• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Захирлаа “залгидаг” Тавантолгой шүү, Ж.Ганбат аа?!

Нүүрсний хулгай, “Эрдэнэс Тавантолгой” компани хоёр “чацуу” гэхэд болно. Энэ компанийг байгуулж, Тавантолгойг төр ажиллуулж эхэлснээс хойш л нүүрсний хулгай гээч зүйл дагажээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрс арав гаруй жилийн турш олон улстөрч, бизнесмэн зэрэг нөлөө бүхий этгээдүүдийг “бондойлгож” иржээ. Өнөөдөр хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй хэргүүд, түүнд хэн хэн холбогдоод байгаагаас энэ тодорхой харагдана.

Гэхдээ дээрх хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлууд тухайн цагийнхаа “ташуур”-т өртчихдөг байв. Улс төрийн бүлэглэлүүд, өндөр албан тушаалтнуудын нүүрсний төлөөх зодооныг “Зууны мэдээ” сонин 2016 оноос хойш энэ агуулгаар хааяа “дуугарч” ирсэн. Тэр жилийн сүүлчээр “...Захирлуудыг золигт гаргасаар байх тогтолцооны гажиг” гэж байгаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлуудын ажиллах хугацаа эмгэнэлтэйгээр дуусдаг талаар нийтэлж байлаа. 2020 онд “...Захирлууд нь золигт гардаг “ЭТТ” буюу захирал асан Д.Ариунболдыг баривчиллаа” гэж бас бичсэн.

Тэдгээрт “...Энэ компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож ажилласан хүмүүс өөрийн албан тушаалын карьертаа цэг тавьж, эсвэл орон шоронгийн асуудалтайгаар ажлаа өгдөг” гэж байсан нь өнөөдөр ч хэвээрээ л байна.

Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлууд тэгж л дуусдаг. Дахин сануулъя л даа. 2010 оны арванхоёрдугаар сарын 21-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж гүйцэтгэх захирлаар Б.Энэбишийг түр томилох шийдвэр гаргажээ. 2011 он гараад удалгүй Б.Энэбишийг жинхэлсэн байдаг.

Харин АН засаг авсны дараа буюу 2012 онд түүнийг чөлөөлсөн. Тэр зүгээр чөлөөлөгдсөнгүй. Хятадын “Чалко” компанитай маш хямдаар нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн. Том даацын 10 машины дугуй бас таван тэрбум төгрөгийн дугуй “шахсан” зэрэг хэрэгт буруутгагдсан. Тэрбээр эх орноосоо дайжиж, харьд амьдрах болсон. Түүнээс хойш Монголд ирсэн эсэх, түүнд холбогдох хэрэг хэрхсэн нь өнөө хэр нь тодорхойгүй. Б.Энэбишийн дараа 2012 оны аравдугаар сарын 11-нд УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь  “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал боллоо. Түүнийг хоёр жил гаруйн дараа буюу 2015 оны хоёрдугаар сарын 25-нд “хүргэн” Г.Дэнзэнгийн гэх хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Я.Батсуурийг баривчилсны дараа 2015 оны дөрөвдүгээр сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар Ч.Сайнбилэгийг томилов. ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан энэ эрхэм “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга байсан. Харин тэрбээр арав гаруй хоногийн дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Дараа нь 2015 оны тавдугаар сарын 7-нд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Батбилэгийг томилов. Б.Батбилэг тус компанийн Борлуулалт, маркетинг, ложистикийн газрын захирлаар 2013 оноос ажиллаж байв.  Бас л удсангүй. Түүнийг 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд “Эрдэнэс Тавантолгой” компанид бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхийг эсэргүүцсэн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн ТУЗ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэнтэй холбогдуулан Засгийн газрын шийдвэрээр ажлаас нь чөлөөлөв. Ингээд шинэ гүйцэтгэх захирал томилогдтол  “Эрдэнэс Монгол” колпанийн Хууль эрх зүйн асуудал хариуцсан Т.Билгээ гүйцэтгэх удирдлагыг түр орлохоор болсон байдаг. 2016 оны есдүгээр сарын 2-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж, Д.Ариунболдыг гүйцэтгэх захирлаар томилсон юм. Д.Ариунболд нь ажлаа аваад хэдхэн сарын дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 30-нд “Чалко”-гийн өрийг өлж дуусгасан тухайгаа зарлаж байлаа. Энэ үеэрээ Тавантолгойн нүүрсийг сонгон шалгаруулалтаар олборлуулах болсон тухайгаа дуулгаж байв. Дараахан нь Д.Ариунболд ажлаа өгч, оронд нь дэд захирлаар нь ажиллаж байсан Б.Ганхуяг дээшилж томилогдсон юм. Гэвч Д.Ариунболдыг ажлаа өгөөд бараг гурван жил болсны дараа 2020 оны тавдугаар сарын 4-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн баривчилсан. “...Түүнийг нүүрсний хулгайтай холбоотой баривчилжээ” гэж тэр үед мэдээлж байв. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар хамгийн удаан ажилласан Б.Ганхуягийн талаар олон нийт бүгд мэднэ. Тэр одоо асуудлаа шүүхээр шийдүүлнэ.

Тэгвэл одоо Ж.Ганбат тэднийг залгаж, “Эрдэнэс Тавантолгой”-г удирдаж байна. Түүнийг Засгийн газраас тус компанид Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Найман сар болж байна. Ж.Ганбатыг очсоноос хойш “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын орлогос нэмэгдсэн. Энэ үнэн. Б.Ганхуяг ч хэдхэн сарын өмнө “...Их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан” гээд магтуулж сайшаалгаад, Төрийн тэргүүнээс “Гавьяат” хүртэл аваад мандаж явсан шүү. Дээрээс нь, өмнөх захирлуудыг ярьдаг байсан шиг дэл сул “хов” Ж.Ганбатын үед ч тасрахгүй байна. “...Түүнийг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр очсоноос хойш “Эрдэнэс Тавантолгой” компани Сангийн яамныхнаар дүүрсэн” гэж яригдаад удлаа. “...Хөрс хуулалтын тендерт хуудуу орж “Моннис” Чукад өгчихлөө” гэж бас цуурч байна. Бас “...Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор нэр бүхий компанид давуу байдал олгоод байж болзошгүй” гэлцээд эхэллээ. Ингэж байгаад л “юм “ болж байсан гашуун түүх бий. Тиймээс 2016 онд, 2020 онд хэлж байснаа дахиад шулуухан хэлье. “...Уг нь тэд Төрийн өмчит том компанийн гүйцэтгэх захирлын сэнтийд алдар цуугаа дуудуулан байж, олон хүний атаа жөтөөний дор томилогддог. Харин хэсэгхэн хугацааны дараа хуулийнхнаар тогтоол уншуулан хөөгдөн барин ажлаа өгнө. Тэр үедээ тэд нөгөө¬дүүлдээ найддаг. Харин нөгөөдүүл нь тэднийг золигт гаргадаг. Тэдний албыг үргэлжлүүлэн хашиж байгаа өнөөдрийн гүйцэт¬гэх захирлуудыг ч ийм ирээдүй хүлээж байгааг үгүйсгэх аргагүй. Баабарын хэлснээр тогтолцоогоо өөрчлөхгүй л бол энэ байдал үргэлжилсээр байх ажгуу” гэж байсан маань хуучраагүй л байна. Тэгэхээр Ж.Ганбат болгоомжлох хэрэгтэй.  Энэ “Эрдэнэс Тавантолгой” чинь захирлаа “залгидаг” Тавантолгой шүү. Мартсанаас, “Эрдэнэс Тавантолгой”-г удирдаад байгаа Ж.Ганбат чинь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх аа. Үндсэн ажил нь гайгүй л явдаг байгаа даа?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 122 (7107)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Ц.Амгаланбаатар хэн ч байж...
П.Энхсайханы хэргийг дарсан...

Захирлаа “залгидаг” Тавантолгой шүү, Ж.Ганбат аа?!

ДАМДИН-ОЧИР 2023-06-21

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Уул уурхай  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

14 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

14 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

14 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

14 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

14 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах