдөө байж л байгаа. Өнөөдөр төрийн 51 хувийг өөрчилсөн буюу хэн нэгэн хүнд дамжуулсан гэдэг мэдээлэл би аваагүй байна. Би 2013 оны хоёрдугаар сарын 01-нд Төрийн өмчийн хорооны удирдах зөвлөлийн хурлаар 51 хувийн төлөөлөл болж, энэ үйлдвэр дээр очсон хүн шүү дээ. Тэгээд өнөөдөр хүртэл энэ томилгоон дээрээ сууж л байна. Тиймээс 51 хувийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн гэдэг ойлголт байхгүй.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг та бүхэнд мэдэгдэхгүйгээр өөр ямар нэгэн газрын мэдэлд очих боломжтой юу?

-Монгол Улсын компанийн тухай хууль дээр тухайн хувьцаа эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа бусдад буюу гуравдагч этгээдэд худалдах бол нөгөө хувьцаа эзэмшигчид заавал мэдэгддэг. Улмаар урьдчилан давуу эрхээ худалдан авах процессоо хэрэгжүүлсэний дараа гуравдагч этгээдэд худалдан борлуулах эрх нь нээгддэг. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн хувь ч 49 хувийг зарах бол 51 хувьд мэдэгдэх ёстой. Харин 51 хувийн хувьцаа эзэмшигч хувьцаагаа зарах бол 49 хувийн хувьцаа эзэмшигчид мэдэгдэх учиртай. Тиймээс бидэнд мэдэгдэхгүйгээр өөр ямар нэгэн газрын мэдэлд очих боломжгүй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Гэмт хэрэг
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Г.Батбаатар: Манай хамт олон Ази,...
Гэр бүлийн хуулиа чангалаач

Ц.Даваацэрэн: “Эрдэнэт” үйлдвэр улсын төсөвт 20 бус 134 тэрбум төгрөг төлсөн

Отгонмягмар 2016-10-06

Сэдвүүд : #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

3 цагийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

3 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

3 цагийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

3 цагийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

3 цагийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

3 цагийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

3 цагийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

3 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

3 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

1 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

1 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" мажорын эхний хоёр тоглолтод хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

2 өдрийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2 өдрийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-19 өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2026-11-19 өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2026-11-19 өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2026-11-19 өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-11-22 өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-19 өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах