• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Их, дээд сургуулиудыг яагаад нүүлгэх хэрэгтэй вэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэн шилжүүлэх судалгааг танилцуулсан юм. Тухайлбал, Баянхошуу дэд төв рүү МУБИС, ХҮИС, Сэлбэ дэд төв рүү СУИС, Шар хад дэд төв рүү ШУТИС, АШУҮИС-ийг нүүлгэж, 41 мянган оюутныг хотын төвөөс гаргаж чадвал түгжрэл, төвлөрлийг бууруулж, дүүрэг, орон нутгийн эдийн засгийг тэлэх боломж бүрдэнэ хэмээсэн. Тэгвэл тус судалгааг хэрхэн хийсэн болон их, дээд сургуулийг нүүлгэх хэрэгцээ, шаардлагын талаар судлаачид ийн ярьж байна.

Ж.Жаргал: Шалтгаанд чиглэсэн бодлого баримталбал илүү үр дүнтэй

Удирдлагын академийн Судалгаа, эрдэм шинжилгээний албаны дарга, доктор Ж.Жаргал:

-Аливаа асуудал бүрийн ард шалтгаан, үр дагавар байдаг. Шалтгаанд суурилсан хотын бодлого гэж юу вэ гэдгийг Улаанбаатар хотын түгжрэлийн жишээн дээр ярья. Хотын түгжрэлийн нэг шалтгаан нь автомашины тоо. 10 гаруй жилийн өмнө дугаарын хязгаарлалт ярьж эхлэхэд Улаанбаатар хотод 280 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Өнөөдөр энэ тоо 700 мянгад хүрээд байгаа. Тухайн үед бид асуудлыг намжаах буюу гал унтраах бодлого л баримталсан. Таван тээврийн хэрэгсэл тутмын нэгийнх нь хөдөлгөөнийг хязгаарлачих юм бол хөдөлгөөний эрчим багасна, хурд нэмэгдэнэ гэж үзсэн. Гэтэл одоо энэ нь гал унтраасан бодлого байсныг харж болно. Бид түгжрэл юунаас болж үүсээд байгаа шалтгааныг олох ёстой. Шалтгаанд нөлөөлж байгаа олон хүчин зүйлийг шийдэхэд чиглэсэн бодлого баримталбал илүү үр дүнтэй. Бид өнгөрсөн хугацаанд дандаа л үр дагаврын хойноос хөөцөлдөж ирсэн. Тиймээс асуудлаас урьдчилан сэргийлэхэд төвлөрч, шалтгаанд суурилсан бодлогын бичиг баримтаа боловсруулах ёстой. Үүссэн асуудлыг шийдвэрлэх бодлого бол түр хугацаанд хүчинтэй, түр хугацаанд л үр дүнгээ өгдөг.

Х.Өнөржаргал: Улаанбаатар хотод өдөрт 2,882,317 зорчилт хөдөлгөөн хийгддэг

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Тээвэр хөдөлгөөн зохион байгуулалтын инженер Х.Өнөржаргал:

-Улаанбаатар хотын авто замын сүлжээний тээврийн загварчлалыг хийхийн тулд хотыг тээврийн шинжилгээний 124 бүсэд ангилсан. Үүнийгээ найман бүсэд багцлан ангилж, замын хөдөлгөөний ачаалал хаана үүсээд байгаа зорчилтыг гаргасан юм. Улаанбаатар хотод өдөрт 2,882,317 зорчилт хөдөлгөөн хийгддэг, үүний ихэнх хувийг хотын төвийг зорьсон зорчилт эзэлж байгаа нь судалгаагаар гарсан. Зорчилт хөдөлгөөнийг зорилгоор нь ажилдаа явах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг рүү явах, төрийн үйлчилгээний зорчилт, амралт чөлөөт цагаа өнгөрөөх, худалдаа, үйлчилгээний зорчилт гэж ангилсан. Үүнээс их, дээд сургуулийг зорьсон зорчилт хөдөлгөөн 928,265 байгаагаас Их тойруугийн бүс буюу замын хөдөлгөөний ачаалал өндөртэй бүсэд 52,000 зорчилт байгаа юм.

Улаанбаатар хотын авто замын сүлжээний хөндлөн тэнхлэгтээ 347 мянган машин, босоо тэнхлэгтээ 259 мянган машин зорчдог. Өглөө, оройны оргил ачааллын үед замын хөдөлгөөний дундаж хурд 9-13 км/цаг, хөдөлгөөний чанарын үзүүлэлт “F” байна. Манай авто замын сүлжээ маш өндөр ачаалалтай байна гэсэн судалгаа гарсан.

М.Буяндэлгэр: Түгжрэл үүсгээд байгаа олон хүчин зүйлийн нэг нь их, дээд сургуулиудын төвлөрөл

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга, доктор М.Буяндэлгэр:

-2013 онд дугаарын хязгаарлалт хийснээр хүмүүс хоёр машинтай болох сонирхол нэмэгдсэн. Энэ хэрээр автомашины тоо нэмэгдсэн. Машины тоо нэмэгдэнгүүт тэгш, сондгойгоор явуулах санаачилга гарч байгаа. Үүний дараа хилээр орж ирэх машиныг хориглоё, 10 жил болсон машиныг явуулах гэх мэт байдлаар энэ нь цааш үргэлжилнэ. Үр дагавартай зууралдсан тохиолдолд асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Тэгэхээр үр дүнд биш, шалтгаанд суурилж асуудлыг шийдэх шаардлагатай.

Улаанбаатар хотод түгжрэл үүсгээд байгаа олон хүчин зүйлийн нэг нь их, дээд сургуулиудын төвлөрөл. Үүнийг орон зай, инженерчлэл, эдийн засгийн хувьд задлах ёстой. МУБИС-ийг Ханын материал руу шилжүүлбэл 11,600 оюутан тийшээ очно. Тус байршилд 11 га газар чөлөөлсөн. Оюутнуудыг дагаад ажлын байр, үйлчилгээ, хөгжил бий болно.

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн хувьд богино, дунд, урт хугацааны судалгаа гаргасан. Судалгаагаар шалтгаануудыг тодорхойлсны нэг нь их, дээд сургуулийг нүүлгэх юм. Гурван дэд төв рүү их, дээд сургуулийг нүүлгэж, эргэн тойронд хоёр км радиуст байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг их, дээд сургуулийнхаа лицей болгох боломжтой. ШУТИС-ийг Шар хад дэд төв рүү нүүлгэе гэж байгаа. Тэнд дөрвөн га газар дахин төлөвлөлтийн хүрээнд чөлөөлсөн. Эргэн тойрон дахь долоон сургуульд 22 мянган хүүхэд сурч байна. Энэ хүүхдүүд арван жилээсээ их, дээд сургуулийн хөтөлбөрөөр хичээллэвэл 22 мянган хүүхдийн боловсролын чанар сайжирна.

Гэр хороололд сургуулийн насны 184 мянган хүүхэд бий. Энд 50 мянган хүүхдийн хүчин чадалтай 60 сургууль бий бөгөөд 91 мянган хүүхэд сурч байна.  Үлдсэн 90 мянга гаруй хүүхэд хотын төв рүү орж байна. Тэгэхээр гэр хороололд ерөнхий боловсролыг  52 сургууль хэрэгтэй. Энэ бол түгжрэлийн мөн л нэг шалтгаан. Үүнийг их, дээд сургуулиудаа нүүлгэж, лицей сургуулиудыг байгуулснаар шийдэх боломжтой.

Н.Гэрэлт: Хөх хот их, дээд сургуулиа нүүлгэснээр түгжрэлээ бууруулж чадсан

ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор  Н.Гэрэлт:

-Хөх хот цөөн хүн амтай хэр нь түгжрэлийн хэмжээгээрээ БНХАУ-даа эхний хоёрт ордог байлаа.  2000 он гарснаас хойш хоёр шугам метро тавьж, хоёр, гуравдугаар тойрог замыг хотоо тойруулж тавьсан. Эдгээр бүтээн байгуулалтууд нь түгжрэлээ шийдэхэд ихээхэн нөлөөлсөн юм. Мөн их, дээд сургуулиудаа хотын гадна нүүлгэн шилжүүлсэн. Тухайлбал, 2007 онд Өвөр Монголын их сургуулийг хоёрдугаар тойрог замын гадна шилжүүлсэн юм. Мөн Эдийн засгийн их сургуулиа хотын хойд хэсэг рүү, Боловсролын их сургууль, Анагаахын их сургуулиа хотоос гаргасан. Харин хувийн их, дээд сургуулиудаа хотын зүүн зах руу буюу нисэх онгоцны буудал орчимд "Их сургуулийн хотхон" хэлбэрээр байгуулсан. Хөх хот ийнхүү их, дээд сургуулиа хотоос гаргаснаар түгжрэлээ бууруулж, хүн амын тэнцвэрт байдлаа хангаж чадсан.

Б.Ууганбаяр: Их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэн шилжүүлснээр түгжрэл 25 хувиар буурах тооцоолол бий

ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн математикийн тэнхимийн дэд профессор, доктор Б.Ууганбаяр:

-Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн бусад аймгаас буюу улсын дунджаас хамаагүй өндөр байна. Үүнийг дагаад хүн амын төвлөрөл, түгжрэл үүсээд буй юм. Түгжрэлийн учир шалтгааныг дотор нь задалж үзэхэд Бага тойруу дахь төвлөрлийг сааруулах нэн шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. Үүнийг шийдэх арга нь дэд төвүүд юм. Дэд төвүүдийг ажиллуулж, амилуулахын тулд ажлын байр бий болгох ёстой. Ажлын байрыг бий болгох зорилгын нэг хувилбар нь төрийн өмчит их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэх юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын авто замын дундаж хурд 9-13 км/цаг байгаа бөгөөд энэ байдлаараа байвал 2030, 2040 онуудад 6 км/цаг буюу тэг зогсолт руу шилжих төлөвтэй байгаа тул бид зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай. Их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэн шилжүүлснээр замын хөдөлгөөний түгжрэл 25 хувиар буурах тооцоолол бий. Тэрчлэн 7000 ажлын байр шууд бусаар нэмэгдэн, Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн нэг орчим хувиар өсөх тооцоолол гарсан.

Б.Энх-Амгалан: Нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зэрэг олон боломж нээгдэнэ

Эдийн засагч, доктор Б.Энх-Амгалан:

-Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Улаанбаатар хотыг хөгжүүлэх, түүний дагуул хотуудыг хөгжүүлэх зорилтод их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэх гол шалтгаан огтлолцож буй. Мөн эдийн засаг талаас нь авч үзвэл 40 мянга гаруй оюутан дэд төвүүд рүү шилжин суралцсанаар хамгийн наад зах нь нийтийн хоолны салбарт үр ашиг бий болно. Тодруулбал, өдрийн эргэлтийн хэмжээг хамгийн багаар бодоход 150-200 сая гаруй төгрөг, сараар нь тооцоолж үзвэл 4-4.4 тэрбум төгрөгийн үр ашгийн өгөөжтэй байх юм. Тухайн дүүргийн эдийн засаг эрчимжээд ирэхтэй холбоотойгоор шинээр барих барилгын тоо, түрээсийн орон сууцуудын эрэлт, татварын орлого нэмэгдэх боломжтой. Татварын орлого нэмэгдсэнээр тухайн дүүрэгт тулгарч байгаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зэрэг илүү олон боломж нээгдэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
УИХ-ын дарга Г.Занданшатар...
Шахмал түлшний тав дахь жилийн...

Их, дээд сургуулиудыг яагаад нүүлгэх хэрэгтэй вэ

Kuzmo 2023-08-23

ФОТО:

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах