• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ц.Амгаланбаатар хэн ч байж болно, харин хэлсэн нь үнэн бол яах вэ?!

Б.БАЯР

Ер нь бол “Шоронгоос захидал бичлээ” гэж нэлээд дуулддаг. Харин бичлэг хийгээд цацах нь ховор. Дээхнэ, С.Зоригийг хөнөөсөн хэргийг гэрч гэгдээд Францаас “ирсэн” Дамирангийн Энхбатын амьддаа үлдээсэн видео бичлэг бас гарч ирж байв. Тэгвэл хоригдож байгаа Ц.Амгаланбаатар уржигдар “видео”-гоор яриад цочтол гарч ирэв. Ц.Амгаланбаатарыг “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гүтгэсэн”, “Өөрөө хүн амины хэргээр шоронд ял эдэлж байгаа” гэхээр олон нийт мэднэ.

Түүний бичлэгийг ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн олон нийтэд үзүүллээ. Ингэхдээ “Хорих ангид ял эдэлж байгаа хүний хүсэлтээр бичлэгийг дэлгэлээ. Эрүү шүүлтийн хор хөнөөлийг таниулах зорилгоор хүргэж байна” гэв.

Ц.Амгаланбаатар мөн л С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудал ярьсан байна. Тэрбээр “Ялаа эдлээд явж байх хугацаанд 2013 онд С.Зоригийн гэх хилс хэрэгт холбогдсон. Анх 2013 оны долдугаар сарын 18-ны өдөр тагнуулынхан ирж "Чи С.Зоригийг алсан гэж хэл" гэж намайг дарамталж эхэлсэн. Би "Үгүй" гэсэн. Тэгээд зөндөө асуудалд унасан. "Хүүхдийг чинь ингэж ална шүү" гэдэг байсан.  ... "Хүүгийн чинь дусал руу юм шахаад реакц өгсөн гээд алчих уу. Чи С.Зоригийн хэргээр тууштай явах юм уу" гэдэг шахалт, дарамт үзүүлсэн. Дараа нь эмэгтэй дүүгийн ажлаа тараад явж байгаа бичлэгийг нь үзүүлээд "Дүү охиныг чинь хэдэн залуучууд хээр очоод хүчиндээд, кислота шиг шингэнээр мэдэгдэхгүй болгочихвол яах вэ. Чи С.Зоригийн хэргийг хүлээгээд цааш явах уу" гэж тулгаж байсан. Эрэгтэй дүүгийн маань зам хөндлөн гарч байгаа бичлэгийг үзүүлээд "Дүүг чинь аваараар алчих уу. Гарцгүй газраар явж байна. Дүүг нь алчихлаа гэхэд хэдэн төгрөгийн торгуульд унаад ял авахгүй сална шүү дээ" гэх мэтээр намайг дарамталдаг байсан. Дээрээс нь "Чи 25 жилийн ялтай ч шоронгоос гаргана. Хүүхэд болон аав ээж хоёр дүүг чинь алж газрын хөрснөөс арчихгүй. “С.Зоригийг алсан” гээд мэдүүлэг өгчих юм бол чамайг үхсэн гээд гадаад улс руу гаргаж өгнө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг хүн гарын үсэг зураад л болно. Чиний паспорт энэ тэрийг бүрдүүлсэн байгаа. Хоёр жилийн өмнөөс үүний бүрдүүлдэг" гэж Тагнуулын Мөнхгал, Баяр гэдэг хоёр хүн хэлсэн. ...Тухайн үед хуурамч гэрч бүрдүүлсэн. ..Зөвхөн Б.Содномдаржаа бид хоёрын мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр ялласан. ...Эсрэг талын хүчтэй хүмүүс байна. Шударга албан хаагч зөндөө байгаа ч энэ хоёр талын дунд би арчигдаад өнгөрөх байдал үүсэх гээд байна. Та бүхнээс амь насны минь эрсдэлийг анхааралдаа аваач ээ гэж хүсэж байна” гэх зэргээр ноцтой зүйлүүдийг ярьжээ. Бүрэн эхээр нь сонсвол бүр ноцтой нь мэдэгдэнэ.

Ц.Амгаланбаатарын энэ бичлэг цацагдсаныг олон нийт янз бүрээр л хүлээж авч байна. “С.Зоригийг хөнөөсөн хэргээр дахиад улс төр хийж байна”, “Шоронгийн хоригдлын үгэнд итгэх хэрэггүй” гэх мэтийн “байр суурь”-ууд нийтийн дунд, ялангуяа цахим сүлжээнд “сэвэгдэх” байдлаар тарж байна.

Мэдээж, энэ талаас нь бид бүгдээрээ харах хэрэгтэй. Учир нь энэ хэрэг гарснаас хойш 25 жил өнгөрч байна. Энэ хооронд хангалттай л улстөржүүлж ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд хэргийг шалгах явц, байдал, хэрэгтэй холбоотой зүйлүүд өөр тийш эргэж, олон жил хөшигний ард болсон үйл явдлуудаас зарим нь ил болж байна. Тэр утгаараа Ц.Амгаланбаатарын ярьсан зүйл анхаарал татна. Тэр хүн шоронгийн хоригдол гэдэг нь үнэн. Гэвч... Тэр хэн ч байж болно л доо. Харин хэлсэн ярьсан нь үнэн бол яах вэ. Хамгийн ноцтой нь энэ шүү?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 122 (7107)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв
Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Яам, Агентлаг
  • •Нийтлэл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Тэрбум мод
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
ХУРААХ
Өнөөдөр хуралдах байнгын болон...
Захирлаа “залгидаг”...

Ц.Амгаланбаатар хэн ч байж болно, харин хэлсэн нь үнэн бол яах вэ?!

Kuzmo 2023-06-21
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ц.Амгаланбаатар хэн ч байж болно, харин хэлсэн нь үнэн бол яах вэ?!

Б.БАЯР

Ер нь бол “Шоронгоос захидал бичлээ” гэж нэлээд дуулддаг. Харин бичлэг хийгээд цацах нь ховор. Дээхнэ, С.Зоригийг хөнөөсөн хэргийг гэрч гэгдээд Францаас “ирсэн” Дамирангийн Энхбатын амьддаа үлдээсэн видео бичлэг бас гарч ирж байв. Тэгвэл хоригдож байгаа Ц.Амгаланбаатар уржигдар “видео”-гоор яриад цочтол гарч ирэв. Ц.Амгаланбаатарыг “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гүтгэсэн”, “Өөрөө хүн амины хэргээр шоронд ял эдэлж байгаа” гэхээр олон нийт мэднэ.

Түүний бичлэгийг ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн олон нийтэд үзүүллээ. Ингэхдээ “Хорих ангид ял эдэлж байгаа хүний хүсэлтээр бичлэгийг дэлгэлээ. Эрүү шүүлтийн хор хөнөөлийг таниулах зорилгоор хүргэж байна” гэв.

Ц.Амгаланбаатар мөн л С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудал ярьсан байна. Тэрбээр “Ялаа эдлээд явж байх хугацаанд 2013 онд С.Зоригийн гэх хилс хэрэгт холбогдсон. Анх 2013 оны долдугаар сарын 18-ны өдөр тагнуулынхан ирж "Чи С.Зоригийг алсан гэж хэл" гэж намайг дарамталж эхэлсэн. Би "Үгүй" гэсэн. Тэгээд зөндөө асуудалд унасан. "Хүүхдийг чинь ингэж ална шүү" гэдэг байсан.  ... "Хүүгийн чинь дусал руу юм шахаад реакц өгсөн гээд алчих уу. Чи С.Зоригийн хэргээр тууштай явах юм уу" гэдэг шахалт, дарамт үзүүлсэн. Дараа нь эмэгтэй дүүгийн ажлаа тараад явж байгаа бичлэгийг нь үзүүлээд "Дүү охиныг чинь хэдэн залуучууд хээр очоод хүчиндээд, кислота шиг шингэнээр мэдэгдэхгүй болгочихвол яах вэ. Чи С.Зоригийн хэргийг хүлээгээд цааш явах уу" гэж тулгаж байсан. Эрэгтэй дүүгийн маань зам хөндлөн гарч байгаа бичлэгийг үзүүлээд "Дүүг чинь аваараар алчих уу. Гарцгүй газраар явж байна. Дүүг нь алчихлаа гэхэд хэдэн төгрөгийн торгуульд унаад ял авахгүй сална шүү дээ" гэх мэтээр намайг дарамталдаг байсан. Дээрээс нь "Чи 25 жилийн ялтай ч шоронгоос гаргана. Хүүхэд болон аав ээж хоёр дүүг чинь алж газрын хөрснөөс арчихгүй. “С.Зоригийг алсан” гээд мэдүүлэг өгчих юм бол чамайг үхсэн гээд гадаад улс руу гаргаж өгнө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг хүн гарын үсэг зураад л болно. Чиний паспорт энэ тэрийг бүрдүүлсэн байгаа. Хоёр жилийн өмнөөс үүний бүрдүүлдэг" гэж Тагнуулын Мөнхгал, Баяр гэдэг хоёр хүн хэлсэн. ...Тухайн үед хуурамч гэрч бүрдүүлсэн. ..Зөвхөн Б.Содномдаржаа бид хоёрын мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр ялласан. ...Эсрэг талын хүчтэй хүмүүс байна. Шударга албан хаагч зөндөө байгаа ч энэ хоёр талын дунд би арчигдаад өнгөрөх байдал үүсэх гээд байна. Та бүхнээс амь насны минь эрсдэлийг анхааралдаа аваач ээ гэж хүсэж байна” гэх зэргээр ноцтой зүйлүүдийг ярьжээ. Бүрэн эхээр нь сонсвол бүр ноцтой нь мэдэгдэнэ.

Ц.Амгаланбаатарын энэ бичлэг цацагдсаныг олон нийт янз бүрээр л хүлээж авч байна. “С.Зоригийг хөнөөсөн хэргээр дахиад улс төр хийж байна”, “Шоронгийн хоригдлын үгэнд итгэх хэрэггүй” гэх мэтийн “байр суурь”-ууд нийтийн дунд, ялангуяа цахим сүлжээнд “сэвэгдэх” байдлаар тарж байна.

Мэдээж, энэ талаас нь бид бүгдээрээ харах хэрэгтэй. Учир нь энэ хэрэг гарснаас хойш 25 жил өнгөрч байна. Энэ хооронд хангалттай л улстөржүүлж ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд хэргийг шалгах явц, байдал, хэрэгтэй холбоотой зүйлүүд өөр тийш эргэж, олон жил хөшигний ард болсон үйл явдлуудаас зарим нь ил болж байна. Тэр утгаараа Ц.Амгаланбаатарын ярьсан зүйл анхаарал татна. Тэр хүн шоронгийн хоригдол гэдэг нь үнэн. Гэвч... Тэр хэн ч байж болно л доо. Харин хэлсэн ярьсан нь үнэн бол яах вэ. Хамгийн ноцтой нь энэ шүү?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 122 (7107)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв
Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

9 цагийн өмнө өмнө

Жолоодох эрхээ хасуулсан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

11 цагийн өмнө өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

12 цагийн өмнө өмнө

УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

12 цагийн өмнө өмнө

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

12 цагийн өмнө өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

12 цагийн өмнө өмнө

Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа

12 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

12 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

1 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

1 өдрийн өмнө өмнө

Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Намар мод тарьцгаая!

1 өдрийн өмнө өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

1 өдрийн өмнө өмнө

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Балжинням, Дашням давхарласан өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

2 өдрийн өмнө өмнө

АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

2 өдрийн өмнө өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

2 өдрийн өмнө өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

2 өдрийн өмнө өмнө

Намрын мод тарих арга хэмжээний хүрээнд 135.000 мод шинээр тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2 өдрийн өмнө өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

2 өдрийн өмнө өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-09 өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-09 өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-09 өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-09 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-09 өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2026-10-09 өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-08 өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-08 өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-09 өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2026-10-08 өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2026-10-08 өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2026-10-09 өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2026-10-08 өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2026-10-09 өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

2026-10-10 өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

2026-10-08 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2026-10-10 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-10-08 өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

2026-10-10 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах