• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Барилга, хот байгуулалтын сайд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай уулзав

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, дэд сайд Э.Золбоо тэргүүтэй яамны удирдлагын баг бүрэлдэхүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон нийслэлийн удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ.

Уулзалтаар нийслэлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүд, анхаарах шаардлагатай нэн чухал асуудлуудыг танилцуулж, санал солилцон, хамтын ажиллагааны хүрээнд холбогдох чиглэлүүдийг өглөө. Үүнд:

Хот байгуулалт, газрын харилцааны чиглэлээр:

-“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж дуусган, энэ онд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлэх ажлыг хамтран зохион байгуулах,

-Нийслэлийн хэмжээнд хаягжуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулах;

-Хаягийн мэдээллийн санд зураглагдаагүй гудамж, зам, талбайг зураглах, нэгж талбар болон барилга, байгууламжийн орц, гарцын мэдээллийг тулгаж шалгах арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Хот байгуулалт, хөгжлийн газраар холбогдох ажлыг шуурхай гүйцэтгүүлэх;

-“Сэлбэ сэргэлт” төслийг хамтран хэрэгжүүлэх хүрээнд гүйцэтгэгч байгууллагуудыг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулж, эхний үе шатны ажлыг энэ онд багтаан эхлүүлж, Төсөл хэрэгжих 5м хамгаалалтын зурвастай трассын дагуу нөлөөлөлд өртөж байгаа 457 нэгж талбарын газар чөлөөлөлтийг хийх;

-Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд газар олголт, барилгажилтын үйл ажиллагааг харилцан уялдаатай зохицуулах техникийн баримт бичгүүдийг боловсруулж, батлан мөрдөх;

-Нийтийн эдэлбэр газрын талбай, ундны усны эх үүсвэр, зам, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хууль зөрчиж, газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон, архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан албан тушаалтнуудын нэрсийг яаралтай гаргаж ирүүлэх;

Гэр хорооллын дахин төлөвлөлт, барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлын чиглэлээр:

-Баянхошуу, Сэлбэ дэд төв төслүүдийн ажлыг эрчимжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн жишиг төслийг хамтран хэрэгжүүлэх;

-Нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын хугацаа дууссан, техникийн аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон цахилгаан шатыг шинэчилж, ашиглалтын байдалд тухай бүр үзлэг шалгалтыг хийж, техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангуулж ажиллах;

-Нийслэлийн хэмжээнд барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргаж, паспортжуулан гэрчилгээжүүлэх;

-Газар хөдлөлтөд тэсвэргүй, насжилт өндөртэй барилга байгууламжийн ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдлыг хангуулж, Улс орон даяар өрнүүлж буй "Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг Нийслэлийн хэмжээнд үр дүнтэй хамтран зохион байгуулах;

Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн чиглэлээр:

-“Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл”-ийн Ус гүн цэвэршүүлэх байгууламжийг 2024 онд ашиглалтад оруулах;

-“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн 220кВт цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон 2,4 км шугам сүлжээний ажлыг эрчимжүүлэх;

-Дулааны 9Б магистралын “Цэвэрлэх” салбар шугам сүлжээний төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг шийдвэрлэх;

-Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахаас өмнө Улаанбаатар хотын бохир усны Туул-1 коллекторыг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2024 оны орон нутгийн төсвөөс шийдвэрлэх;

-Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх;

-Дулааны шугам сүлжээний даралт өргөх насосны станцын өргөтгөлийн барилга угсралтын ажилд шаардлагатай төсвийг шийдвэрлэх;

-Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх.

Сайд Ц.Даваасүрэн мөн нийслэлтэй хамтарч хэрэгжүүлэх ажлуудад яамны зүгээс онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа тул нийслэлийн удирдлагууд хамтраад ажлаа эрчимжүүлж, идэвхи санаачлагатай ажиллахыг санууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч хэрэгжүүлэх шаардлагатай, удааширч гацсан, хөрөнгө оруулалт нь царцсан ажлуудыг идэвхижүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн Улаанбаатар хотод тулгамдсан, хуримтлагдсан хүнд асуудлуудын талаар мэдээлэл өгч, саналаа хэллээ.

Тухайлбал, нийслэл хотод 1.7 их наядын дутуу орхичихсон ажлууд байгааг, Нийслэлийн газар доогуурх шугам сүлжээний 70 орчим хувь нь насжилт өндөртэй, шийдвэрлэхэд 3,5 их наяд төгрөг шаардлагатай гэхчлэн хотод тулгарч буй асуудлуудын талаар танилцуулав.

Түүнчлэн нийслэл хотын хамгийн их ус тунадаг 50 байршилд 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ус зайлуулах байгууламжуудыг байгуулах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Уулзалтын төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайд хамтарч хэрэгжүүлэх төслүүд эрчимжиж, хурдацтай шийдэгдэж, ажил хэрэг болох нь чухал болохыг онцлон, энэхүү уулзалтын ойлголцол, хамтрал үр дүн дүнгээ үзүүлэх ёстойг сануулж, нийслэлийн удирдлагуудад ажлын амжилт хүслээ гэж БХБЯ-наас мэдээллээ. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ
Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Арьс шир, ноос ноолуур, мах...
Цогт-Овоо суманд шинэ эмнэлэг...

Барилга, хот байгуулалтын сайд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай уулзав

Kuzmo 2023-11-10
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Барилга, хот байгуулалтын сайд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай уулзав

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, дэд сайд Э.Золбоо тэргүүтэй яамны удирдлагын баг бүрэлдэхүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон нийслэлийн удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ.

Уулзалтаар нийслэлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүд, анхаарах шаардлагатай нэн чухал асуудлуудыг танилцуулж, санал солилцон, хамтын ажиллагааны хүрээнд холбогдох чиглэлүүдийг өглөө. Үүнд:

Хот байгуулалт, газрын харилцааны чиглэлээр:

-“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж дуусган, энэ онд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлэх ажлыг хамтран зохион байгуулах,

-Нийслэлийн хэмжээнд хаягжуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулах;

-Хаягийн мэдээллийн санд зураглагдаагүй гудамж, зам, талбайг зураглах, нэгж талбар болон барилга, байгууламжийн орц, гарцын мэдээллийг тулгаж шалгах арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Хот байгуулалт, хөгжлийн газраар холбогдох ажлыг шуурхай гүйцэтгүүлэх;

-“Сэлбэ сэргэлт” төслийг хамтран хэрэгжүүлэх хүрээнд гүйцэтгэгч байгууллагуудыг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулж, эхний үе шатны ажлыг энэ онд багтаан эхлүүлж, Төсөл хэрэгжих 5м хамгаалалтын зурвастай трассын дагуу нөлөөлөлд өртөж байгаа 457 нэгж талбарын газар чөлөөлөлтийг хийх;

-Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд газар олголт, барилгажилтын үйл ажиллагааг харилцан уялдаатай зохицуулах техникийн баримт бичгүүдийг боловсруулж, батлан мөрдөх;

-Нийтийн эдэлбэр газрын талбай, ундны усны эх үүсвэр, зам, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хууль зөрчиж, газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон, архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан албан тушаалтнуудын нэрсийг яаралтай гаргаж ирүүлэх;

Гэр хорооллын дахин төлөвлөлт, барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлын чиглэлээр:

-Баянхошуу, Сэлбэ дэд төв төслүүдийн ажлыг эрчимжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн жишиг төслийг хамтран хэрэгжүүлэх;

-Нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын хугацаа дууссан, техникийн аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон цахилгаан шатыг шинэчилж, ашиглалтын байдалд тухай бүр үзлэг шалгалтыг хийж, техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангуулж ажиллах;

-Нийслэлийн хэмжээнд барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргаж, паспортжуулан гэрчилгээжүүлэх;

-Газар хөдлөлтөд тэсвэргүй, насжилт өндөртэй барилга байгууламжийн ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдлыг хангуулж, Улс орон даяар өрнүүлж буй "Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг Нийслэлийн хэмжээнд үр дүнтэй хамтран зохион байгуулах;

Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн чиглэлээр:

-“Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл”-ийн Ус гүн цэвэршүүлэх байгууламжийг 2024 онд ашиглалтад оруулах;

-“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн 220кВт цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон 2,4 км шугам сүлжээний ажлыг эрчимжүүлэх;

-Дулааны 9Б магистралын “Цэвэрлэх” салбар шугам сүлжээний төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг шийдвэрлэх;

-Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахаас өмнө Улаанбаатар хотын бохир усны Туул-1 коллекторыг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2024 оны орон нутгийн төсвөөс шийдвэрлэх;

-Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх;

-Дулааны шугам сүлжээний даралт өргөх насосны станцын өргөтгөлийн барилга угсралтын ажилд шаардлагатай төсвийг шийдвэрлэх;

-Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх.

Сайд Ц.Даваасүрэн мөн нийслэлтэй хамтарч хэрэгжүүлэх ажлуудад яамны зүгээс онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа тул нийслэлийн удирдлагууд хамтраад ажлаа эрчимжүүлж, идэвхи санаачлагатай ажиллахыг санууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч хэрэгжүүлэх шаардлагатай, удааширч гацсан, хөрөнгө оруулалт нь царцсан ажлуудыг идэвхижүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн Улаанбаатар хотод тулгамдсан, хуримтлагдсан хүнд асуудлуудын талаар мэдээлэл өгч, саналаа хэллээ.

Тухайлбал, нийслэл хотод 1.7 их наядын дутуу орхичихсон ажлууд байгааг, Нийслэлийн газар доогуурх шугам сүлжээний 70 орчим хувь нь насжилт өндөртэй, шийдвэрлэхэд 3,5 их наяд төгрөг шаардлагатай гэхчлэн хотод тулгарч буй асуудлуудын талаар танилцуулав.

Түүнчлэн нийслэл хотын хамгийн их ус тунадаг 50 байршилд 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ус зайлуулах байгууламжуудыг байгуулах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Уулзалтын төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайд хамтарч хэрэгжүүлэх төслүүд эрчимжиж, хурдацтай шийдэгдэж, ажил хэрэг болох нь чухал болохыг онцлон, энэхүү уулзалтын ойлголцол, хамтрал үр дүн дүнгээ үзүүлэх ёстойг сануулж, нийслэлийн удирдлагуудад ажлын амжилт хүслээ гэж БХБЯ-наас мэдээллээ. 

ФОТО:

Сэдвүүд : #Нийслэл   #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ
Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах